Улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж байна

Улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж байна

Улс орнуудын төрийн тэргүүн нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд мэндчилгээ дэвшүүлж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн төрсөн өдрийг тохиолдуулан гадаадын орнуудын төрийн тэргүүн нар мэндчилгээ дэвшүүлсээр байна.


БНХАУ-ЫН ДАРГА ШИ ЖИНЬПИН:

-Хятад, Монгол хоёр улс уул, усаар холбогдсон сайн хөрш, сайн түнш билээ. Та Хятад, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны хөгжилд түлхэц үзүүлж, найрсаг хамтын ажиллагаанд урт хугацааны турш анхаарч, дэмжиж ирсэн. Миний бие Хятад, Монголын харилцааг хөгжүүлэхийг чухалчилдаг бөгөөд Тантай хамтран улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэн, найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүтээн байгуулалтыг харилцан дэмжиж, хоёр улсын ард түмэнд үр шимийг нь хүртээх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахад бэлэн байна. Танд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ КАЗАХСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВ:

-Таны манлайлагч чанар, удирдлага дор Монгол Улсын нийгэм, эдийн засаг хөгжиж, олон улсын тавцанд нэр хүндээ бэхжүүлж байна. Манай хоёр оны найрамдал, харилцан хүндлэл, Стратегийн түншлэлд суурилсан харилцаа, хамтын ажиллагаа цаашид эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд хөгжил, дэвшил, цэцэглэлт хүсэн ерөөе.

БҮГД НАЙРАМДАХ УЗБЕКИСТАН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ШАВКАТ МИРЗИЁЕВ:

-Танд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Таны хэрэгжүүлж байгаа тууштай бодлого, шинэчлэлийн дүнд Монгол Улс хөгжин дэвжиж, олон улсын тавцанд нэр хүнд, нөлөө өсөн нэмэгдэж байна. Өнгөрсөн онд манай улсад хийсэн таны төрийн айлчлалын үеэр харилцан тохиролцсон зүйлс бидний хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чухал түлхэц болсныг онцлон тэмдэглэе. Удахгүй танай сайхан оронд хийх төрийн айлчлалын үеэр эдийн засаг, хөдөө аж ахуй, уул уурхай, химийн үйлдвэрлэл, эм зүй, цахилгаан техник, тээвэр, соёл, хүмүүнлэг зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаанд шинэ хуудас нээнэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын найрсаг ард түмэнд энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт хүсэн ерөөе.

ОХУ-ЫН ТӨРИЙН ДУМЫН ДЕПУТАТ С.М.МИРОНОВ:

-Та өнгөрсөн хугацаанд “Баялагтаа эзэн Монгол” уриа дэвшүүлж, бодит үр дүн гарган, хамгийн ойрын түнш ОХУ-тай харилцан ашигтай, олон талт, найрсаг харилцааг хөгжүүлж байна. Манай хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа хоёр орны ард түмнүүдийн тусын тулд улам бэхжинэ гэдэгт итгэлтэй байна. Танд болон Монголын ард түмэнд амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-15 103.57.95.203

НАРАН ГЭРЭЛТ ИХ УДИРДАГЧ ТАНЫ МИНЬ МЭЛМИЙ БАТ ОРШИЖ УЛС ТҮМНЭЭ ИВЭЭН ТААЛЖ ЭНХРИЙЛЭН ХАЙРЛАЖ ЖАРГАЛЫН ЗАМД ХӨТЛӨХ ИХ ҮЙЛСИЙН ТАНЬ ЗАМ АРИУН ДАГШИН БАЙХЫН ӨЛЗИЙТЭЙ ЕРӨӨЛИЙГ ТАНЫХАА СҮҮДЭР ТОХООСОН ГЭГЭЭН ӨДРИЙГ ДАМНУУЛАН ХҮРГЭЖ БАЙНА. !!! ХАЙРТАЙ ШҮҮ!!

Avatar

Зочин 2025-06-15 103.229.120.15

БАНКНЫ ХУЛГАЙЧ, БАЙГАЛИЙН БАЯЛГИЙН ХУЛГАЙЧДЫГ УГААДАСНЫ ДОЛООЛТУУР БОЛСОН ЭНЭ СОГТУУ ГАЙ ТӨРСӨНД ИЖИЛ ХЭРЭЭНҮҮД НЬ БАЯР ХҮРГЭЖ БАЙГАА БАЙХ… БАЯЛГИЙГ ЭЗДЭД НЬ БУЦАА…

Avatar

Нэргүй 2025-06-15 103.168.34.62

bank ni hugaichiig balai tuuh ni delhii medehgui gants l hun medne coffee anan hahahaha elgiin pz da ene

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.187.252

Энэ балайгийн төрсөн өдрийг бус …сэн өдрийг нь тэмдэг лэвэл зохино !

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.40.99

Гяяхх гяях х***а манжууд-р бүтээн баыгууллт хийлгж юу ч бхав хуэаатай харилцахгүй бх тусмаа л монголд хэрэгтэй х***а манжийн гар хөлүүд монголын нам төр эзлцэн.

Avatar

Нэргүй 2025-06-15 202.9.41.96

Хөрш улсуудтайгаа эвтэй найртай байх нь монгол улсын эрх ашигт нийцэнэ. Ерөнхийлөгчид мэндчилгээ дэвшүүлнэ гэдэг бол эдгээр улс Монголыг хүндэлж байна гэсэн үг. Гэтэл АНУ болон Африкийн орнууд, Америкийн орнууд, Азийн дийлэнх орнууд, далайн орнууд мэндчилгээ явуулсангүй. Мэдээд явуулаагүй ч байж мэднэ. Монголыг үл тоож байна гэсэн үг. Гэтэл барууныг дэмждэг монголчууд мэндчилгээ явуулаагүй орнуудыг дэмжээд явуулсныг муулаад байгаа нь эх орноо үгүйсгэдэг хүмүүс ил тод гарч ирдэг болжээ.

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.160.91

Зэвсэгт хүчний ерөнхий командлагч , дээр нь бас Зүүний хүчний ерөнхий команлагч хүн шүү , үнэхээр ийм хүн нэг муу чөлөөнд гарсан хурандаа гэх нь тавиланд муу – ядаж бригадын генерал байх ёстой …

Avatar

Нэргүй 2025-06-15 188.162.254.54

180км зам дуусгаагуй, шувуу ажиллагаа явуулаад ганц ч авилгачид баривчилж чадаагуй буюу хусээгуй, эх ороноосоо урвагчыг баярцогт дарга гэж долигнож дууддаг, Монгол улсын иргэдийг муусайн ялаанууд гэж шуд зуун заналхийдэг, улныхан гэж доромжлогдсон иргэдийг хамгын олоныг гэрт нь амьсгалыг нь угаартуулж алсан еронхий сайдыг огцруулахад ноён нуруутай байсан еронхийлогчдоо торсон одорийн мэнд хургэе !

Avatar

иргэн 2025-06-15 103.229.120.211

Оюунэрдэний засгийг унагах ажлыг хийсэн биз дээ
Ерөнхийлөгчийн хүмүүс МАН ыг удирдаж эхлэв Занданшатар, Содбаатар мөнхбаатар гэх мэт

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.190.245

энэ нэг л эвгүй болоод явчлаа шүү. дан дарангуйлагчид мэндчилгээ дэвшүүлсэн байна. ЗГ аа унагаад өөрийнхөө тамгын газрын даргыг томилчихлоо монголын дарангуйлагч төрлөө бидний эгнээ нэг улсаар нэмэгдлээ гээд баяр хүргээд байна уу . юу л зөгнөөд байна даа. цаагуураа юу хэлээд юу зөгнөөд байна. хүүк намайг зб тай алчихдаггүй юм бол улс эх орон ард түмний төлөө зүтгэнэ гэж ш.аасаар байгаад муу түлш, нефтийн үйлдвэр гэж хулгайн төслүүд хусаад еөк болсон. одоо дахин еөк болохгүй парламентын

Avatar

Нэргүй 2025-06-15 66.181.190.245

засаглалыг дэмждэг гэж ард түмнийг тайвшруулж байгаад дарангуйлагч болж өлхөн чадах нөхөрдөө.

Avatar

Нэргүй 2025-06-15 103.168.34.23

Даанч тийм байх ёстой муу ёрын өдрүүд байсан юм. Төрийн ёслолын 18 морьд хулгайлагдан төхөөрөгдөв, Дэлхий дахинд шинэ дайн дэгдлээ, олон зуун хүн амь үрэгдсэн онгоцны осол болов, Хүрэлсүх төрж байж. Үнэхээр муу ёрын өдөр байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж