Улаанбаатарын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Хуучирсан мэдээ: 2025.06.14-нд нийтлэгдсэн

Улаанбаатарын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Улаанбаатарын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчилнэ

Монгол Улсын автомашины дугаар олон улсын стандартын шаардлагыг хангахгүй, хоцрогджээ. Иймээс Улаанбаатар хотын бүртгэлтэй тээврийн хэрэгслийн улсын дугаарыг олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор төслийг Зам тээврийн хөгжлийн яаманд хүргүүлсэн байгаа аж. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар мэдэгдлээ.

Тэрбээр “Аялагч Ганхүү Узбекстан улсад аялж яваа бичлэгийг үзээд энэхүү постыг орууллаа. Мань хүнийг хилийн шалганы хүмүүс машиных нь улсын дугаарыг хараад Украйнынх уу гэж асуусан бна. Ингэж асуухаас ч аргагүй. Манай улсын автомашины дугаар олон стандартад нийцээгүй бараг цор ганцаар улсын кодгүй, крилл үсэгтэй байдаг. Улаанбаатар удахгүй олон улсын стандартын дагуу автомашины дугаарыг шинэчлэх стандарт батлуулахаар Зам тээврийн хөгжлийн яаманд төслөө хүргүүлсэн байгаа. Стандарт батлагдахаар зөвхөн Улаанбаатарт бүртгэлтэй 805 мянган тээврийн хэрэгслийн дугаарыг олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэх ажил эхэлнэ” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
5
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж