"Таны банкин дахь 20 сая хүртэлх төгрөг даатгагдаж хамгаалагдсан"

"Таны банкин дахь 20 сая хүртэлх төгрөг даатгагдаж хамгаалагдсан"

Хадгаламжийн даатгалын корпорацийн Хөрөнгийн удирдлага, хяналт шалгалтын газрын захирал Б.Мөнхжаргалтай ярилцлаа.

-Юуны өмнө өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу. Мөн байгууллагынхаа үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Намайг Б.Мөнхжаргал гэдэг. Би Хадгаламжийн даатгалын корпорацийн Хөрөнгийн удирдлага, хяналт шалгалтын газрын захирлаар ажилладаг. Хадгаламжийн даатгалын корпораци

Д.Галсандорж: Оюутолгой төслөөс Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй

Д.Галсандорж: Оюутолгой төслөөс Монгол Улс ногдол ашиг хүртэхгүй

Уул уурхайн зөвлөх инженер,техникийн ухааны доктор, Уул уурхайн шинжлэх ухааны академич Д.Галсандортой ярилцлаа.  Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн Их Британи улсын Лондон дахь төлөөлөгчийн газрын дарга, Үйлдвэр, худалдааны яамны Геологи, уул уурхайн бодлого, зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнүүдийн 

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн зарим салбар агшиж байна

Ч.Хүрэлбаатар: Эдийн засгийн зарим салбар агшиж байна

Улсын Их Хурлын 2025 оны 62 дугаар тогтоолоор байгуулагдсан Оюутолгойн бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өгөөжийг нэмэгдүүлэхтэй холбоотой баримт бичиг, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр /2025.12.10/хоёрдох өдрөө үргэлжилнэ.

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
11 : 07
2025-12-10
ХШТХ-ны гишүүд асуулт асууж, үг хэлж байна
DSC03294
Нотлох баримтыг шинжлэн судлах зорилгоор гэрч, шинжээч, хянан шалгагч болон өусад оролцогчдоос сонсгол даргалагч болон түр хорооны гишүүд асуулт асууж, хариулт авч, үг хэлж байна.

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн асан Д.Дүндээжанцан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарт хандсан асуулт байна. Анхны гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тухайн үед ямар зарчим баримталж, ямар шаардлагууд тавьж байсан бэ? Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудлуудыг хэрхэн хэлэлцэж, ямар чиглэл өгч байв?

2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан. Үүнээс нэг өдрийн өмнө, аравдугаар сарын 5-нд ҮАБЗ хуралдсан байдаг. Тухайн өдрийн хурлын тэмдэглэл болон гаргасан зөвлөмжтэй холбоотой баримтыг бид хүссэн боловч Хянан шалгах түр хорооны жагсаалтад багтаагүй. Иймд тухайн үед юу яригдсан талаар тэр үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс тодруулмаар байна.

Хоёрдугаарт, бид ихэвчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьдаг. Гэвч өнөөдөр хөндөгдөж буй зээлийн хүү, засаглал зэрэг олон асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээнээс бус, тухайн өдөр хамт батлагдсан Хувь нийлүүлэгчийн гэрээгээр зохицуулагдаж байна. Тэгэхээр тухайн үед Хувь нийлүүлэгчийн гэрээний талаар хэрхэн хэлэлцэж, ямар түвшинд авч үзэж байсан бэ?

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр:

-Миний хувьд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн үйл явцыг, ялангуяа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг сайн мэднэ. Учир нь тэр үед би Ерөнхийлөгчөөр сонгогдон, ҮАБЗ-ийг тэргүүлж ажиллаж байсан.

Бид энэ асуудлыг ҮАБЗ дээр хэд хэдэн удаа хэлэлцэж, нухацтай хандаж, Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих хатуу байр суурийг баримталж байсан.

Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орших стратегийн ач холбогдолтой том орд учраас Үндсэн хуулийн зарчмын дагуу Монголын тал 51 хувийг үнэ төлбөргүй, ямар нэгэн өр зээлгүйгээр эзэмших санал дэвшүүлсэн. Харин “Рио Тинто”-гийн тал үүнд санал нийлэхгүй, “бид ордыг өөрсдөө олсон тул 51 хувийг шууд өгөх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан.

Ийм нөхцөлд бид уян хатан хандаж, олон улсын жишигт тулгуурлан, цаашдын хэлэлцээрийн үр дүнгээр Монгол Улс дийлэнх хувийг эзэмших боломж нээгдэнэ гэдгийг хэлж байсан. Энэ байр суурийг би ҮАБЗ-ийн хуралдаанаар төдийгүй гадуур холбогдох талуудтай уулзах үеэр ч удаа дараа онцолж байсан.

Ингэснээр төр засгийн бодлого тодорхой болж, “Монгол Улс ирээдүйд 51 хувиас доошгүй хэмжээг эзэмших чиглэл баримталж байна” гэсэн ойлголт талуудын хооронд бүрэлдсэн байсан.

Гэтэл 2009 онд болсон хуйвалдааны шинжтэй сонгуулийн дараа миний баримталж байсан энэ байр суурь, тавьж байсан шаардлагуудыг эсрэгээр нь эргүүлсэн буюу Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор 57 дугаар тогтоолоор тодорхой чиглэл өгсөн. Харин УИХ-д танилцуулсны дараа найман гишүүн эсрэг санал өгсөн байдаг. Гэвч энэ бүх материал одоо архивт байхгүй байна.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-Өнөөдөр Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн өдөр тохиож байна. Ардчилсан намын гишүүддээ, ардчилалыг дэмждэг нийт ард түмэндээ ойн баярын мэнд хүргэе.

Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол дээр олон зүйл яригдаж байна. Хүмүүс зэрэгзэж сууж байгаад олон худлаа зүйл ярьж байна. Тийм учраас би дандаа баримт цуглуулж, баримттай ярьдаг.

Надад 2007 онд УИХ-д өргөн барьсан анхны төсөл байна. Үүн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа. Хэрвээ та нарт байхгүй гэж байгаа бол үүнийг өгөхөд бэлэн байна. Түүнчлэн 2009 оны хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ мөн байна. Үүний дараа хэлэлцсэн байнгын хорооны санал дүгнэлт, ҮАБЗ-ийн 2009 оны наймдугаар сарын 11-ний өдрийг хуралдааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт УИХ-ын архивт байгаа.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ болон наймдугаар сард УИХ-д өргөн барьсан гэрээнүүдийг хооронд нь харьцуулсан материалыг УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тараасан. Яагаад гэвэл хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ өөрөө бие даасан хууль байсан. Тийм учраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа маш олон хуулиудтай зөрчилдөж байсан.

Тиймээс 57 дугаар тогтоолоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нийцүүлье гэдэг тогтоол гаргасан. Архивын материал нь байгаа. Хувь нийлүүлэгчийн гэрээг яг адилхан нийцүүлээд өөрчилсөн. Энэ мэт материалуудыг УИХ-д тарааж танилцуулсан. Бүх баримт, материал байгаа. Ц.Даваасүрэн гишүүний ярьж байгаа шиг эсрэг санал өгсөн гэх мэт асуудал огт яригдаагүй. Хэлэлцсэн асуудал нь юу вэ гэхээр, гурван хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг л хэлэлцсэн. Тэгэхээр миний ойлгосноор Ц.Даваасүрэн гишүүний будилаад байгаа асуудал нь энэ гурван хуулийг хэлэлцэхэд нэгэн дээр нь найман гишүүн, нэгэн дээр нь долоон гишүүн, нэгэн дээр нь есөн гишүүн эсрэг санал өгсөн.

УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

-Болоод өнгөрсөн асуудал хэдий ч бид бүгд тухайн үеийн нөхцөл байдлыг тод санаж байгаа. Тиймээс бодитой ярьж, худал мэдээлэл тараахгүй байх нь чухал. Юу ч хийгээгүй хэр нь бүхнийг бусдад тохдог байж болохгүй.

Эрчим хүчний асуудлын хувьд ч адил. “Оюутолгой” компани станц барина гээд удаж байна, үндэсний компаниуд ч бас гацаад байна гэдэг шалтгаанаар төр өөрөө тендер, сонгон шалгаруулалтаа зохион байгуулаад шийдчихвэл ямар вэ гэдэг саналыг бид гаргаж байсан. Улсын төсвөөс “Оюутолгой”-д зориулж станц барина гэдэг бол боломжгүй зүйл. Ямар бяслагны үйлдвэр барих гэж байгаа биш шүү дээ.

Энэ хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс эрх мэдэлтэй байхдаа өөрсдийн хариуцсан ажлыг хийж гүйцэтгээгүй. Тиймээс сонсгол зохион байгуулж буй гишүүд энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрсдөө эрх ашигтаа автаж байсан атлаа өнөөдөр бүх бурууг бусдад тохох гэж оролдож байна. Хамаагүй бусдыг гүтгэж болохгүй гэлээ.

Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна. “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүн Н.Цэрэнбат “Хатуухан хэлэхэд, анх хөрөнгө оруулалт хийнэ гэж монголын шийдвэр гаргагч нарыг хулхидсан. Сонгууль бүрээр тухайн үеийн Засгийн газар Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулъя гэж үйлдэл хийж эхэлдэг ч хэзээ ч дуусдаггүй.

Хөрөнгө оруулагчид ямар оронтой яаж харьцах вэ гэдгээ бодолцдог. Асуудал тулаад ирэхээр Лондон болон Брисбенд байгаа гадаадын хөрөнгө оруулагчдын хууль ёсны төлөөлөл бидэнтэй харьцдаггүй. Тэнд ажилладаг Монгол хүмүүсийг явуулдаг үүнийг бид эхнээсээ зөв ойлгох ёстой гэдгийг онцлов.

Хуваалцах
Жиргэх
10 : 10
2025-12-10
Шинжээчдийн дүгнэлтийг танилцуулж байна
Screenshot 2025-12-10 101748
Хянан шалгах шинжээчийн дүнэлтийг танилцуулж байна.

Хянан шалгах шинжээч:

-Миний бие өнөөдөр Хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдсан үйл явцын талаар товч дүгнэлтийг танилцуулна. Хамгийн анх гэрээг 2007 оны долдугаар сард УИХ-д өргөн барьсан. Улмаар 2009 оны аравдугаар сарын 06-нд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг.

Засгийн газраас УИХ-д анхны гэрээний төслийг өргөн барьснаас хойш УИХ-ын эрхлэх асуудлын хүрээнд ямар процесс болсныг доорх мэдээллээс харж болно.

УИХ-аас 2008 оны арванхоёрдугаар сарын 04-ны өдөр хуралдаж, 40 дүгээр тогтоолыг баталсан байдаг.Энэхүү 40 дүгээр тогтоолоор өмнөх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн барьсан нийт гишүүдийн олонхын бүрэн эрхийн хугацаа дууссан гэх шалтгаанаар буцаасан. Мөн Оюутолгойн бүлэг ордыг байгуулахдаа баримтлах зарчим, удирдамжийг баталж өгсөн. Үүн дээр санхүүжилтийн хувилбарыг зааж өгсөн байдаг. Тодруулбал, төрийн эзэмшилд 34 хувь байх, анхны гэрээний төслийн хугацаа дууссаны дараа 50 хүртэл хувь болгож нэмэгдүүлэх, мөн бүтээгдэхүүн хуваах гэрээгээр энэхүү асуудлыг судалж үзэх хувилбарыг санал болгосон.

Мөн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтыг дараах эх үүсвэрээр орлуулж болно гэж тусгасан. Үүнд, татвар болон төлбөр, ногдол ашиг, хураамж, зээл гэх эх үүсвэрүүдийг тусгаж өгсөн.

Доорх зурагт анхны хувь нийлүүлэгчдийн гэрээний төсөлд тусгагдсан хүү хэрхэн өөрчлөгдсөнийг харуулж байна. 2009 онд байгуулагдсан гэрээн дээр 9.9 хувийн тогтворжуулсан хүү тооцсон.

Харин 2011 онд нэмэлт өөрчлөлт оруулан байгуулагдсан буюу дахин тодотгосон гэрээгээр 6.8 хувь болсон. Түүнчлэн гэрээний дагуу санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн нийт дүнгээс хүү тооцох зохицуулалт анхнаасаа тусгагдаад явж байсан.

Хуваалцах
Жиргэх
10 : 03
2025-12-10
Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулга, Оюу толгой бүлэг ордын геологи, нөөцийн асуудлын талаар, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудал, мөн тус ордуудын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй холбоотой асуудал, “Жавхлант” (MV-15225), “Шивээ толгой” (MV-15226) ашиглалтын тусгай зөвшөөрлүүд ба Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээний хамаарлын талаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авсан.

Өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголоор эхлээд Оюу толгой төслийн талаар ерөнхий танилцуулгыг сонсож, үргэлжлүүлэн хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар, үдээс хойш хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авна. Төгсгөлд нь Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх асуудлаар мөн шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсох, шаардлагатай нотлох баримтыг танилцуулах, холбогдох гэрчүүдээс асуулт асууж, хариулт авах, гэрч, шинжээч, хянан шалгагчаас тайлбар авахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлсэн бол 5 гэрчид мэдэгдэх хуудас хүргүүлж чадаагүй байна. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлжээ. Иймд өнөөдрийн сонсголд 84 гэрч оролцох аж.

Тодруулбал, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдах үеийн санхүүжилтийн хүүгийн хувь, холбогдох асуудлаар 73 гэрч дуудагдсаны 60 нь оролцохоо илэрхийлсэн бол Хувь нийлүүлэгчдийн гэрээ (Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон) байгуулагдсаны дараах санхүүжилтийн хүүгийн хувь хэмжээ, холбогдох үр дагавар сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдсан байна. Тэдгээрийн 25 нь өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд оролцохоо мэдэгджээ. Харин Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөж сэдвийн хүрээнд 37 гэрч дуудагдаж, 25 гэрч оролцохоо илэрхийлжээ.

Сонсголын хөндлөнгийн ажиглагчаар “Иргэн та хүч залуусын нэгдэл”, “Татварт иргэний хяналт” төрийн бус байгууллага болон иргэдийн төлөөлөл оролцож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж