"Ерөнхий сайдад өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа"

"Ерөнхий сайдад өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа"

"Ерөнхий сайдад өрсөлдөх нэр төрийн хэрэг байлаа"
МАН-ын VII бага хурал өчигдөр /2025.06.09/ болсон. Тус хуралдааны үеэр заалнаас Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнг нэр дэвшүүлж санал хураалгасан билээ. Тэрбээр энэ тухайгаа өөрийн цахим хуудастаа "Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө. Эдийн засагт нүүрлэж буй хүндрэлийг эрсдэл багатайгаар даван туулах нь энэ цагийн хамгийн чухал асуудал болж байна.
Энэ ч үүднээс бодит өөрчлөлт, үр дүн авчрах шийдэл бүхий #эдийн_засгийн_эрх_чөлөөний_бодлогыг дэвшүүлэн Монгол Улсын Ерөнхий сайдад өрсөлдлөө.
Энэ цаг үед нэн яаралтай төрөө жижиглэж, төсвөө танах, том төслүүдийг эрэмбэлэн хойшлуулах, инфляци өдөөж буй импортын хэрэглээгээ хязгаарлах нь бодит алхам болохоор байна. Харин эдийн засгаа тэлэх үүднээс иргэд, ААН, хувийн хэвшлээ дэмжиж, чөлөөт зах зээлийг эрхэмлэх, төрийн өмчит компаниудаа олон нийтийн болгон баялгийн болон орлогын дахин хуваарилалтыг татвар, нийгмийн даатгалын тогтолцоогоор шинэчлэх нь бодлогын шийдэл болохоо танилцууллаа. Нам доторх залуу үеийнхээ төлөөлөл болж ил тод, нээлттэй, ёс зүйтэй, эрүүл улстөр, үзэл санаанд суурилсан бодлогын өрсөлдөөнийг төлөвшүүлэхээр өрсөлдсөн нь нэр төрийн хэрэг байлаа. Итгэж дэмжин саналаа өгсөн намын хамт олон Та бүхэндээ талархал илэрхийлье. Хамт өрсөлдсөн Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Г.Занданшатар танд амжилт хүсье. Таны тэргүүлэх Засгийн газар олон түмний хүлээлтэд нийцэн ажиллана гэж итгэж байна" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 172.56.17.225

Эх нь шийр алаг бол хүү нь бөөр алаг… энэ бяздаг бүү оодруул ..!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-10 158.59.146.30

bas sana abainaa huurhii, shogtoim beee
bas sana abainaa huurhii, shogtoim beee
bas sana abainaa huurhii, shogtoim beee
bas sana abainaa huurhii, shogtoim beee
bas sana abainaa huurhii, shogtoim beee
bas sana abainaa huurhii, shogtoim beee

Avatar

Даагий 2025-06-10 66.181.160.82

Ямар ч Яамны сайд хийж байгаагүй хүнийн ЕС-д дэвшүүлэх нь буруу. Харин одоо сангийн сайдаар ч юмуу томилох хэрэгтэй

Avatar

УНШИГЧ 2025-06-10 43.242.242.141

ЗА БОЛЬ ХӨ. ӨӨРИЙГ ТАНЬ МУУ НЭР ХҮНДГҮЙ. ЭЦЭГ ЭХИЙН ТАНЬ ХУУЛЬ БУС ЯВДЛЫГ ОЛОН ТҮМЭН МЭДДЭГ ЮМ БИЛЭЭ.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.126.93.18

чадварлаг сайн залуу. сошиалын хуурамч мэдээнд автсан оркууд амаа тат

Avatar

Эрдэнэт 2025-06-10 202.126.90.81

Ганзориг хулгайч биш гээд ичихгүй бол шаагаарай

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.160.107

МАН-ын Бага хурал гэж үлэг гүрвэл шиг харанхуй муйхар сүрэг байнаа? Энэ залуу арга ядаад л өөрийгөө дэвшллсэн байх? Төлөвлөсөн программ нь цаг үедээ тохирсон дэвшилттэй бодлого байж? Даанч хууччууд нь таг битүү, шавар баримлаа дэвшүүлэн гаргалаа!!

Avatar

Зочин 2025-06-10 103.212.117.59

есайд болж чадахгүйгээ мэдээд өрсөлдсөн их жүжих юмаа та нар Занданшатар яг юу хийж гийгүүлсэн хүн юм болоо олон жил гишүүн байсан төрд ажилласан их хурлын дарга хүртэл бсан сонгогчид муу ажилласан гээд дүнгээ тавьсан Хүрэлсүхийн хүн болхоор л есайд болхоор есайдад тэнцэж бгаа юмуу

Avatar

өвгөн эрдэмтэн 2025-06-10 66.181.188.197

ergyy teneggggg

Avatar

Зочин 2025-06-10 203.91.115.46

Угсаа гарвал бас л хулгайч л даа. Ер нь Ман-гишүүд рүү нүдээ аньж байгаад чулуу шидэх байтугай захын хүнийг зуураад авахад л хар халзан хулгайч тууж явахаар болжээ.

Avatar

Нэргүй 2025-06-10 103.229.122.87

Даанч олгархийн ханхүү дээ чи, Танай аав ээж хулгай хийсэн, үе удмаараа Монголын ард түмэн танайханд өргүй, Улсаа хөгжүүлэх, ядуурсан иргэдээ өчзүхэн ч гэсэн бодохгүй бна уу .

Avatar

зочин 2025-06-10 66.181.160.62

МАНгарын залуу үе нь хөгширж яваа үедээ ялагдлаа даа гэж л харж байна би

Avatar

Ррр 2025-06-10 66.181.176.22

угаасаа тэгийшд. учрал эд мэтийг няцла.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.176.88

Өөрийгөө нэр дэвшүүлчихээд ингэж ярьж байдаг эргүү байдаг аа???

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж