Г.Занданшатарын "амаргүй өдрүүд" эхэллээ!

Г.Занданшатарын "амаргүй өдрүүд" эхэллээ!

Г.Занданшатарын "амаргүй өдрүүд" эхэллээ!

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдын төлөөх марафон өчигдөр өндөрлөлөө. Жаран чавганц уралдахад нэг нь төрүүлдэг гэгчээр ямартай ч асуудал нэг талдаа гарлаа. Үндсэндээ өнгөрсөн тавдугаар сарын 21-нд хуралдсан МАН-ын VI бага хурлаас хойш Монгол Улс засаглалын хямралд орсон. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэгчээр үүрээ эвдүүлсэн шоргоолж мэт дээр дооргүй бужигнав. Сүүлдээ УИХ-ын нэгдсэн чуулганаар хүртэл хэлэлцэж батлах хууль, тогтоомж байхгүй болтлоо хийцгүйрэв.

Өчигдөр /2025.06.09/ МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулж, томилуулахаар шийдвэрлэлээ. Шинэ Ерөнхий сайдад дөрвөн нэр дэвшигч дэвшсэнээс МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн санал болгосны дагуу Удирдах зөвлөлөөс Бага хурал руу Г.Занданшатарыг оруулсан. Нийт дөрвөн хүний нэр Ерөнхий сайдад нэр дэвшсэнээс хоёр нь нэрээ татсан. Ингээд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нар Ерөнхий сайдад нэр нь дэвшиж санал хурааж дүн гарлаа.  Бааг хуралд оролцсон нийт 337 төлөөлөгч санал хураалтад оролцож, 67.87 хувийн саналаар Г.Занданшатарыг шинэ Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Бага хурлын шийдвэр гарсан тул Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг маргааш Ерөнхийлөгчид хүргүүлэх болно. Улс орны нийгэм, эдийн засгийн байдал, төсөв, олон улсын нөхцөл байдлын талаар ярилцаж энэхүү шийдвэрийг гаргасан” гэж мэдэгдсэн.Тиймээс өнөөдөр /2025.06.10/-нд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дараагийн Ерөнхий сайдаар томилуулахаар Г.Занданшатарын нэрийг танилцуулна. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгч дараагийн Ерөнхий сайдын нэрийг УИХ-аар томилуулах санал оруулна. УИХ нийт 126 гишүүнээс бүрддэг.

Нийт гишүүдийн олонхи нь дэмжсэн тохиолдолд Г.Зандашатарын бүрэн эрх хэрэгжиж эхлэх юм. Өөрөөр хэлбэл, Г.Занданшатарт УИХ-ын 126 гишүүнээс хамгийн багадаа 64 дэмжсэн санал хэрэгтэй гэсэн үг. МАН-ын хуьд энэ удаагийн парламентад 68 суудал авсан.  МАН-аас сонгогдсон гишүүд бага хурлынхаа шийдвэрийг дагаж, түүнийг дэмжсэн санал өгөхөд л шийдэгдэх асуудал юм.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр нь дэвшсэн Г.Занданшатар 1970 оны гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.Түүнийг нутгийнхан нь Норов тайжийн гуч, сум нэгдлийн дарга, Хөдөлмөрийн баатар Д.Гомбожавын хүү гэдгээр нь андахгүй.  Г.Занданшатар улс төрийн карьераа 1998 онд одоогийн МАН-д элссэнээр эхлүүлж, намын дэргэдэх залуучуудын байгууллагад ажиллаж байгаад 2004 оны УИХ-ын сонгуулийн долдугаар тойрогт өрсөлдсөнөөр анхны ялалтаа байгуулж байсан түүхтэй. Анхны ялалтаасаа хойших 20 гаруй жилийн хугацаанд УИХ-д таван удаа сонгогдсон, УИХ-ын даргаар хоёр ч удаа ажилласан туршлага хуримтлуулсан байна. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг гардаж хийсэн хүний нэг Засгийн газрын танхимд ч ажиллаж байсан туршлага бий. Тухайлбал, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга зэрэг албыг хашиж байсны зэрэгцээ Хүнс хөдөө аж ахуйн дэд сайдын алба хашиж байсан юм. Тэрбээр эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилладаг.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1987 онд 10 жилийн 77-р дунд сургууль
  • 1992 онд ОХУ-ын Эрхүү хотын Улсын Ардын Аж Ахуйн дээд сургуулийг Санхүү эдийн засагч
  • 2012 онд ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1992-1995 онд Зах зээлийн коллеж (ХҮДС) Маркетинг бизнес судалгааны төвд судлаач, Санхүү-Эдийн засгийн тэнхимд багш
  • 1995-1998 онд Хөдөө Аж Ахуйн банк Эдийн засагч, Валютын хэлтсийн ажилтан, бүтцийн өөрчлөлтийн менежер, Валютын хэлтсийн захирал,
  • 1998-2000 онд Монгол Банк Сургалтын төвийн менежер, Хөдөө Аж Ахуйн банкинд Монгол банкны бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчийн багийн гишүүн
  • 2000-2003 онд ХААН Банк Дэд захирал
  • 2003-2004 онд Монгол Улсын Хүнс Хөдөө аж ахуйн дэд сайд
  • 2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2009-2012 онд Гадаад харилцааны сайд
  • 2012-2013 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга
  • 2013-2015 онд АНУ-ын Стэнфордын их сургуулийн Хөгжил, Ардчилал Хуулийн засаглалын хүрээлэнд судлаач
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2019 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2019 оноос Монгол Улсын Их Хурлын дарга
  • 2024 оны долдугаар сараас Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байна.

 

Тэрбээр, одоогийн болоод өмнөх Ерөнхийлөгчтэй ойр донто харилцаатай гэж улстөрийнхөн дундаа яригддаг.Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Засгийн газар тэргүүлж байх үед Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар нь ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл, У.Хүрэлсүхийн “гал тогоог"  барьж ирсэн гол хүн нь. Ж.Эрдэнэбатын танхимыг унагаж, дээрх албан тушаалд очсон түүнийг "нөхрөөсөө урвасан" гэх нь ч бий. Тэгвэл Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нутаг нэгт төдийгүй холын хамаатан гэх яриа ч  нутгийнхных нь  дунд бий. Ямартай ч түүний удирдах Засгийн газар хамгийн гол нь цомхон бөгөөд бүтээмжтэй ажиллах ёстой гэдгийг намын нөхөд нь удаа дараа анхааруулсан. Харин Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтцээ хэрхэн зурах нь Г.Занданшатарын эрх боловч цаашид түүний толгойлох Засгийн газар хэр тогтвортой байх  нь дээрх шийдвэртэй шууд холбогдох юм. Зарим хүмүүс МАН Засгийн газраа дангаараа байгуулан ажиллах нь зүйтэй гэдэг байр суурь барьж буйгаа бол зарим нь Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн амин сүнсийг хадгалж УИХ-д суудалтай намуудын төлөөллийг багтаасан хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэх санал дэвшүүлж буй.

Г.Занданшатарыг чамгүй шатарчин гэдэг. Түүний улс төрийн давцанд хэрхэн тоглохыг харах л үлдэж байна. Хэр сайн уран нүүхээс улс орны болоод улстөрчдийн, улс төрийн намуудын хувь заяа хамаарна. Г.Занданшатарын амаргүй даваанууд одоо л эхлэх гэж байна. Сайд дарга нарын сандал суудлын бялуунаас хүртэхийг хүсэгчид, албан тушаал, эрх мэдлээр ангаж цангагсад намын нөхөдөөс нь эхлүүлээд УИХ-д суудалтай улстөрийн намуудаас шахалт, дарамт ирнэ. Тулгалыг нь тураалгүй, эхийг нь эцээлгүй байх нь чухал.

Г.Занданшатарын хувьд МАН дангаараа Засгийн газраа байгуулах нь зүйтэй гэсэн байр суурийг МАН-ын бага хурлын үеэр илэрхийлсэн бөгөөд өмнөх Засгийн газарт ажиллаж байсан сайд нараасаа шүд сугалах зарчмаар ганц нэгийг нь үлдээх саналтай байгаагийн дотор Сангийн сайд Б.Жавхлан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрйин сайд Ж.Энхбаяр нарын нэр яригдаж буй. Эцэст нь сайд дарга нарын сандал суудлаас илүүтэй элгээрээ хэвтсэн улсынхөө эдийн засгийг сэргээх, ард иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх, татварын дарамтыг бууруулах гээд шинэ Ерөнхий сайдад хийх ажил хийх байна. Зуны сар зургаа биш дээ. Ялангуяа бүтээн байгуулалтын ажил ид өрнөдөг урин дулааны улиралд сайд дарга нартай холбоотой сандал суудлын ажилд анхаарахаас илүү улсын төсвөө бүрдүүлэхэд урагштай алхам хийх нь чухал байна. Монгол Улсын төсөв энэ онд 33.5 их наядаар хэмжигдэж түүхэн дээд түвшинд хүрсэн. Харин өнөөдрийн байдлаар улсын төсвийн орлого тасарч төсвөө тодотгохоос өөр аргагүй нөхцөл байдалд хүрсэн. Тиймээс шинэ Ерөнхий сайдын хамгийн түрүүнд хийх ажил бол улсын төсөвт тодотгол оруулж, үр ашиг муутай, үрэлгэн тансаг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудаа танахаас эхлэх ёстой.  Төсөв данхайх гол шалтгаан болсон том төслүүдээ эрэмбэлж, инфляцийг өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах бодит алхамыг хийх нь чухал байна.

Гаалийн байгууллагаас энэ оны эхний таван сарын гадаад худалдааны статистик мэдээллийг боловсруулан гаргажээ. Үүнээс үзвэл:

– Оны эхний таван сард нийт экспортын орлого өнгөрсөн оны мөн үеийнхээс 931.3 сая ам доллараар буурсан,

– Нийт импорт өнгөрсөн оны мөн үеэс $145.0 сая ам долараар нэмэгдсэн,

– Гадаад худалдааны тэнцлийн ашиг $884.5 сая ам долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 55 хувиар буурлаа.

– Экспортод гаргасан нүүрсний биет хэмжээ 2.4 сая тн-оор, нүүрсний экспортын орлого $1,619.0 сая ам доллараар буюу 42 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа гэдгийг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 124.158.122.50

Өөрсдөө л хүссэн

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.178.15

Хүн нь солигдсон ч нам нь солигдохгүй. Асуудал Оюун-Эрдэнэдээ ч байгаа юм биш, МАН-даа л байгаа юм. Оюун-Эрдэнийг шaaдaг 5 болж шааж явахаас өмнө ч МАН-ынхан идэж ууж тансаглаж л байсан.

Avatar

Х 2025-06-10 66.181.181.137

Шинэ феодал ЕС нь хүүхэн л сонирходог тэр эдийн засаг ард иргэд ердөөсөө тоохгүй ээ Хүүк юу хэлнэ тэрийг нь дамжуулна гүйцээ

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.178.15

Хүн нь солигдсон ч нам нь солигдохгүй. Асуудал Оюун-Эрдэнэдээ ч байгаа юм биш, МАН-даа л байгаа юм. Оюун-Эрдэнийг шaaдaг 5 болж шааж явахаас өмнө ч МАН-ынхан идэж ууж тансаглаж л байсан.

Avatar

Нэргүй 2025-06-10 210.148.94.144

МАН Жинхэнэ ТЭНЭГ, МУДАК гараа сонголоо доо:

Avatar

Нэргүй 2025-06-10 202.131.245.210

мудак

Avatar

Нэргүй 2025-06-10 59.153.113.174

хэ амаргүй өдөрүүд биш харин ч амттай ашигтай өдрүүд нь юм бишүү эд нарын дараагийн ээлж хоолондоо орж байгаа юм чинь

Avatar

Зочин 2025-06-10 66.181.176.80

Одоо ёстой мангартаж өгнө хараарай. Мулгуу гар ш дээ

Avatar

Нэргүй 2025-06-10 122.201.31.10

Sangiin saidaar chaddag huniig ni taviachee ediin zasag amargui bolchlo shde belen mongo alga berteraar l yavj bna ajluud

Avatar

зочин 2025-06-10 66.181.176.18

Женко бол АН, МАН аль алинд нь дийлчихсэн нөлөөтэй юм байна оо, халаасных нь нэгийг буулгаад нөгөөг нь зөрүүлээд тавиад өгч байгааг өөр юу гэж ойлгох

Avatar

ЕС 2025-06-10 202.9.46.23

Хийсэн хулгай дээрэм, тендер шахаа цавчаа лиценз концес газрын болон албан тушаалын схем наймаа байхгүй нэр цэвэр хүн. Дэмжиж байна.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.185.243

Амаргүй цаг үеүүд гээд авч өгнө дөө

Avatar

Буцааж болно шүү 2025-06-10 66.181.166.134

Идсэн уусан, БХР-т лицензээр уул уурхай авсан, зээлсэн мөнгөө төлөөгүй зэрэг их юм байгаа юм бна шүү. УИХ сайн шалгаарай. Ер нь заавал энэ хүнийг ЕС болгох ч албагүй. Бүтэхгүй этгээд бол буцааж бно. Бүрэн эрх нь УИХ-д байгаа шүү. Ялангуяа жинхэнэ утгаар сөрөг хүчний ажлаа эхэлж байгаа АН-д.

Avatar

Нэргүй 2025-06-10 124.158.104.184

Хувийн хэвшлээ дэмжиж, реформ зоригтой хийх ойлголт, зориг ухаан байхгүй. Бөөрөнхий хулчгар, даргын ам дагадаг гэдэг юм билээ. Жэнког хамгаалагч болох нь гарцагүй бололтой.

Avatar

Нэргүй 2025-06-10 124.158.126.132

Сангийн сайд, эдийн засаг, хөгжлийн сайдаа солих хэрэгтэй дээ

Avatar

Нэргүй 2025-06-10 59.153.113.38

АМАРХАН ЦОМХОН ЧАДВАРТАИ ХҮМҮСЭР БАГА БҮРДҮЛ

Avatar

Нэргүй 2025-06-10 27.123.212.86

Төгрөгийн ханшаа тогтвортой байлгах, чангаруулах алхамыг зоримог хийх хэрэгтэй байна. Ядаж долларийн ханш чангарахгүй байвал эдийн засагт үнийн савалт үүсэхгүй байхаар байна шүү нөхөр минь

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.110

Энийг болиулаа 30 гаруйн жил хулгай хийлээ.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.131.245.34

Жаран чавганц уралдахад нэг нь төрүүлдэг? Юу төрүүлэх үү?

Avatar

Уншигч 2025-06-10 202.179.24.201

Санал нэг байна. "Нэг нь түрүүлдэг" гээд зөв бичдэг, бичиж байгаа үгнийхээ утгыг ойлгодог сэтгүүлч ч үнэндээ алга байна.

Avatar

Иргэд талх, гурил, мах ногоо дийлэхгүй байхад 2025-06-10 202.9.46.23

Доогуур бичээд байгаа хулгайч юунд нь эсэргүүцээд байгаа лaлaр вэ, харин ч гэмгүй боломжийн хүн гарч ирлээ. Мега 14, 24 гэсэн данхын чавчаа хийх гэсэн хэт өөдрөг мөрөөдлийн жагсаалтаа устгаад хөрсөн дээрээ буухад л эдийн засаг болоод л явчина шүү дээ. Хиймэл дагуул хөөргөнө, богд уулыг цоолно ч гэх шиг эргүү юм ярьхаа л больчих.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.126.89.54

улс төрд дарга нарт хов хутгахыг сурсанаас ажил хийж сураагүй ээ 20 жил болсон юм бол вуг хийв ккк бүр огцорно 3 сар болохгүй

Avatar

зочин 2025-06-10 202.131.227.179

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын бүтэцийг өөрчлөөрөй.,урсгал төсөв их, эмнэлэгүүдд санхүүжилтгүй өвчтөн архаг,төлөвлөгөөт гэж хуваагаад авахад хэцүү боллоо.

Avatar

Нэргүй 2025-06-10 103.229.121.54

ээ мэдэхгүй дээ, Батшугалын архины найз юм гэсэн шдэ

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.190.148

УБ хотын дулаан цахилгааны асуудлыг нэг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй байна

Avatar

Иргэн 2025-06-10 109.61.16.174

Занданшатар зайл, дэмжихгүй !

Avatar

зочин 2025-06-10 66.181.187.17

Тэр мөнгө чинь хаана байна, Эдийн засаг унах тал рүү орлоо, Ардчилагч гэх этгээдүүд улс орноо сүйрүүлэхийг л хүсч байна

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.178.226

Гоё гоё неокоммунист баачка

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.187.252

Заяа нь хаясан Монгол Улс Оросын тавиул, төвдийн зулбасагаас Женкогоос салахын тавилан байхгүй юү ?!
Энэ нь хүртэл Төвдийн Гарз нохойн гөлөгийн холын хамаа тан гэнэ үү ?!
Лха таван тэнгэр нь хаычсан улс гэж ийм байдаг юм бол оо ?!

Avatar

зочин 2025-06-10 66.181.187.17

Ардчилагч гэх бүлэг хулгайчууд энэ мэт зүйл ярьж эх оронч дүр эсгэдэг, Хэрүүл маргаан,үзэн ядалт, дайсагнал тэмцэлийг л улам гааруулна, Тэдний хувьд улс орны байдал,иргэдийн амьдрал чухал биш, Үймээн самуун дэгдээх, тогтворгүй байдал үүсгэх эдийн засгийг унагаж, засаг төрийг хүчгүйдүүлэх , солих явдал л чухал,, Занданшатар маш хүнд үед Засгийн газар байгуулж ажиллах үүрэг хүлээх байна, Хүнд сорилттой тулна,, Сөрөг хүчин зөвхөн шүүмжлэх гүтгэх,ажилд нь зөвхөн саад тотгор учруулахыг л оролдоно,

Avatar

Дамба 2025-06-10 122.201.31.21

Жавхлан байх хэрэгтэй

Avatar

Нэргүй 2025-06-10 43.242.242.59

Монголчууд өөрсдөө үүнийг л хүссэн.. Засаг төрөө ойрхон ойрхон сольдог зантай. АН-ынхан бас засаг төрийг тогтвортой ажлуулах хүсэл байдаггүй. Ямар сайндаа АН-аас УИХ-д сонгогдсон Ж.Баярмаа, Лодойсамбуу Тэмүүжин нар шургуу хичээж зүтгэсний хүчинд хамтарсан засгийн газрыг огцруулж аваад түр зуур санаа нь амарч байхав. Дараагийн Ерөнхий сайдаар хэн ч томилогдсон бас л огцруулах учир одоо хэн байх нь ямар ч хамаагүй юм. Тэр хүнийг тавьсангүй гэж ач холбогдолгүй юм яриах нь илүүц юм.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.183.221

Энэ лалрын Жавхлан гэж н**ш бас зайлахгүйнээ. Жавхлаан одоо болсийн биш үү. Монгол улсын эдийн засаг, төсөв мөнгийг алж байна штэ.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.160.107

За ингээд монголчууд нохойн замаар орлоо доо!! Энэ хүн чинь хэрэг хариуцахгүй шүү дээ!!

Avatar

ХАДГАЛАМЖАА НОТОЛ ХҮРЭЛСҮХЭЭ 2025-06-10 23.158.200.243

Хортой Шахмал түлшийг хүчээр тулгаж ард иргэдийг хордуулж байгаа төрөөс төрсөн тэрбумтан химийн угаартуулагч хүрэлсүх тайлбараа өгөө Монголчуудад, зайлаарай

Avatar

Нэргүй 2025-06-10 202.126.91.240

ирэх бол тэгээд нөгөөхөө түлэх юм уу, яах юм?

Avatar

зочин 2025-06-10 66.181.187.17

Шинэ засгийн газар ажиллахад туйлын хүнд нөхцөл үүссэн, Тогтвортой ажиллана гэж итгэхэд хэцүү, Гадаад нөлөөнөөс хамаарч манай эдийн засаг туйлын хүнд байна, Нүүрс зэргийн үнэ унаж,гадаад валют багасч,төсөв олон их наядаар тасрах төлөвтэй гэнэ, Энэ нь мэдээж иргэдийн амьдралд маш муу нөлөөлнө,Дээр нь ардчилагч гэх хулгайчууд улс оронд самуун дэгдээж,Засгийн газраа унагаж, улс төрийн тогтворгүй байдал зориуд үүсгэв, Ийм байхад бидэнтэй хэн хамтарч ажиллах юм,Манай ирээдүй туйлын бүрхэг байна

Avatar

Нэргүй 2025-06-10 124.158.120.50

мал

Avatar

ЗОЧИН 2025-06-10 202.55.191.194

ОХУ-ын Байгалийн Эдийн засаг, эрх зүйн улсын их сургууль- хаана ийм сургууль байдаг юм

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.162.149

Хямралын сайд Хүрэлбаатарыгаа мөргөж гуйж байгаад ч хамаагүй залахгүй бол өөр ямар ч гэрэл гэгээ харагдахгүй байна

Avatar

Нэргүй 2025-06-10 104.28.71.90

Hyrelbaatar l iim yed ES hiij dingoh bsn ym. Odoo bol byh ym ergej butssan ym bolnoo

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.110

Тэгдэгүймаа дөрөвдүүд х***а манжуудыг ажлуудаг болох-с х***а манжуудад ажилдаггүймаа 35 жил х***а манжуудыг гажигтлыг өөхшүүлж ирсэн хөөлөөрө толгойихийж ирсэн одо эндүрвээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж