"Kang Kon" хөлгийн осолтой холбоотой командлагчийг "ул мөргүй устгав"

Хуучирсан мэдээ: 2025.06.15-нд нийтлэгдсэн

"Kang Kon" хөлгийн осолтой холбоотой командлагчийг "ул мөргүй устгав"

"Kang Kon" хөлгийн осолтой холбоотой командлагчийг "ул мөргүй устгав"

Хойд Солонгосын шинэ устгагч хөлөг "Kang Kon" нээлтийн ёслолынхоо үеэр төлөвлөөгүй байхад ус руу гулсаж орсон хэрэг өнгөрсөн сард гарсан билээ. Ким Жон Ун энэ хэрэгтэй холбоотойгоор Хойд Солонгосын тэнгисийн цэргийн дээд командлагч Ким Мён Сикийг огцруулсан. Түүгээр ч үл барам устгагч хөлгийн бүтээн байгуулалтын явцын гэрэл зурагт засвар хийлгэж, Ким Мён Сикийг байхгүй болгожээ.

Өнгөрсөн Пүрэв гаригт шинэ устгагч хөлгийг дахин танилцуулах арга хэмжээ болж, Ким Жон Ун оролцсон. Төрийн мэдээллийн хэвлэлд энэ талаар мэдээлэхдээ бүтээн байгуулалтын явцад авч байсан өмнөх гэрэл зургийг хавсаргасан байжээ. Гэвч тухайн зургаас Ким Мён Сикийг арилгасан байсан аж.

Пүрэв гаригийн арга хэмжээний зургаас харахад Ким Мён Сикийн оронд Пак Кван Соп томилогдсон байна.

Чонгжин усан онгоцны үйлдвэрийн менежер Хонг Кил Хог мөн гэрэл зурагнуудаас устгасан байна. Төрийн хэвлэлд мэдээлснээр ослын дараа түүнийг мөрдөн байцаалтад дуудан байцааж байжээ.

 

ЭХ СУРВАЛЖ: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
12
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж