Жилийн дөрвөн улиралд хүний хөл үл тасрах арилжааны цэг бол "Найман шарга". Ноён ам.доллар, юанийн ханш эрэлтээ дагаж сар, сараар, сүүлийн өдрүүдэд долоо хоногоор 1, 2 төгрөгөөр чангарсаар. Ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларсан ч авах хүмүүс нь аргаа олно гэдэг шиг валют солиулах хүмүүс банкнуудаас илүүтэй "Найман шарга"-ыг зорих нь ихэсчээ.
"ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15-НААС ХОЙШ АМ.ДОЛЛАР 3590 ТӨГРӨГӨӨС ОГТ БУУГААГҮЙ"
Өнгөрсөн оны аравдугаар сарын сүүлээс эхлэн ам.долларын ханш тогтмол өсч 3500-3600 төгрөгт хүрч, зарим сард давсан. Сүүлийн хоёр сарын хугацаанд долларын ханш харьцангуй тогтворжжээ. Тодруулбал, ам.долларын ханш өчигдрийн байдлаар /2025.06.09/ 3595 төгрөгтэй тэнцэж байна. Харин "Найман шарга" валют арилжааны захад ам.долларын худалдан авах үнэ 3590 төгрөг байгаа бол худалдах ханш 3598 төгрөг гэж байв. Энэ нь гурван хоногийн өмнөхөөс гурван төгрөгөөр өссөн дүн аж. Харин арилжааны банкуудад бэлэн зарах үнэ нь 3591-3597 төгрөгийн ханштай байна.
Ченжүүдээс асуухад, өдрийн зарах ам.доллар үдээс өмнө гэхэд л дуусч байгаа. Ханш бол цаашид ч өсөх нь тодорхой учир байнгын авдаг хүмүүстээ хязгаарлалтгүй л олгохыг хичээдэг. Зарим өдөр ам.доллар зарах, солиулах хүн ирэхгүй байгаа. Ихэнхдээ л хүмүүс авч байна гэв.
Мөн бусад арилжааны хэсгүүдээс асуухад 15:00-16:00 цагийн үед ам.доллар дуусч байгаа. Хүмүүс эрт ирээд солиулчихдаг. Тогтмол их дүнгээр авдаг хүмүүстээ зах зээлийн ханшаас бага зэргийн хэлбэлзэлтэй өгнө. Цагаан сараас хойш эрэлт огт буураагүй улам л өсч байгаа болохоор ханш цаашид одоогийнхоос хэсэгтээ буурахгүй болов уу гэцгээнэ. Валют өсч байгаа нь худалдан авалт төдийгүй аялал зугаалга, жуулчдын улиралтай холбоотой. Наадам хүртэл энэ хэлбэлзэл үргэлжилж, цааш дахин бага, багаар өсөхийг ч тааварлашгүй. Ханшийг валют арилжаалагчид тогтоодоггүй учраас гадаад, дотоод олон хүчин зүйл нөлөөлдөг гэсэн юм. Зургадугаар сарын 9-ний байдлаар "Найман шарга"-д валютын ханш /худалдах нь/:
- Америк доллар- 3598 төгрөг,
- Евро- 4095 төгрөг,
- Хятадын юань- 503 төгрөг,
- Оросын рубль- 44.7 төгрөг,
- Английн фунт- 4870 төгрөг,
- Японы иен- 25 төгрөг,
- Өмнөд солонгосын вон- 2.66 төгрөг,
- Гонконг доллар- 468 төгрөг,
- Австрали доллар- 2360 төгрөг,
- Канад доллар- 2650 төгрөг байна.
Ам.долларын тухайд дөрөвдүгээр сарын 15-наас хойш 3590 төгрөгөөс огт буугаагүй гэдгийг ченжүүд хэллээ.
АРИЛЖААНЫ БАНКУУД ВАЛЮТ ХУДАЛДАХ ӨДРИЙН ДЭЭД ЛИМИТЭЭ 50-100 САЯ ТӨГРӨГӨӨР ТОГТООЖЭЭ
"Найман шарга"-аас валют авах гэж байгаа хүмүүс банкууд лимитгүй валют олгож байгаа гэсэн мөртлөө хязгаартай, эсвэл бэлэн төгрөгөөр валют солих гүйлгээгээ зогсоосон гэж байгааг хэлсэн юм. Тиймээс арилжааны банкуудаас энэ үнэн эсэхийг мөн асуулаа. Хаан банк, төгрөгийн данснаас бэлэн валют худалдан авах өдрийн лимит нь 100 сая төгрөгтэй тэнцэх валют байна. Харин бэлэн төгрөгөөр валют авах гүйлгээ түр зогссон. Голомт банк, ам.долларын өдрийн солилцооны заасан лимит тогтоогоогүй. Валютын солилцооны лимит нь тухайн өдрийн ханш, банкны дотоод журам болон зах зээлийн нөхцөл байдлаас хамаарч өөрчлөгддөг учраас тухайн өдөр иргэн солиулах валютаа өөрт орй байрлах салбараас эсвэл лавлах дугаараас тодруулах боломжтой. Худалдаа хөгжлийн банк, ам.доллар авах хувь хүний дээд лимит 50 сая төгрөг байгаа. Гүйлгээ хийх бол авах салбараас утсаар тодруулж, лавлах боломжтой гэв.
Хувь хүн болон аж ахуй нэгжийн валютын дээд хязгаар өөр, өөр төдийгүй нөөцөөс хамаарч зарим өдөр бэлэн төгрөгөөр валют солих гүйлгээг зарим банк хязгаарлаж байгаа аж. Гэхдээ энэ нь тухайн арилжааны банкны дотоод журамтай холбоотой байна.
Одоогоор валют огт олгохгүй, нөөц тасалдсан, нөөцгүй болсон зэрэг шалтгаанаас ам.доллар зарахгүй байгаа арилжааны банк байхгүй байна. Банкуудад ам.доллар өчигдрийн байдлаар зарах үнэ нь 3590-3594 төгрөгийн ханштай байв.
МОНГОЛБАНКНААС ЗАРЛАСАН АМ.ДОЛЛАРЫН ХАНШ 3575 ТӨГРӨГ БАЙНА
2025 оны дөрөвдүгээр сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай тэнцэх ханш 3541 төгрөг болж өнгөрсөн жилийн мөн үеэс 165 төгрөгөөр суларсан байв. Мөн төв банкан дахь гадаад валютын албан нөөц 2025 оны дөрөвдүгээр сарын байдлаар 5 тэрбум ам.долларт хүрсэн юм. Харин одоо Монголбанкнаас зарласан валютын ханш тэр дундаа ам.долларын ханш 3575 төгрөг байна.
Сүүлийн 14 хоногт төв банкнаас зарласан ам.долларын ханш 3573-3575 төгрөгийн хооронд хэлбэлзжээ.
Эдийн засагчдын тайлбарлаж байгаагаар төгрөгийн ханш унаж байгаа нь мөнгө хэвлэж, тансаг хэрэглээ нэмэгдэж, импортыг хэт дэмжиж байгаагаас хамааралтай. Эдийн засагч Д.Ангар, төгрөгийн ханш жил бүр унаж байгаа нь Монгол Улс хэт өндөр зээлийн хүүтэй учир үйлдвэрлэлийн төслүүд хөгждөггүй, импортоор валютаа алдаж байна. Төгрөг өдрөөс өдөрт суларч үнэгүйдэх нь иргэдийн амьжиргаа улам доройтох дохио гэсэн бол эдийн засагч Ч.Сосорбарамын хэлснээр, Хятадын эдийн засаг агшлаа гэдэг нь Монгол Улсаас авч байгаа уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний экспорт, нүүрсний экспорт бууруулах, хамгийн гол нь үнэ буурах эрсдэлийг дагуулж байгаа. Тэгэхээр эдгээр үнэ болоод тоо хэмжээний бууралт нь Монгол Улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ гэдэг асуудал үүснэ. Тодруулбал, төсвийн орлого бүрдэхгүй байх, валютын урсгал орж ирэхгүй байх гэх мэт эрсдэл байгаа.
Валютын урсгал саатвал ханш цаашид дахин өснө. Ингээд манай улсын эдийн засаг бидний төсөөлж байсан шиг долоон орчим хувьд хүрэхэд хүндрэлтэй болно гэсэн юм.
Ямартай ч ам.долларын ханш одоогоор буурах нөхцөл алга гэдгийг ченжүүд, эдийн засагчид хэлж байна.
