Лос Анжелест цагаачдыг баривчилснаас үүдэн эхэлсэн жагсаал хурц хэлбэрт шилжиж, эмх замбараагүйтэл өнөөдрийн байдлаар /2025.06.10/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Дональд Трамп эсэргүүцлийг дарахын тулд Үндэсний гвардын 2000 цэргийг Лос Анжелес руу илгээсэн билээ. Тэгвэл өнөөдөр дахин Үндэсний гвардын 2000 цэрэг, Тэнгисийн явган цэргийн 700 албан хаагчийг Лос Анжелес руу илгээж байна.
Цэрэг байршуулах нь байдлыг улам хурцатгана гэж Калифорнийн захирагч Гэвин Ньюсом үзэж буй. Тэрбээр энэ асуудлаар засгийн газрын эсрэг хуулийн нэхэмжлэх гаргана гэдгээ мэдэгдээд байна.
Мөн цахим хуудсандаа "АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин энэ улсын өмнө ардчиллыг хамгаалах гэсэн үнэ цэнтэй үүрэгтэй. Тэд улс төрийн гар хөл биш. Батлан хамгаалах яам тэднийг Америкийн гудамжуудаар хууль бусаар байрлуулж байна. Тэгж байж Трамп ирэх амралтын өдрүүдээр болох парад дээр хэлэх үгтэй байна. Энэ бол яах аргагүй эрх мэдлээр далайлгаж буй үйлдэл. Үүнийг зогсоохын төлөө заргалдана. Шүүх болон Конгресс хариуг нь өгөх ёстой. Хяналт шалгалт, тэнцвэр алдагдаж байна. Тэд улаан шугамыг давж байна. СЭРЦГЭЭ" гэжээ.
Баасан гаригийн баривчилгаанд АНУ-ын үйлдвэрчний эвлэлийн удирдагч Дэвид Хуэрта багтсан билээ. Жагсагчид түүнийг суллахыг шаардаж байна. Өнөөдөр түүнийг олон цагаач хоригдож буй Метрополитаны цагдан хорих төвийн ойролцоох шүүхэд дууджээ.
Цэрэг байршуулсан асуудлаар албан тушаалтнууд болон олон нийт янз бүрийн байр суурь илэрхийлж буй. Харин энэ шийдвэрийг гаргасан ерөнхийлөгч Дональд Трамп өөрөө мэдэгдэл хийхдээ "Та нар миний харж байгааг л харж байгаа байлгүй. Машинууд шатаж, хүмүүс үймэлдэж байна. Бид үүнийг л зогсоосон. Хэрвээ тэгээгүй бол энэ газар байшин шиг л шатчих байлаа. Бидэнд өөр сонголт байгаагүй. Бид зөв зүйл хийсэн. Гэвин Ньюсомоос дэмжлэг авна гэдэгтээ итгэлтэй байна. Бид түүний асуудлыг шийдэж өгч байна, эндээс ашиг хүртэх хүн нь тэр шүү дээ" гэжээ.
















Нэргүй 2025-06-10 202.180.219.28
trampiin zovshde,jagsagchid mashin shataaj delgyyryydiig tonoj deeremdej baigaa bichleg bainalee.ted na r gedeg ni meksikyyd,haruud ,laliin tsagaachid haragdanlee.
Нэргүй 2025-06-10 103.212.118.181
Beshdaa neg moson irgenii dain boloosoi heden muusain har tamhichn galzuu soliotoi umnuud ni duusag
Зочин 2025-06-10 103.57.93.248
Трампын зөв өө.
Нэргүй 2025-06-10 66.181.160.43
Тхх.