Эрчүүд яагаад сексийн үеэр юм ярьдаггүй вэ? Яагаад гэвэл тэд нэг дор нэг л зүйлийг хийж чадна. Тэдний тархи моно шугамтай. Үүнийг хялбархан нэг жишээ бол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн шүдээ угааж байгааг харах. Хүүхнүүд шүдээ угааж байхдаа юм ярин, бас нааш цааш холхин алхахыг бишгүйдээ л нэг харсан байх. Шүдээ угаангаа ширээ зүлгэж ч чадна. Гэтэл харчууд барагтай бол ингэдэггүй. Тэд шүдээ угаахдаа хөлдөө мөрний хэмжээтэй зогсоод, урагшаа бага зэрэг тонгойн, шүдний сойзны хөдөлгөөний дагуу толгойгоо хөдөлгөн угаадаг.
Утас нь дуугарахад хажуудах хүнээ чимээгүй болгож байгаад, зурагтынхаа дууг суллаж байгаад авч ярьдаг шигээ эрчүүд гудамжинд явж байгаад ямар нэг зүйл унших болбол машинаа зогсоогоод, хөгжмөө унтраадаг. Хүүхнүүдэд энэ үйлдэл нь тун сонирхолтой. Сонин уншиж байхад нь хэлсэн үгийг нөхөр нь яагаад дүлий юм шиг сонсоогүй байдгийг ойлгодоггүй. Хүүхнүүд зурагт харангаа утсаар ярьж, хажуугаар нь хоолоо хутгаж зогсдог шиг эрэгтэй хүмүүс яагаад нэг дор хэд хэдэн үйлдэл хийж чаддагүй вэ? Учир нь эрчүүдийн тархи моно буюу ганц замтай байхад хүүхнүүд малти буюу олон замтай. Тэгээд ч юм уншиж байхад нь харчуудын тархи “дүлий” болдгийг тархины скан зураг хэдийнэ баталсан. Чанга хөгжим дуугарч байхад эрэгтэйчүүд лекц, яриа тэмдэглэж авбал хагасыг нь л буулгана.
Эмэгтэй хүн ярих болон өөр олон үйлдэлд тархиныхаа хоёр талыг хоёуланг нь зэрэг ашигладаг болохоор баруун, зүүн талаа байнга андуурдаг. Харин эрчүүд нэг үйлдэлд тархиныхаа нэг л талыг ашигладаг тул зүг чигээ бараг андуурдаггүй. Үүнээс болж яадаг билээ? Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийг зам заах болон айлын хаяг хэлэхдээ байнга будилдгийг нь цаг ямагт шүүмжилдэг.