Нэргүй 2025-06-10 59.153.115.121
төр засаг гэж байх шиг л байх юм.гадаадад бол үүнийг төр засаг л зохицуулаад байх шиг байдгийн .монголд ер тоохгүй юм.худалдан авагч улс учраас ханш хэзээд л өснө төгрөг улам л цаас болно харин бидний амьдрал доройтож байна.төрийн албаны баяачуудад ямарч нөлөө үзүүлдэггүй бололтой.нүүрс зэс алт зараад хэдэн юм орж ирдэг.гадаадад ажиллаж байгаа залуучууд маань бас хэдэн юмаа явуулж ар гэр нь байр машин хүнс хувцас болгодог.гэтэл барилгын материал,машин,хүнс,хувцас бүгд валют гадагш урсаад явчихд
Тархины боок 2025-06-10 202.9.46.23
худал мэдээ байна, 8шарга 3600 гарчихсан, банкууд бүр зарах доллар байхгүй болсон гэж байна.
Нэргүй 2025-06-10 202.126.88.171
ХАНШ ХЭВИИН БАИНА
Нэргүй 2025-06-10 66.181.185.243
ЕР НЬ МОНГОЛ ӨӨРӨӨ ВАЛЮТ ҮЙЛДВЭРЛЭХ БИШ, ТЭГЭЭД ГАДНЫХАНД ЯСНААСАА ДУРГҮЙ ККК. ТЭГЭЭД ХЭДЭН ЧЕНЖИЙН ГАРТ ОРЧИХСОН… ОДОО ЯАХАВ
Валют 2025-06-10 202.9.46.23
Валют үйлдвэрлэх гэхгүй, валютаар орлого олох экспортын бараа үйлдвэрлэж гадаад зах зээлд оролцох биш гэж ярь. Ганц түүхий нүүрс л xятадад нийлүүлдэг, бусад бүх юмаа гаднаас авч хэрэглэдэг тул ийм байна.
Нэргүй 2025-06-10 202.55.188.119
хохь нь Тэмүүлэнг ерөнхий сайд болгосон бол байдал дээрдэх байсан юм
Man-X 2025-06-10 45.117.32.44
Khansh barij chadahgui inflyats osgood baigaa ene Mongol banknii eronhiilogch gd bga sdag zailuulaach
Нэргүй 2025-06-10 202.9.40.110
Нам төрөөр битүү хар нүүрлэсэн бүлцийсэн усан мэлхий нүдэлсэн х***а зэвхий цавчихгүй нүдэлсн манжууд. ш****н хужаагууд шороон халтар царайлсан шороон цустай х***а хулгайчууд. х***а манжруух зайлуул. Даварсан л******д.
Нэргүй 2025-06-10 202.9.40.110
х***а манжууд аймар атгаг бузар муу санаатай монгол хүнийг амьдралын төлөө зүтгэж хичээ байхын хараад бах таваа хангаж ажиглаад тохуурхаж суудаг х***а манжууд зүгээр сууж бгаад нам төр хулгайлж эзлэж завшиж хялбар арг-р шимэгчлж амьдрдаг. Монгол хүнийг хөдөлмөрийг шимж ашиглж шимэгчлж амьдардаг. Адгийн сэтгэлтэй л******д монгол хүний хийсэн бүтээснийг нэрийн солиод өөрөө хийсэн мэт-р завшдаг.манж х***а санаа гэж. Муу аргаар амьдрагч чөтгөрүүд хүний хийснийг харж бгаад завшигчид бдгиймаа.
Hehe 2025-06-10 202.126.92.194
halam noogdol ashig neriin dor mungu hevelj taraagaad oyutolgoin $ mongol bankaaraa damjuulahgui bolohoor tugrug ni tsaas bolohgui yahav de ediin zasagiin medlegt hun tawihgui bolohoor ard tumendeee taalagdah gej mungu taraasaar elegeeree kevtlee de
Нэргүй 2025-06-10 202.9.40.110
Битгий худлаа ш** чи үхсэн ацны халамж ноогдол ашиг хаа бгаан юу ч бхгүй. Байгалийн баялаг ард түмэн авахгүй өөр хэн авахийн норвеги ард түмэн байгалийн баялагаа авлөө гээд мөнгний ханш унсан юм хаа. Бгаан х***а манжууд чин хулгайлаад бж бх х***а манжуудын чин хулгай ийм болгож бгам шүү бас х***а манж хулгайгаа бусдруу чихэх санаатай.