Ногоон Дарь эхийг хайсаар байнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Нийтлэл 2011-10-31Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт байдаг Баруун Чойрын хийдэд залсан Өндөр гэгээний Ногоон дарь эх бүтээлийг өнгөрсөн есдүгээр сарын 26-ны үүрээр хулгайд алджээ. Эл хэрэг гарсаар сар гаруй болж байгаа ч сэжигтэн, хулгайч баригдаагүы хэвээр байгаа аж. Энэ хугацаанд Эрүүгийн цагдаагийн газар, Улсын мөрдөн байцаах газар, орон нутгийн цагдаагийн хэлтсээс ажлын хэсэг гаргаж, орон даяар хулгайчийг эрэн сурвалжилж, алдагдсан бурхныг хайж байгаа ч ямар нэгэн сэжүүр олоогүй байгаа гэнэ. Харин сэжигшлэж байцаасан хүн олон удаххгүй илрүүлэх байх хэмээн Дундговь аймгийн цагдаагийн хэлтсийнхэн мэдээлжээ. Ногоон дарь эх бүтээлийг хулгайлж буй тохиолдол ганц энэ биш бөгөөд эх сурвалжид мэдээлснээр түүнийг хулгайлсан гурав дахь тохиолдол нь гэнэ. Уг бурхныг холбогдох байгууллагаас 500 сая төгрөгөөр үнэлсэн байжээ.А.ЗулХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан “SheLeads” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа5 цагийн өмнө
PC mall: Гурав нугалардаг "Huawei Mate XT"-г захиалж, бэлгэнд зөөврийн компьютер аваарай6 цагийн өмнө