Үндэсний статистикийн хороо тавдугаар сарын орон сууцны үнийн индексийн мэдээллийг гаргаад байна. Энэхүү мэдээллээр орон сууцны үнэ өмнөх оны мөн үеийнхээс 14.3 хувиар, өмнөх сарынхаа 1.0 хувиар тус, тус өсчээ.
Насжилтаар нь авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 13 хувиар, өмнөх сарынхаас 1.0 хувиар, хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар, өмнөх сарынхаас 1.1 хувиар тус, тус өссөн аж.
Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.55 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.49 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 37.3 хувь (1488.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Баянгол дүүрэгт 3.0 хувь (124.9 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.
Хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.57сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.57 сая төгрөгийн үнэтэй байна. Хуучин орон сууцны дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад Чингэлтэй дүүрэгт 22.7хувь (998.0 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Сонгинохайрхан дүүрэгт 11.4 хувь (311.1мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна.

Г.ХОРОЛ
3,595.72





















































Холбоотой мэдээ