Сэлэнгэд самар, жимс түүж яваад төөрчээ

Хуучирсан мэдээ: 2016.10.05-нд нийтлэгдсэн

Сэлэнгэд самар, жимс түүж яваад төөрчээ

Сүүлийн өдрүүдэд аймаг орон нутгаас хүмүүс ой модонд төөрч сураггүй болсон талаарх мэдээлэл цөөнгүй ирэх болжээ. Өчигдөр /2016.10.05/ л гэхэд Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн Бүрэнгийн нуруу гэдэг газарт  иргэн Б /44 настай, эрэгтэй/  самранд яваад сураггүй боллоо гэсэн мэдээлэл ирсэн байна. Иргэн Б аравдугаар сарын 04-ний өдрийн 09.00 цагийн орчимд самранд явж байгаад модон дунд төөрч алга болсон байна.

Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Ингэт багийн Хантайн баруун бэлсэг гэдэг газарт иргэн Б /50 настай, эмэгтэй/  уржигдар /2016.10.04/  18 цагийн орчимд жимс түүж явж байгаад модон дунд төөрч сураггүй болжээ.  

Дээрх мэдээллийн дагуу аймгийн ОБГ-ын ажилтан аврагч нар эрэл зохион байгуулж эхэлжээ. Одоогоор төөрсөн иргэдийг олоогүй байна.

Д.ЦЭЭЛ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж