Орос улс дроны халдлагаас сэргийлэх системийг туршжээ

Хуучирсан мэдээ: 2025.06.14-нд нийтлэгдсэн

Орос улс дроны халдлагаас сэргийлэх системийг туршжээ

Орос улс дроны халдлагаас сэргийлэх системийг туршжээ

Оросын засгийн газар Баасан гаригт (2025.06.13) нисгэгчгүй нисэх онгоцны эсрэг лазерын шинэ системийг туршиж, улс даяар агаарын довтолгооноос хамгаалах сүлжээг нэвтрүүлэх талаар хэлэлцэж байна. Тэргүүн шадар сайд Денис Мантуров Аж үйлдвэр, худалдааны яамны алба болон Ростек, Росатом зэрэг төрийн корпорацын төлөөлөгчдийн хамт тус системийн талаар хэлэлцсэн байна. Энэхүү системийн туршилтын гол зорилго нь хамгийн сүүлийн үеийн лазерын системийн үр нөлөөг бодит амьдрал дээр аль болох ойрын нөхцөлд иж бүрэн үнэлэх явдал гэж Денис Мантуров хурлын үеэр мэдэгджээ.

Албаны хүмүүсийн мэдээлснээр, жижиг тагнуулын болон цохилт өгөх нисгэгчгүй нисэх онгоцны янз бүрийн төрлийн эсрэг эсэргүүцэх өндөр хүчин чадалтай найман төрлийн системийг туршсан байна.

 

Засгийн газрын нийтэлсэн видео бичлэгт тухайн лазер систем нь тодорхойгүй газарт байх нисгэгчгүй нисэх онгоцыг илрүүлж, буудаж буйг үзүүлжээ. Видео бичлэгийн хамт "Амжилттай туршилт нь цуврал үйлдвэрлэлтийг эхлүүлэх, илүү өргөн хүрээнд нэвтрүүлэх замыг ээж" байна гэх мэдэгдлийг хавсаргасан байв. Үүнээс өмнө тус улсын ерөнхийлөгч Путин 2027-2036 оны зэвсэглэлийн хөтөлбөрийн төлөвлөгөөтэй танилцах уулзалт хийсэн бөгөөд нисгэгчгүй онгоцтой тэмцэхэд шинэ хандлага, стандарт бус шийдэл хэрэгтэй байгааг онцлон тэмдэглэсэн байжээ. Улмаар Орос улсад агаарын довтолгооноос хамгаалах нэгдсэн сүлжээг хөгжүүлэх шаардлагатай байна гэж Путин мэдэгдсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: THE MOSCOW TIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
44
ЗөвЗөв
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж