Хотын наадмыг Б.Алтанхуяг найруулна

Хотын наадмыг Б.Алтанхуяг найруулна

Хотын наадмыг Б.Алтанхуяг найруулна

Улсын баяр наадмын өмнөхөн улаанбаатарчуудын наадмыг зохион байгуулахаар болсон гэдгийг хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн. Тодруулбал, энэ сарын сүүлээр буюу 2025 оны зургадугаар сарын 28, 29-нд улаанбаатарчуудын наадмыг Хүй долоо худагт анх удаа зохион байгуулахаар төлөвлөөд буй. Тэгвэл нийслэлийн иргэдийн энэ баяр наамдыг "Анир" студийн захирал, хөгжмийн зохиолч, удирдаач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Алтанхуяг найруулах гэнэ.

Хотын дарга Х.Нямбаатар энэ талаар мэдээлэл өгөхдөө "Нийслэлийн өдрийг 1994 оноос хойш жил бүрийн аравдугаар сарын 29-ний өдөр тэмдэглэж ирсэн. Энэ баярт иргэд төдийлөн ач холбогдол өгдөггүй, өргөн дэлгэр хамрагдаж чаддаггүй. Тиймээс хотын иргэдийн баярыг зуны цагт тэмдэглэж байх Засгийн газрын шийдвэр гарч, жил бүрийн зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрүүдийг нийслэл хотын иргэдийн баяр болгон тэмдэглэхээр болсон.

Мөн наймдугаар сарын эхний долоо хоногийн амралтын өдрүүдэд тэмдэглэдэг даншиг наадмыг тэмдэглэхгүй.

Өөрөөр хэлбэл, энэ хоёр баярыг нэгтгэж, зургаадугаар сарын сүүлийн долоо хоногийн амралтын өдрийг иргэдийн баяр болгож тэмдэглэх шийдвэр гарсан юм. Энэ хүрээнд нийслэлийн иргэдийн анхны баярыг зургаадугаар сарын 28, 29-ний өдөр Хүй долоо худагт тэмдэглэнэ. Иргэдийн баяр нь улсын баяр наадмаас гадна гаднын жуулчид ирж сонирхох томоохон арга хэмжээ болно. Тиймээс эрийн гурван наадам болж, 256 бөх барилдан, зургаан насны морьд уралдана. Бай шагналыг улсын баяр наадмынхаас илүү байхаар төсөвлөж байгаа. Иргэдийн баярын үеэр нийтийн тээврийн автобус иргэдэд үйлчилнэ, хоол, зоогийн үйлчилгээ гарна. Хүй долоо худагт иргэд майхнаа барьж амрах боломжтой. Харин гар дээрээс худалдаа эрхлэхгүй байхыг уриалж байна" гэсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

п**а.Нянгар,МАН 2025-06-09 121.6.155.161

ТЭЦ3 аа Засаачээ.юун наадам шоу вэ..Раанаас наадам санхүүжүүлж бнаа…Татварын мөнгө идэж хулгайчлж шоу наадамаа болиочээ.Нянбаатар пздааа.МАНы луйварчидаа

Avatar

Э 2025-06-09 202.126.89.114

Уг нь нийслэл маань өдрөөс өдөрт өөрчлөгдөж өнгө нэмж байгаад талархаж байна. Цаашид хэнээс ч хараат бус зорьсон ажил хэргээ зоригтой шийдвэртэй хэрэгжүүлээрэй!!!

Avatar

ооооооооо 2025-06-09 59.153.115.164

Хөдөөнийхөн ичих ч үгүй шамбааралдаад хүрээд ирнэ. Саад болно. Их юм хуцна, заана, мэдэмхийрнэ.

Avatar

Нэргүй 2025-06-09 202.9.46.192

Хайран мангө .

Avatar

Нэргүй 2025-06-09 202.131.225.53

хот ийм их мөнгөтэй юмуу найр наадам хэтрэч байна даа хэлж хийдэг хүн алга уу

Avatar

Нэргүй 2025-06-09 68.146.199.167

Mongolchuudiin bayar naadam ixdene uu gexees bagadaagui bx shuu

Avatar

Нэргүй 2025-06-09 212.247.9.244

1639 onii 10 sariin 29 bol tuuhen udur muu huduunii mulguu pisduu yu hiihee ch medehgui

Avatar

Нэргүй 2025-06-09 202.126.90.89

tuuhen udur shdee

Avatar

И 2025-06-09 103.212.117.20

Мулгуу юмнууд наадмын өмнөхөн бас наадам хийх гэж ? Жуулчинд зориулж байгаа шүү юм бол нэг, 2 жилийн өмнөөс зарласан байх хэрэгтэй. Мулгуу гэхээс өөр юу гэхэв !

Avatar

Нэргүй 2025-06-09 66.181.177.175

хотын унаган иргэд сайн очно шүү!

Avatar

Bayar anadan bagadaagui harin ch bagasgakh kheregtei 2025-06-09 5.30.141.151

Bas yu sedeed bna daa ogtsorson said tvvnii akh dvv nar shig bas yu sedeed bna ulsiin naadamaaraa gants saikhan amarch tsengvvl bolloo sh dee Khuiten blokhoos omno ene jil ikh ajil hiih amjuulakh kheregtei bnaa

Avatar

Нэргүй 2025-06-09 103.229.120.31

Хамт амьдрах ажилтай төрөлтэй гоё эмэгтэй байна уу?

Avatar

Т 2025-06-09 202.9.46.28

тэжээлгэх гд бгаа юмуу

Avatar

Нэргүй 2025-06-09 202.179.24.199

Баяр цэнгэл багадлаа гэж үү?

Avatar

зочин 2025-06-09 66.181.166.196

Мөнгө төсөвлөж идэх нэг арга, улсын наадам Улаанбаатарт л болох байхад нийслэл тусдаа наадам хийх нь илүүц ш дээ, Нямбаатар гуай юу л сэдээд байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж