"Эрчим хүчний салбарын ТӨК-иудын менежментийг өчигдрөөс яам хариуцахаар болсон"

"Эрчим хүчний салбарын ТӨК-иудын менежментийг өчигдрөөс яам хариуцахаар болсон"

"Эрчим хүчний салбарын ТӨК-иудын менежментийг өчигдрөөс яам хариуцахаар болсон"

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн сэтгүүлчдийн зарим асуултад хариуллаа. 


Тэрбээр, III цахилгаан станцад осол гарсан. Гуравдугаар сарын 19-ны өдөр эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын менежментийн эрхийг "Эрчист монгол" ХХК-д шилжүүлсэн байсан. Өнгөрсөн долоо хоногийн Лхагва гаригийн Засгийн газрын хуралдаанд "Эрчист монгол" ХХК ТЭЦ-3 дээр гарсан осол, үүссэн нөхцөл байдлын талаар танилцуулсан. Тэр үеэр нэг санал хэлсэн байгаа. Нэг бол ТЭЦ-3-ыг "Эрчист монгол" ХХК хариуцъя, эсвэл Эрчим хүчний яам хариуцъя. Эзэнтэй болж, хариуцлага яримаар байна.

Эзэнгүй болохоор дундаа хаяж, эрдэнэт хүний амь хохирлоо. Олон арван тэрбум төгрөгийн хохирол ч учирлаа.

Нэлээд маргаан гарсаны эцэст өчигдөр Засгийн газрын тогтоолыг хүлээж авлаа. Эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын 66 хувийн менежментийг Эрчим хүчний яам хариуцахаар боллоо. Өнөөдөр 09:00 цагт эрчим хүчний салбарын төрийн өмчит компаниудын хувьцаа эзэмшигчдийн хурал эхэлсэн. Маргааш, нөгөөдрөөс бүх компанийн ТУЗ-ийг шинэчлэн байгуулна.

ТЭЦ-3-ын тухайд эрүүгийн процесс үргэлжилж байна. Тагнуул, цагдаагаас албаныхан ажиллаж байна. Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй хүсэлтийг явуулсан.

Одоо нэгэнт эрүүгийн хэрэг үүссэн учир салбар яамнаас оролцохгүй байгаа. Тушаал бичгээр гарчихвал хамтраад ослын шалтгаан нөхцөлийг тодорхой болгоход ажиллахад бэлэн. Түүнээс хөндлөнгөөс нөлөөлсөн мэт байдал үүсгэж болохгүй гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 202.126.91.79

Zov shu Erchis mongol oos Erchim huchnii kompaniudiig gargah heregtei

Avatar

Нэргүй 2025-06-10 103.57.95.103

Ёстой зах замбараагүй, хөл толгой нь мэдэгдэхгүй байгаа юм байна даа. яанадаа

Avatar

Увсын бэрд 2025-06-10 202.9.46.23

БарилгачинЧойжил-оос ял асууж догшин морины сүүлнээс зүүж тавь!

Avatar

Төрийн оролцоооо 2025-06-10 202.126.88.185

Угаасаа л ТӨРИЙХ БИШ БИЛҮҮ ???? ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИ БИЗДЭЭЭЭЭ….
ӨӨХ БИШ БУЛЧИРХАЙ БИШ 2Н ХООРОНД ХУВЬЧИЛАЛ НЭРТЭЙ….ТӨР ОРОЛЦСОН ЮМ БҮХЭН СҮЙРДЭГ ЖАМТАЙ

Avatar

Нянбаа 2025-06-10 202.9.46.23

Нямбаа чинь энэ өвөл баячуудын хорооллууд, хулгайчдын хорооллууд хөлдөж тоггүй болно гэсэн биз дээ. Ашгүй гоё гоё.

Avatar

Иргэн 2025-06-10 66.181.191.150

ДЦС-3-д гарсан ослыг зориудаар зохион байгуулсан бөйх өндөр магадлалтай. Эрчист монголд эрчим хүчний салбарыг өгөхөөр шийдвэр гарсан нь эрчим хүчний мафуудын үеийн үед идэж ирсэн асар их хулгай нь илрэхээс маш их айцгааж жагсаал хүртэл хийж байсан. Эцэст нь ийм аргаар болиулахаар хуйвалдсан байна гэж харагдаж бөйна. Одоо эхчим хүч авилга хулгөйгаасаа хэзээ ч салж чадахгүй боллоо.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.126.88.201

энэ нөхрийг зайлуулаач

Avatar

Нэргүй 2025-06-10 203.91.115.46

Төрд байгаа учраас хэн нь өөрийн хүнээ томилох вэ гэдэг өрсөлдөөнрүү ямар ч ухамсаргүйгээр татагдан орчихоод байгаа юм. Менежментийг нь олон улсын компанид өгье!

Avatar

ГЭНДЭНЖАМЦ 2025-06-10 43.242.243.116

Энэ осолд ТЭЦ3 ын удирдлага, ерөнхий инженер, хөдөлмөр хамгааллын инженерүүд буруутай бишүү. Хуучин турбин эвдэрсэн бол элэгдэл гэхсэн, шинэ турбин эвдэрсэн нь хүний хүчин зүйл мөн. Эрчим хүчний салбар хүнд байгаа нь үнэн ч энэ удаагийн осол ажлаа хийдэггүй авлигач даргынх нь буруу байхаа

Avatar

Нэргүй 2025-06-10 203.91.115.46

Хэний хүн бэ гэдэг яриа эхлээд байгаа юм.

Avatar

ГЭНДЭНЖАМЦ 2025-06-10 43.242.243.116

ТЭЦ 3ын осолд Эрчист Монгол буруутай гэх нь өрөөсгөл шд. Шилжүүлж авч амжаагүй байсан биздээ. Чойжоо сайдын удирдсан үеийн ажлын үр дүн шууд утгаараа. Эрчим хүчний яамныхан чадваргүй баахан мэргэжилтнээ ТУЗ гишүүн гээд баахан сул цалин авч, компаниудын дотоод хов жив асуудалд оролцсон, тендер авдаг л хүмүүс болсон шүү. Компанийн захирлууд нь хүртэл ашиг сонирхолтой зүйлээ яамны нэр, ТУЗ ийн нэр бариад юу ч мэдэхгүй ТУЗ ийн гишүүдээр үйлдүүлдэг аргатай болсон. Эрчим хүчний яам чадавхижвал таарна.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.84

Огцор хөдөлгөөнийхөн яагаад ажлаа хийхгүй Чожилсүрэнг байлгаад байна вэ. мөнгө өгөхгүй болохоор жагсахгүй байгаа юм биш биздээ. Иргэдийнхээ сайн сайхны төлөө жагсаж байна гээд байсан чинь хаана байна вэ. Ажлаа хийгээрээ ялаанууд минь

Avatar

Thief 2025-06-10 202.9.46.23

Учралын хийсэн үхэр бантан!

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.190.59

Энэ бүхнээс Чой болон суганы үснүүд нь хөлжих шив

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.181.90

Сономпил 2015 онд капитал турбингенератор суурилуулсан. ТЭЦ-3ЫН даргыг хоёр найруулан тавьсан Батлут, Тавинбэх нар хамгийн том хариуцлага тооцох ёстой

Avatar

Иргэн 2025-06-10 202.9.46.61

Энэ ямарч боловсролгүй тэнэг ,дөрвөд, Чойжилсүрэн гэгчээр Эрчим хүчниы яамыг удирдуулахахр мөнч тэнэг шийдвэр дээ.

Avatar

ТӨМӨР 2025-06-10 66.181.187.118

ЧОЙЖИЛСҮРЭНГ ХӨЛӨӨР НЬ ДҮҮЖИЛВЭЛ ТААРАХ ШУНАЛТАН.

Avatar

ИРГЭН 2025-06-10 66.181.185.182

Хөөрхий зарим мафиууд нь дэлбэрээгүй байсан бол хагасыг нь идэж ууя гэж байсан тохиргоотой юм билээ!!! Одоо дэлбэрээд ашиггүй болсон учираас Энхтүвшин гишүүн одоо би авахгүй гэсэн гэнээ!!!

Avatar

Иргэн 2025-06-10 66.181.185.182

104- жилийн настай МАН- одоо болтол засаглаж чадахгүй учираа олохгүй мунгинаж бн яаана даа МАН-АН-Н мафиууд минь!!!

Avatar

Хурд 2025-06-10 103.168.35.2

Яаж ингэж худлаа ярьдаг байнаа. ЗГ-ын тогтоолын дагуу компаниудыг өгөөгүй завааруулж байгаад осол гархаар өөрөөсөө холдуулж байгааг сайд болох гээд яварч яваа хүн . Сайд байсаных өөрийн цахилгаан станцын бүх зөвшөөрлийг асуудалгүй гаргуулсан да

Avatar

Зочин 2025-06-10 103.229.121.157

Өөрийнхөө байшингууд, Дулааны цахилгаан станцын бүх зөвшөөрөл одоо бүгд саадгүй болж Бянгийн 660МВт-ийн станц удахгүй манийгаа шулж сорж эхлэх байхдаа. Улам баяжиж шулахыг бодохоос өөрөөр толгой нь ажиллахгүй блоклогдох юм даа.

Avatar

Болд 2025-06-10 64.119.29.46

Ёо хурдан ажилмаар бна юун комисс юмаа мэдэхгүй хүмүүс юугаа шалгах вэ дээ одоо яам нь мэддэг бсон бол ажиллаа хийгээд буруутай хүмүүстэйгээ хариуцлага тооцоод шинээр захиралаа тавиад явна биз дээ эрүүгийн хэрэг нь шүүх цагдаагаар явна биз өвөл хаяанд ирлээ яаманд нь эрх нь ирсэн бол ажиллаа хий гээд яваа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж