Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ирэх арванхоёрдугаар сарын 5-нд ашиглалтад орсноор 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллыг эрчим хүч хязгаарлахгүйгээр давах нөхцөл бүрдэнэ гэж Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр /2025.06.14/ тус станцад ажиллах үеэрээ мэдэгдлээ.
Өнгөрсөн 2024-2025 онд шилжих өвөл Улаанбаатар хотын эрчим хүчний систем 200 мВт чадлын дутагдалд орохоор байсныг хоёр шинэ станц ашиглалтад оруулж, богино хугацаанд нөхөж чадсан.
Үүний нэг нь Бөөрөлжүүтийн цахилгаан станц юм. Бөөрөлжүүтийн эхний 150 мВт цахилгаан станц өнөөдрийн байдлаар Диспетчерийн үндэсний төвөөс өгсөн горим, төлөвлөгөөний дагуу цахилгаан эрчим хүчний захиалгыг тасралтгүй, 100 хувь биелүүлэн төвийн бүсийн нэгдсэн системд нийлүүлжээ.
Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Нийслэл өнгөрсөн 2024 онд анх удаа дотоодын зах зээлд бонд гаргаж, нийтдээ 350 мВт-ын хүчин чадалтай эрчим хүчний үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хийсний үр дүн гарсан.
Эхний үр дүн нь 2024-2025 оны өвлийн ид оргил үед эрчим хүчний хязгаарлалтгүй явах нөхцөл бүрдэж, Бөөөрөлжүүт 150 мВт-ын эрчим хүч үйлдвэрлэж байна. Станцын удирдлагын төвд орж харахад 150 мВт-ыг тасралтгүй үйлдвэрлэж байгаа мэдээллийг дэлгэцнээс харсан.
Саяхан ДЦС-III-т осол гарснаас 50 мВт-ын турбин генератор бүрэн ажиллагаагүй болсон. Үүнээс гадна 25 мВт-ын долдугаар турбин зогссон. Мөн50 мВт-ын есдүгээр турбин шатсан. Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 12 мВт зогссон гэдэг мэдээллийг авсан. Ирэх өвлийг маш хүнд давахаар байгаа. Бидний гол найдвар Бөөрөлжүүтийн II блок. Уг блокыг ашиглалтад оруулахаар ажил хийгдэж байна. 150 мВт-ын хүчин чадаатай. Ирэх арванхоёрдугаар сарын 5-н гэхэд II блокыг бүрэн ашиглалтад оруулахаар хичээн ажиллаж байна гэдэг мэдээллийг өглөө. Энэхүү II блок ашиглалтад орсон нөхцөлд ирэх 2025-2026 онд шилжих өвлийн оргил ачааллыг асуудалгүй давах боломжтой.
Үргэлжлүүлээд Бөөрөлжүүтийн III, IV блок дээр хэрхэн хамтарч ажиллах вэ гэдгээ төслийг хэрэгжүүлж байгаа нэгжийн удирдагатай ярилцаж байна.
Монгол Улс цаашид эрчим хүчний найдвартай хэрэглээгээ дотоодоосоо хангая гэвэл эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.
Эндээс 70 км ын зайд орших Багануур дүүргийн нутаг дэвсгэрт нийслэлийн 100 хувийн өмчлөлийн 50 мВт-ын батерей станц бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Энэ жил эрчим хүчний салбарт төр хувийн хэвшлийн түншлэлийн дараагийн оролцоог хангая гээд Хүннү хот дээр 300 мВт-ын хүчин чадалтай нар, 90 мВт-ын батерей станцын хосолсон сэргээгдэх эрчим хүчний төслийн тендер сонгон шалгаруулалтыг зарласан явж байна.
Морингийн давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэж Улаанбаатар хотын ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлыг шатааж 34 мВт-ын эрчим хүч гаргах төр хувийн хэвшлийн түншлэлийн сонгон шалгаруулалт ид дундаа орсон.
Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас бохир үнэртдэг том асуудал бий. Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа лагийг шатааж 10 мВт-ын эрчим хүч гаргах төслийн хөрөнгө оруулалтыг босгох ажил ид дундаа явж байна. Улаанбаатар хотыг эрчим хүчний дутагдлаас гаргах, цаашлаад Улаанбаатар хотод үйлдвэрлэл үйлчилгээ өргөжин тэлэх суурь шалтгаан болсон эрчим хүчний үйлдвэрлэлийг бодитойгоор нэмэгдүүлэх ажил хийгдэж байна.
Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок дээр 1000 орчим инженер техникийн ажилтнууд ажиллаж байна. Тус станцын II блокын турбин генератор ирэх арванхоёрдугаар сарын 5-нд бүрэн ажиллагаанд орно.
Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа II цахилгаан станц 22 мВт эрчим хүч үйлдвэрлэж байна. ДЦС-III 3 100 мВт хүрэхгүй цахилгаан үйлдвэрлэж байна. Одоо ажиллаж байгаа станцуудын турбин генераторуудын насжилт өвгөрсөн, 1960, 1970-аад онд үйлдвэрлэгдсэн, маш хүнд байдалтай байгаа. Цаашид Эрчим хүчний яамтай хамтарч Улаанбаатар хот болон төвийн бүсийн эрчим хүчний найдвартай хэрэглээг хангах эх үүсвэрийг барьж байгуулах төслийг амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.








Г.ХОРОЛ
3,595.72






















































Холбоотой мэдээ