Жүдо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр/2025.06.13/ эхэлсэн. Тэмцээний эрэгтэйчүүдийн 60 кгд хүч үзсэн үндэсний шигшээ багийн тамирчин К.Ёолк Бразилийн Мишел Августог нэмэлт цагт ялж хүрэл медаль хүртлээ.
Өдгөө 24 настай тамирчны хувьд анх удаагаа өрсөлдсөн ДАШТ-дээ ийнхүү амжилттай барилдаж дэлхийд данстай бөх боллоо. Монголын жүдо бөхийн шигшээ баг тамирчдын дэлхийн аваргын 32 дахь медаль түүний дотор 19 дэх ( давхардсан тоогоор 21) хүрэл медалийн эзэн К.Ёолк боллоо гэж Монголын үндэсний олимпийн хороо мэдээллэв.

3,595.11






















































Холбоотой мэдээ