Өвөрхангайн АН-д 1206 иргэн элсэв

Хуучирсан мэдээ: 2011.12.19-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн АН-д 1206 иргэн элсэв

Өвөрхангай аймгийн Ардчилсан намд нэгэн зэрэг 1206 иргэн гишүүнээр элссэн томоохон үйл явдал тохиожээ. Тооны хувьд ч утга бэлгэдэл агуулж буй аж. Одоогоос 800 гаруй жилийн тэртээ 1206 онд Тэмүүжин Хамаг Монголын хаан болж Чингис цолоор өргөмжлөгдөж байжээ. Тиймээс нэгэн өдөр нэгэн зэрэг 1206 иргэн тус намд гишүүнээр элсч батлах гардсан явдал нь өвөрхангайчуудын төдийгүй Ардчилсан намынхны хувьд сонирхол татахуйц үйл явдал болсон байна. Мөн нэг сарын өмнө нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 805 залуу нэгэн зэрэг дүүргийнхээ Ардчилсан намд элсэхэд “Нам байгуулах хэмжээний залуус элслээ” хэмээн шуугиж байсан бол түүнээс давсан гишүүн Өвөрхангай аймгийн Ардчилсан намд элсчээ. Дашрамд сануулахад, Өвөрхангай аймгийн Ардчилсан намын даргаар өнгөрсөн сард Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны ерөнхий зохицуулагч Т.Хасбаатар сонгогдсон бөгөөд түүний хувьд хийсэн анхны томоохон ажил нь энэ болж буй бололтой.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж