Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогыг шалгахад хэдэн сар хэрэгтэй вэ?

Хуучирсан мэдээ: 2025.06.14-нд нийтлэгдсэн

Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогыг шалгахад хэдэн сар хэрэгтэй вэ?

Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө орлогыг шалгахад хэдэн сар хэрэгтэй вэ?

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хөрөнгө шалгаж барахааргүй их болсон уу гэлтэй,  Авлигатай тэмцэх газар/АТГ/-аас хөрөнгө орлогод нь хийж буй шалгалт одоо хэр нь эцэслээгүй байна.

Одоогоос нэг сарын өмнө иргэн Ц.Лут-Очир нар Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн хүүгийнх нь тансаглалын эх үүсвэр хаанаас эхтэйг тогтоолгохыг хүссэн гомдлыг АТГ-т гаргасан. Энэ дагуу тус газар хүүхдээс нь тайлбар авсан, холбогдох материалыг гаргуулан авсан гэх мэдээллийг өгөөд “чимээ” тасраад буй.

Олон нийтийн хувьд АТГ-аас гаргах шалгалтын мэдээллийг чих тавин хүлээж байгаа бөгөөд цаг их зарцуулж буйд нь хардлага бас төрүүлэх болсон. Учир нь, Засгийн газрын экс тэргүүн нэг бол тоймгүй их хөрөнгө мөнгөтэй түүнийг нь шалгаж барагдахгүй байгаа, эс бол хууль бус орлого болж таарчихаад “хав” дарахаар шийдэв үү гэж ч үзэж буй.

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийн өөрийнх нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд өгсөн тайлбараар бол тоолж барахгүй их компани хувьдаа байгуулчихаагүй. Мөн хүүгийнх нь найз охиндоо бэлэглэсэн бөгж нь 17 сая төгрөгийн үнэтэй бол бугуйвч нь 500 мянган төгрөгийн үнэтэй.

Нисдэг тэрэг хөлөглөсөн зардал зэргийг шалгахад бол тэгж их цаг хугацаа орж алдмааргүй шиг. АТГ-ын дарга аа, энэ асуудлыг шуурхай шалгаад олон нийтэд мэдээлэл өгөхгүй бол араасаа маш олон хардлага дагуулж, хариуцлагын асуудал ч хөндөж мэдэхээр байна шүү.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
27
ЗөвЗөв
6
ХахаХаха
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж