Оюутны дотуур байранд гал гарчээ

Оюутны дотуур байранд гал гарчээ

Оюутны дотуур байранд гал гарчээ

Оюутны дотуур байранд гал гарч, утаажилтын бүсээс 110 иргэнийг гаргажээ. Тодруулбал, өчигдөр /2025.06.09/ нийслэлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах оюутны дотуур байрны өрөөнд эд зүйл шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Дуудлагын дагуу нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчид очиж, ажиллан тус байрны нэг давхарт гарсан галыг унтраажээ.

Сүүлийн үеүдэд Онцгой байдлын газарт объектын гал түймрийн дуудлага, мэдээлэл нэмэгдэж байгаа тул иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Галтай зүйл хог хаягдлыг хогийн суваг, хогийн ил цэгт хаяхгүй байх
  • Гэр орондоо зул, хүж асаахдаа галын аюулгүй байдлыг хангаж, хяналтгүй орхихгүй байх
  • Шингэрүүлсэн шатдаг хийгээр ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм журмыг баримтлан анхаарал болгоомжтой байх(шаардлагатай тохиолдолд мэргэжлийн байгууллагаас зөвлөгөө авах)
  • Цахилгаан ашиглалтын дүрэм журмыг сайтар мөрдөж, эвдрэл гэмтэлтэй, зориулалтын бус цахилгаан хэрэгсэл ашиглахгүй байх
  • Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зай хэмжээг баримтлан хэт шахаж байрлуулахгүй байх
  • Байр орон сууцны орчимд шуурхай албаны автомашин бөглөхгүй байх
  • Цахилгаан хэрэгслийг хүчдэлээс салгаж орхих
  • Бага насны хүүхдийг харж асрах хүнгүйгээр гэрт нь цоожилж орхихгүй байж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 103.212.117.34

хогийн тамхичдыг цээрлүүл!!! эмэгтэй хүмүүс хүртэл тамхи их татдаг болж. тэдний хүүхэд хэн болох нь тодорхой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж