“Оюутолгой” өдөрлөг зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2010.03.09-нд нийтлэгдсэн

“Оюутолгой” өдөрлөг зохион байгуулна

Оюутолгойн орд газрын ашиглалтыг эхлүүлэхээр Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаас хойш нэлээд их хүлээлт үүсээд байгаа. Тухайлбал, олон хүн тус ордод ажилд орох хүсэлтэй байгаа бөгөөд ажилчдаа хэзээнээс, хэрхэн бүртгэх талаар сонирхож байгаа. Тэгвэл “Оюутолгой” ХК буюу хуучнаар “Айвенхоу майнз” компани ханган нийлүүлэгчид болон нийт хүмүүст зориулан хоёр өдрийн өдөрлөг зохион байгуулахаар болжээ. “Мишээл экспо” төвд гуравдугаар сарын 12, 13-нд болох уг өдөрлөгөөр тус компанийн үйл ажиллагаатай танилцаж, ажилд орохын тулд хэрхэн бүртгүүлэх гэх мэт бүх л сонирхож буй асуудлуудтайгаа танилцах боломжтой. Мөн мэдээллүүдийг ot.mn вэб сайтаас авч болох бөгөөд өнгөрсөн баасан гаригт буюу гуравдугаар сарын 5-нд тус компани вэб хуудсаа шинэчлэн сайжруулснаа олон нийтэд зарласан. Энэ үеэр “Оюутолгой” компанийн гүйцэтгэх ерөнхий захирал Кит Маршал тус компани он гарсаар 450 хүн ажилд аваад байгаа гэж мэдэгдсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж