Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ авлига, албан тушаалын асуудалд шалгагдан суудлаасаа огцорсон. Л.Оюун-Эрдэнийн засагласан хугацаанд парламентад суудалдтай гурван нам буюу МАН, АН, ХҮН хамтарсан Засгийн газар байгуулсан. Гэсэн ч Л.Оюун-Эрдэнийн хүүгээс эхлэлтэй хэргээс болж АН-ыг МАН-ын Бага хурлын гишүүд засгаас гаргах шийдвэр гаргаж, улмаар хамтарсан Засгийн газар огцрох нөхцөл бүрдсэн юм. Ийнхүү бүтэн сарын турш тэг зогссон Монголын гүйцэтгэх засаглал алхам урагшилж, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг МАН-ын бага хурлын гишүүдийн олонх нь дэмжсэн юм.
Хуулиараа Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэн, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж, баталснаар Ерөнхий сайд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Улмаар Ерөнхий сайд нь танхимаа байгуулах ба ирэх долдугаар сарын 3-н гэхэд Засгийн газар байгуулагдсан байх ёстой.
Тиймээс Засгийн газрыг МАН дангаараа байгуулах уу, УИХ-д суудалтай намуудтай эвсэж байгуулах уу гэдэг нь олон нийтийн анхаарлын төвд байна.
Ямартай ч огцорсон Засгийн газрын зарим сайд нар дахин засагт хамтрахгүй гэдгээ илэрхийлсэн бол, УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдээс УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан нар шинэ Ерөнхий сайд тодорсны дараа танхимдаа ажиллах санал тавибал татгалзах зүйлгүй хүлээн авч ажиллах болно гэдгээ хэлээд амжсан.
Л.ОЮУН-ЭРДЭНЭТЭЙ ХАМТ ОГЦОРСОН 22 САЙД
МАН:
- Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан
- Зам тээврийн сайдаар Б.Дэлгэрсайхан
- Аялал жуулчлал, соёл, спорт залуучуудын сайдаар Ч.Номин
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг
- Сангийн сайдаар Б.Жавхлан
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн
- Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
- Гэр бүл, нийгмийн хамгааллын сайдаар Л.Энх-Амгалан
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Н.Учрал
- Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар Ж.Энхбаяр
- Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны даргаар Б.Тулга
- Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан
АН:
Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
- Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний үндэсний хорооны дарга Э.Одбаяр
- Монгол Улсын сайд, 20 минутын хот төслийн Үндэсний хорооны даргаар Р.Эрдэнэбүрэн
- Аж үйлдвэр Эрдэс баялгийн сайд Ц.Туваан
- Хот байгуулалт орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь
- Хууль зүй, дотоод хэргийн сайдаар О.Алтангэрэл
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдаар С.Одонтуяа
- Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайдаар Ц.Баатархүү
ХҮН:
Шадар сайд Т.Доржханд /Худалдан авах, хөрөнгө оруулалт хариуцсан/
- Боловсролын сайд П.Наранбаяр нар ажиллаж байв.
Нэргүй 2025-06-10 66.181.185.159
9 яамтай болго. Энэ жижиг улсад хангалттай.
Нэргүй 2025-06-10 43.242.242.59
Та бүгд ямар ажил хийж амжуулсныг хожим Монголчууд ойлгоно. хожим нь ойлгодог нь хамарсалтай юм. Их эвлэрэлийн үе түүхэнд нэрээ тод үлдээлээ. Ерөнхийлөгч Хүрэлсүхийн хувьд монгол улсыг дотооддоо хэрүүл тэмцэлгүй тайван амгалан байлгахыг хүссэн. Харин улс орны эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдрал сайжирч дээшлэх, мега төслүүдийг хэрэгжүүлэх, баялагын санг байгуулах, стартегийн ордуудыг улсын мэдэлд авах ажил түүнд огт хамаагүй байсан учир хамтарсан засгийн газрыг огцруулахыг дэмжсэн.
зочин 2025-06-10 202.131.227.179
сайдын тоо их төсөв ,данхайж, үрэлгэн зардал их байна.
Гөү хөүм гаайс 2025-06-10 202.9.46.23
Өрөөний түлхүүр, тамга тэмдгээ хураалгаад байдгийнхаа баруун хаяанд очиж хэвтэцгээ.
Нэргүй 2025-06-10 76.64.44.146
Соёлын яам xэрэггүй xамтатга Боловсролтой !
зочин 2025-06-10 202.55.188.125
эм сайд гэж дэнжийн 10000 с гарсан н**ш тамлаж байна.одоо зайлж амраах бгаадаа .Занданшатар багаа цомхон чадварлаг байгуулаасай
зочин 2025-06-10 43.242.242.59
100 ямаанд 60 ухна, тос ихэдсэн цуйван гэх юм уу хэлэх ч үг алга. Сайдууд ихэдсэн бна
Нэргүй 2025-06-10 76.64.44.146
Xэмнэлтээ наад сайд нараа цөөлxөөс эxэл 7 xангалттай !!!
Ичмээр гутармаар 2025-06-10 14.1.81.169
40 сая хүн амтай Аргентин улс , 5 сая хүн амтай Швецарь улс тус бүр 8 сайдтай байхад Монгол улс 23 сайдтай
Нэргүй 2025-06-10 66.181.180.109
эрдэнэзаяа гэх эргүү мал минь хүн гүтгэх хуультай шүү. оюунэодэнэ хэзээ авилгын хэргээр шүүгдээд огцорсон юм бэ??? үүнийг шүүхд өгч нэр төрөө цэвэрлэж авах хэрэгтэй. мөн нөгөө ноорогийн яайжгарыг шүүх цагдаа атгазарт өгч шалгуул. тэр чинь бас а******н.гэж зарим иргэд мэдээлэл хийж байсан шүү. даварааж болохгүй.
Zochin 2025-06-10 47.230.49.158
Davhardaltai ajil naana chini zondoo bna shuu.
zochin 2025-06-10 47.230.49.158
3.5 saya hun amtai oron yamarch ikh saidtai yum.
Нэргүй 2025-06-10 203.91.115.46
Эд нараас нэг нь ч улираан сонгогдох ёсгүй шүү!
зочин 2025-06-10 66.181.187.17
Монголд ардчилагч гэх барууны тавиулууд тэдний бууны ноход, бүлэг этгээдүүд ийм хүчтэй байгаа цагт улс төрийн тэмцэл хэрүүл маргаан хэзээ ч арилахгүй, Хэзээ ч өөдлөхгүй, Улс төрийн тогтвортой байдал үүсэхгүй, Эдийн засгийн одоогийн уналт сэргэхгүй, Хөрш орнуудтай харилцах харилцаанд ахиц гарахгүй, Харин муудаж болзошгүй, Монголын ирээдүй туйлын бүрхэг байна, Хэн үүнийг буй болгов, Бид өөрсдөө
Нэргүй 2025-06-10 66.181.183.221
Энэ олон яам сайдын талыг нь байхгүй болгох хэрэгтэй
Нэргүй 2025-06-10 66.181.176.88
Хуцдаг гөлөг вэ??? Авилга албан тушаалын хэрэг хэн шалгасан юм бэ??? ГҮТГЭЛГЭЭ ЗОГСООХЫГ СЭТГҮҮЛЧИЙН ОРОНЦОГООС ШААРДАЖ БАЙНА
Нэргүй 2025-06-10 103.212.116.233
Боловсрол Соёл Шинжлэх ухааны Яам
ЗОЧИН 2025-06-10 103.212.116.233
Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам гээд болоод байсан шүү
Нэргүй 2025-06-10 103.212.162.88
Яамдаа багасга ямхр ч хэрэггүй!!
Нэргүй 2025-06-10 66.181.168.8
Огцорсон сайд нарыг шинэ засагт улираан тавьж хэрхэвч болохгүйг шинэ Ерөнхий сайдад хэлье дээ. Жонхуу л битгий зуураасай.
Нэргүй 2025-06-10 124.158.106.78
Шинэ Ерөнхий сайд Засгийн газрын бүтцийг багасгаж өгнө үү.