
сэтгүүлийн гаргасан шоу бизнесийн хамгийн баян эмэгтэйчүүдийн
жагсаалд дуучин Леди Гага дахин бичигдлээ. Өнгөрсөн жилийн жагсаалтад
дөрөвт байсан тэр энэ жил хоёрдугаарт бичигджээ. Телевизийн хөтлөгч
Опра Уинфри түүнээс илүү орлогыг 2010 оны тавдугаар сарын 1-нээс 2011
оны тавдугаар сарын 1-ний хооронд олсон учраас нэгт бичигджээ.
Сэтгүүлийн
гаргасан тооцоогоор хамгийн баян эмэгтэй жилдээ 290 сая ам.долларын
орлоготой байлаа. Ерөнхийдөө бол хувийн сэтгүүл, радио станц, кабелийн
сувагтай Уинфригийн хөрөнгө нь 2,7 тэрбум болон Америкийн хамгийн баян
400 хүний жагсаалд 138 дугаарт ордог.
Forbes тэмдэглэснээр
Уинфри зугаа цэнгээний аж үйлдвэрийн хамгийн баян эмэгтэйгээр тодорсон ч
гэсэн энэ жилд өмнөх жилийн 315 сая доллараас бага орлоготой байсан
гэнэ. Тэр эмэгтэй тавдугаар сард өөрийн ток-шоуг хаасан учраас түүний
орлого буурна гэж сэтгүүл бичив. Уинфригийн орлого буурч байгаа нөхцөлд
ирэх жилээс өөр эмэгтэй баячуудын жагсаалтыг толгойлж магадгүй гэж
сэтгүүлд өгүүлжээ. Тэр эмэгтэй нь уг жагсаалтын хоёрдугаарт байгаа Леди
Гага байж болохыг сэтгүүл үгүйсгэсэнгүй. Энэ удаа түүний жилийн орлого
90 сая ам.доллар болсон байв. Орлогын эх үүсвэр нь концертуудаас гадна
рекламын гэрээ ба цомгууд нь болж байна. Тухайлбал түүний сүүлчийн цомог
“Born This Way” худалдааны эхний долоо хоногт нэг сая хувиар зарагдсан
байв.
Хамгийн баян шоу бизнесийн эмэгтэйчүүдийн гурав дах нь нь
“Нью-Йоркийн жинхэнэ гэрийн эзэгтэй нар” реалити-шоугийн од 55 саяыг
олсон Бетенни Фрэнкел (Bethenny Frankel) болов.
Дөрөвдүгээр
байрыг супер модель Жизель Бундхен, кантри-дуучин Тейлор Свифт, жүжигчин
бөгөөд телевизийн хөтлөгч Эллен Деженерес ба “Шүүгч Жуди” шоуг хөтлөгч
Жудит Шейндлин нар хуваалцав. Тэд тус бүртээ 45 сая долларын орлогтой
байжээ. Дуучин Кэти Перри (44 сая доллар), Бейонсе (35 сая доллар),
зохиолч Даниэла Стил (35 сая доллар) нар жагсаалтын эхний аравт багтжээ.
Шоу бизнесийн 10 баян эмэгтэйчүүд нийлээд жилдээ 739 сая доллар олжээ.
"Ардын эрх" сонин