Армяний бөхийн холбоо 100 мянган ам.доллар амлажээ

Хуучирсан мэдээ: 2015.06.12-нд нийтлэгдсэн

Армяний бөхийн холбоо 100 мянган ам.доллар амлажээ

Армяны үндэсний олимпийн хорооноос Европийн анхдугаар спортын наадмаас алтан медаль авсан тамирчинд 50 мянга ам.доллар, мөнгөн медаль авсан тамирчинд 30 мянган ам.доллар, хүрэл медаль авсан тамирчинд 20 мянган ам.долларын шагнал олгохоор зарлажээ.

”Европийн анхдугаар спортын наадам нь манай бөхчүүдийн хувьд олимпийн эрх олгох ДАШТ-ний өмнөх том сорилго болно. Манай бөхчүүд бие бялдрын хувьд төдийгүй сэтгэл зүйн хувьд барилдахад бэлэн болоод байна. ДАШТ-нээс медаль, олимпийн эрх авахын төлөө бид явна. Манай бөхийн холбооноос Европийн анхдугаар наадмаас алтан медаль авсан бөхөд 100 мянган ам.долларын урамшуулал олгох болсон нь их сайн хэрэг гэж би үзэж байна.” гэж тус улсын эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ариак Багдарян хэлжээ.

Европийн анхдугаар наадмын эрэгтэй чөлөөт бөхийн төрөлд Армян улсаас Гарик Барсегян (57 кг), Володя Франгулян (61 кг), Давид Сафарян (66 кг, дэлхийн аварга), Григор Григорян (74 кг), Муса Муртазалиев (86 кг) и Леван Берианидзе (125 кг) нар барилдах болжээ.

Европийн анхдугаар наадмын эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээн зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд болно.

Эх сурвалж: http://wrestling.mn

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж