“Оюутолгой” өдөрлөг зохион байгуулнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Боловсрол 2010-03-09Оюутолгойн орд газрын ашиглалтыг эхлүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэлээд их хүлээлт үүсээд байгаа. Тухайлбал, олон хүн тус ордод ажилд орох хүсэлтэй байгаа бөгөөд ажилчдаа хэзээнээс, хэрхэн бүртгэх талаар сонирхож байгаа. Тэгвэл “Оюутолгой” ХК буюу хуучнаар “Айвенхоу майнз” компани ханган нийлүүлэгчид болон нийт хүмүүст зориулан хоёр өдрийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. “Мишээл экспо” төвд гуравдугаар сарын 12, 13-нд болох уг өдөрлөгөөр тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, ажилд орохын тулд хэрхэн бүртгүүлэх гэх мэт бүх л сонирхож буй асуудлуудтайгаа танилцах боломжтой. Мөн мэдээллүүдийг ot.mn вэб сайтаас авч болох бөгөөд өнгөрсөн баасан гаригт буюу гуравдугаар сарын 5-нд тус компани вэб хуудсаа шинэчлэн сайжруулснаа олон нийтэд зарласан. Энэ үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кит Маршал тус компани он гарсаар 450 хүн ажилд аваад байгаа гэж мэдэгдсэн юм.ХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Ухаалаг сонголт, ухаалаг үнэ! Galaxy A06, A16 загварууд “Хаврын Хар Баасан гараг”-аар хямдарлаа!2025-05-23
Монгол-Оросын найрамдалт харилцааны нотолгоо болсон “МОНГОЛ АРД” эскадрилийн хөшөөнд цэцэг өргөлөө2025-05-23