Долдугаар сарын 22-23-нд шилжих шөнийн 03:58 цагт Улаанбаатар төмөр замын Дархан өртөөний 14 дүгээр замд ОХУ-аас Хятад руу дамжин өнгөрөх тээврээр мод ачиж явсан 2504 дүгээр галт тэрэгний дундаас зургаан вагон замаас гарч, осол болсон билээ.
Энэ талаар өнөөдөр Улаанбаатар төмөр замын Удирдах газарт сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Албаны хүмүүс дээрх ослын талаар “Уг осол нь эхний вагон замаас гарсны улмаас тоормосны хоолой болон вагонууд салгагдаж, уг салгагдсан вагонууд хойноос нь инерцээрээ түрснээс бүрэлдэхүүний дундаас гарсан. Замын удирдлага шуурхай арга хэмжээ авч газар дээр нь ажилласнаар сэргээн босох ажиллагааг цаг алдалгүй зохион байгуулж, төмөр замын тээврийн хөдөлгөөн хэвийн үргэлжилж байна” гэж мэдэгдлээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Б.ЗАЯА