Эрчим хүчний салбар элгээрээ мөлхсөн гэдгийг амтай болгон хэлж, ярьж буй. Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сүүлд мэдээлэл өгөхдөө "Станцуудад хэзээ мөдгүй осол гарахад бэлэн болсон. Энэ нөхцөл байдлыг Засгийн газрын хуралдаанд танилцуулна. Нөхцөл байдал хүнд байгаа нь үнэн" гэдгийг яриандаа онцолсон юм. Эрчим хүчний салбарын талаарх талуудын байр суурийг нэгтгэн хүргэе.
"ЭНЭ САЛБАРЫН МЕНЕЖМЕНТИЙГ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ"
Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан:
-Бид эрчим хүчний суурилагдсан хүчин чадлаа нэн даруй нэмэх шаардлагатай. Учир нь бид Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг яриад байгаа хэрнээ эрчим хүчээр хангаж чадахгүй нөхцөл байдалтай байна. Улс орныхоо эдийн засгийг тэлж, шинэ бүтээн байгуулалт байгуулья гэхэд эрчим хүчээр хангаж чадахгүй түвшинд байгаа нь үнэн.
Эрчим хүчний салбар нь эдийн засгаа тэлэх суурь болох ёстой ч эсрэгээрээ хязгаарлаж байна.
Тийм болохоор бид өнөөдрийн эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн найдвартай хангаж чадахгүй байгаа асуудлаасаа эхний ээлжинд гарах шаардлагатай. Дараа нь шинэ эх үүсвэр үүсгэх, байгуулахад анхаарах нь чухал. Үүний улмаас ахуйн цахилгаан хэрэглээг хязгаарлахаас гадна үйлдвэрлэлийн эрчим хүчийг хүчээр хязгаарлах эрсдэлтэй нүүр тулж байна. Өвлийн оргил ачааллын үед маш их хэмжээний эрчим хүчний хэрэглээний хараат байдалд ордог. Энэ салбарт үнэ чөлөөлөх арга хэмжээг авахаас гадна салбарын удирдлага зохион байгуулалтыг сайжруулмаар байна. Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний яам хариуцаж байсан систем дээр "Эрчим монгол" гэж завсрын бүтцийг нэмсэн. Хамгийн гол нь энэ салбарын менежментийг сайжруулах хэрэгтэй гэж харж байна.
"ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРТ ҮНЭ ЧӨЛӨӨЛЖ, САЙН ТЕХНОЛОГИУДЫГ НЭВТРҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ"
Эдийн засагч Б.Лхагважав:
-Эрчим хүчний үнийг чөлөөлөх шийдвэрийг хамтарсан Засгийн газраас гаргасан. Энэ байр суурин дээрээ байх хэрэгтэй. Өөр арга байхгүй. Үнийг чөлөөлж бодит үнэд орохгүй бол эрчим хүчний салбар 30 гаруй жил нөхөөсөөр явж ирлээ. Ард иргэдэд наанаа хямд үнэтэй тог цахилгаан хэрэглүүлж байгаа юм шиг мөртлөө цаанаа маш хорлонтой ажлыг хийлээ. Төрөөс татаас өгч байгаа нэрээр ард түмний мөнгийг үр ашиггүй, "үхмэл" хэлбэрээр зарцуулж ирсэн. Одоо энэ бүхнийхээ эсрэг зогсох цаг болсон.
Эрчим хүчний салбарт үнэ чөлөөлж, гадаадын сайн технологиудыг нэвтрүүлэх шаардлагатай.
Монгол өнөөдөр орос технологиос гадна хямд үнэтэй төрийн татаасаар л болгож ирсэн учраас энэ салбар огт хөгжсөнгүй. Үнэ чөлөөлсний үр дүнд хоёрхон сарын дотор Багануур дүүрэгт 50МВт/200МВт.ц хүчин чадалтай батарей хуримтлуурын станц шинээр барьж чадлаа. Энэ мэтчилэн эерэг үр нөлөө гарна гэж харж байна. Эрчим хүчний салбарт зөв менежмент, шинэ технологи хэрэгтэй.
"ДЦС-УУДЫН ШУГАМЫН ӨРГӨТГӨЛД ЯАРАЛТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ"
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Эрчим хүчний цахилгааны тарифын нэмэгдлээс 546 тэрбум төгрөгийн орлого бүрдсэн. Үүнээс 200 тэрбум нь салбарын ажилчдын 2023-2025 оны цалингийн өсөлт, 102 тэрбум нь нүүрс, тээврийн үнийн өсөлт, 108 тэрбум төгрөг нь шинэ эх үүсвэрийн үнийн зөрүү, 77 тэрбум нь засвар шинэчлэл, зээлийн төлбөр, 28 тэрбум нь баруун бүсийн эрчим хүчний сүлжээ, Алтай-Улайстайн эрчим хүчний сүлжээний татаасын бууралтад зарцуулан дуусгажээ.
Өөрөөр хэлбэл, цахилгаан эрчим хүчний тарифын нэмэгдлээр олсон орлогыг урд хормойгоо ард хормойгоороо нөхөхөд зарцуулжээ.
Нэргүй 2025-06-10 202.126.88.170
дулаа . цахилгаан .нёвт. буудаи .төмөр .цёмёнт .ниитиин тээвэр али ч улсад зг мэдэлд хатуу хёналтанд баидаг энэ салбарууд улсиин аёулгүи баидал ард түмнии амжиргаа амидралиин чанар түвшин үилдвэрлэлиин суури үнэд нөлөөлдөг тул ашгиин төлөө ажилдаг хувиихнииг оруулвал улс мөхнө ???!!!! манаид ж э нар салхинии хувиин станцууд бөөрөлжүүд 5 дахин улсиин үнээс өндөр үнэлж шахаж баина улсииг хорлож ч болно ёаралтаи хувиихнииг энэ салбараас гарга хуули тогтоомжоо өөрчил !!!!!!!!!!!!!!!!!!! улсиин сүир
Нэргүй 2025-06-10 49.0.138.67
Усны Эрчим ХХК 2020 онд Баруун бүсэд 670 МВт чадалтай жилд 2.1 тэрбум ЦЭХ үйлдвэрлэх өндөр түрэлтийн 4 УЦС -ыг 644 сая ам.доллараар байгуулах саналаа ЭХЯ-нд тавьсан. ЭХЯ ямарч дэмжлэг үзүүлсэнгүй. Усны Эрчим ХХК эдгээр станцаас эхний ээлжинд байгуулж, Баруун 5 аймгийг ЦЭХ-ээр хангах Майхан 72 МВт УЦС-ын ТЭЗҮ-ийг 2024 онд өрийн хөрөнгө оруулалтаар боловсруулж 4 сард ЭХЯ-нд баталгаажуулахаар оруулсан боловч одоо болтол баталгаажуулах ажлыг ЭХЯ -ын удирдлага гацаагаад байхад улс яаж хөгжих вэ
Нэргүй 2025-06-10 66.181.184.37
ТЭЗҮ хийж чадаагүй байж худал яриад .
Зочин 2025-06-10 103.145.234.48
Цэнгүүн гэж ховын чанартай зүйл ярихаас өөр шидгүй хэрүүлч эмэгтэйг зайлуулаасай. Улсын ажил болгонд саад болж улсаа хорлож байдаг хэрүүлч эмэгтэй. Бодлого, хууль ярих ёстой шүү гишүүд
Нэргүй 2025-06-10 103.212.119.157
ХОРОНГО МОНГО ХУН ХУЧЭЭ ТОВЛОРУУЛЖ БАЙГААД УСАН ЦАХИЛГААН СТАНЦЦАА БАРИАД ЭХЭЛЖ БОЛНОО БУСАД НЬ ХУЛЭЭЖ БАЙХАД АЛЗАХГУЙ
Нэргүй 2025-06-10 103.212.119.157
ЦАГ АЛДАЛГУЙ ХОЙШЛУУЛАЛГУЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦАА БАРИАД ЭХЛЭЭЧЭЭ
Нэргүй 2025-06-10 59.153.115.175
Төсвийнхөө 33 хувийг зам барихад зориулдаг гэдэг нь өөрсдөө хийж чадах юман дээрээ мөнгө угаадаг дарга нарын шахаа.. Өдөрт 20 машин ч явдаггүй газар хар зам барьж төсвийг зарах хэрэггүй, хэрэгтэй бол сум өөрсдөө барина биз. Эрчим хүчний шахааг цөөхөн хүн хийж чадах учраас 2% байгаа нь хангалттай байгаа л даа. Төсвөө шавхаж шинэ эх үүсвэр барихгүй л бол үнэ чөлөөлөөд ямарч нэмэргүй. Хэдэн томчууд баячуудын хонины найр боолоод дуусна. Эх үүсвэрүүд хангалттай болсон хойно үнэ чөлөөлөх нь зөв
ТӨР өөрөө 2025-06-10 202.126.88.185
ТӨР-ийн ОРОЛЦОО, ТЕНДЭР 2 байгаа юу ч өөрчлөгдөхгүй ээээээ
Чойжилсүрэн дулааны үнэ нэмэх үед хулчийсан 2025-06-10 14.1.81.169
2024 оны 11 сард цахилгаантай зэрэгцээд дулааны үнэ зоригтой нэмэхгүй яав даа
жэж 2025-06-10 103.229.122.115
Цэнгүүнээ би чамайг хүсч байна.
ЗОЧИН 2025-06-10 202.55.191.194
Цэнгүүн ээ 77 тэрбумаас 3-р станцын засвар шинэчлэлд хэдийг зарцуулсан бэ? тодорхой баримттай чи хэлж бай. ОХУ-аас хөрөнгө орж ирсэн үү?
Нэргүй 2025-06-10 66.181.186.51
Дараагийн сайд нь ялангуяа эрчим хүчний зоригтой, ухаантай, шийдэмгий реформ хийх зайлшгүй шаардлагатай болсон гэдгийг ойлгоосой! Ард түмэн ойлгоно бас ойлгуул!
Тэгэхгүй бол ирэх өвөл маш хэцүү сорилттой тулна! Магад дахиад л Засгаа унагаах солих болчихсон тэнэгтэж явах вий!
ЗОЧИН 2025-06-10 202.55.191.194
ОХУ-тай 3-р станцыг шинэчлэх гэрээ байгуулсан /Путины төрийн айлчлал/.чойжилсүрээн тэр санхүүгийн хөрөнгө нь хаана байна?
зочин 2025-06-10 202.9.46.112
Ажилдынхаа цалинг нэмээчээ дулааны станцууд
Нэргүй 2025-06-10 202.21.116.142
ene avgai hugjuullee yu. erchim huch gj ih soliordog boljee. shahaa ni butelguitee yu. elgeeree hevtetsen salbar urd hormoigooroo hoid hoemoigoo arai hiij l nuhuj bndag. MGL uud teneg bish. usanteneg GEN Z mini dugarah burdee uuriiguu teneg gedgee haruulaad bn amaa tataarai. gantumriin b**s doloogchoo.
сдө 2025-06-10 122.201.31.25
Даваасүрэн л** 10 жилийн өмнө япончууд өөрийн хөрөнгө оруулалтаар ТЭЦ5 бариад өгье гэхэд төслийг нь унагаасан. Хариуцлагыг нь тооцооч!
Зочин 2025-06-10 66.181.179.167
Бараг 30 жилийн өмнөөс л ярьсан. Үр дүн огт алга. Энэ олон жил ихэнхид нь хэн засаг барьлаа. 100 үйлдвэр барьна л гэсэн таг. Эрчим хүчний аюулгүй байдал гэж ярихаа ч байсан, одоо харин цахилгаан станц л яриад эхэлсэн. Энийг ойлгодог, мэддэг хүн алга юм байх даа. Засагладаг нь, хийдэг нь ажлаа хийгээч ээ. Одоо ард түмнээсээ асуух уу…
Нэргүй 2025-06-10 122.201.31.237
Чойжоо мэтийн панзчин яаж хөгжил дэвшил ойлгох вэ дэ.4 аргын тоогоо ч мэдэхгүй хүн шүү дээ
зочин 2025-06-10 192.82.92.204
чойжжилсүрэн мэтийн улс төрчид эрчим хүчний салбарт таьсан төсвөөр аймэгтаа зам тавих гээд дундаас нь идээд бхад яаж эрчим хүч хөгжих вэ дэ. өөрөө өчнөөн их хөрөнгөтэй хүн бж тийм л нутаг орноо хөгжүүлмээр бгаа хувиасаа мөнгөө гарга л да.
зочин 2025-06-10 66.181.187.17
Монголчууд хэрүүл хийхээс өөр юу ч чадахгүй, Улс орны төлөө хийж бүтээх засч янзлах гэж зүтгэсэн хэн нэгнээ ардын дайсан болгоно, Луйварч хулгайч нэр зүүнэ, Улс төрийн тэмцэл хирээс хэтэрсэн, Гэтэл гадаад нөлөөнөөс болж эдийн засаг нь бөөн хямрал Экспорт унаж,төсөв тасраад, Дээр нь засгаа татаж унаган бүр улам хямруулаад, Энэ хүндрэлийг давах аргаа хэн ч мэдэхгүй,Шинэ засгийн газраа мөдхөн унагана биз, Монголд ямар ч ирээдүй алга, Харанхуй бүрэнхий зам л байна ,Хоёр хөршдөө дайсагнаж солиорно
зочин 2025-06-10 66.181.189.113
Төр, хувийн хэвшил тусдаа ажил саланга ажил үүрэг гүйцэтгэж улс орон хөгжинө ядуурлаас гарна Хутгалдаж холилдсон улс орон авлиг луйварт идэгдэж бусдын идэш болон доройтож газар нутаг алдах эх орон тусгаар тогтнолд нөлөөлнө ,,,
зочин 2025-06-10 64.119.30.210
Цалингийн нэмэгдэлд гэж худлаа шаахаа л больчих 11 сард үнэ нэмсэнээс хойш цалин 1 мөнгөөр ч нэмэгдээгүй шүү. Залуучууд бага цалингаас болж ТӨХК-д орж дадлагажаад юм сурч аваад л өндөр цалинтай ажил руу яваад ЭХ ний ТӨХК-ууд ажиллах хүчний хомсдолд орж байгааг онцгой анхаарах хэрэгтэй шүү
зочин 2025-06-10 66.181.187.17
Дэлхий даяар эдийн засгийн хямрал, Манай экспортын хэдхэн бүтээгдэхүүний үнэ унаад,Тухайлбал Экспортын 60 гаруй хувийг эзэлдэг нүүрсний үнэ 100 гаруй доллар байсанаа одоо 70 рүү орсон гэнэ, Гадаадаас орж ирэх валют багасаж,Төсөв хамгийн багадаа 4 гаруй их наядаар тасрах төлөвтэй гээд байна,Тэгээд дээр нь Засгийн газраа унагаж тогтворгүй байдал үүсгэж эдийн засгаа нэрвээд,,хөрөнгө оруулагчдийг үргээгээд, Тэр эрчим хүч өсгөх хөрөнгийг хаанаас олох юм,Хэлэхэд амархан, харин хийхэд хэцүү,
Нэргүй 2025-06-10 103.168.34.23
тийм шд. Цахилгааны үнэ хямд байх тусмаа эдийн засгийн хөгжлөө тэтгэж бдаг. Жнь; Европын холбоо ОХУ аас хямд найдвартай эрчим хүч авдаг байснаас бүх салбар нь эрчимтэй хөгжиж байсан нь саяхан. Гэтэл одоо эрчим хүчээ АНУ аас үнэтэй авдаг болоод яав? Цэнгүүн гэх нялх хүүхнийг АНУ аас ашиглаад байх шиг санагддаг, эрчим хүчний үнийг чөлөөл гдг. Тэгвэл Монгол улс өрсөлдөж чадахгүй шд. ЕХ өрсөлдөж чадахгүй нурж бхад Монгол яах уу? олон тэрбум долларын өртгөөр байнгын осол аваараар амьдарч бдаг халамж