Обама хэмнэлтийн бодлого барихгүй

Хуучирсан мэдээ: 2015.02.04-нд нийтлэгдсэн

Обама хэмнэлтийн бодлого барихгүй

-АНУ-ын ерөнхийлөгч 2016 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг танилцууллаа-

Фото: Evan Vucci/AP

Барак Обама 2016 оны санхүүгийн жилийн төсвийн төслийг Конгресст өргөн барилаа. Дотоодын нийт бүтээгдэхүүний 2,5 хувьтай тэнцэх цаашид ч өсөх магадлал бүхий алдагдалтайгаар төсөв боловсруулсан айна. Эдийн засаг өсөлттэй байгаа нөхцөлд илүү хэмнэлт хийх нь утгагүй гэж ерөнхийлөгч үзсэн бололтой. Ийнхүү төсвийн зарлага нь бараг $4 их наяд доллар болжээ. Түүний хагас их наядыг нь батлан хамгаалах салбарт зарцуулахаар суулгажээ. Украин дахь “Оросын түрэмгийллийг” барихад мөн тодорой хөрөнгө гаргахаар төсөвт суулгасан байна.  

Төсвийн хуулийн төсөлд  улсын зарлага $3,99 их наяд доллар, орлогыг $3,53 их наяд доллар байхаар , алдагдал $474 тэрбум доллар болж байгаа нь ДНБ-ний 2,5 тэнцэж буй юм.

"АНУ-ын төсвийн алдагдал жил бүрээр нэмэгдэх бөгөөд 2025 он гэхэд $687 тэрбум доллар болсон байна. Эдийн засгийг тооцон авч үзсэнээр, төсвийн алдагдал нь тогтвортой төвшинд байх юм» гэж олон шинжээчид үзлээ.

Энэ жилд АНУ-ын ДНБ 3,1 хувиар нэмэгдэж, ажилгүйдэл 5,4хувь, инфляци нь 1,4 хувь байх тооцоог урьдчилан хийжээ.

Обамагийн санал болгосноор, зарлагын бүх талын хэмнэлтийн бодлогыг зогсоох асуудал төсөлд нэн түрүүнд тавигдав.  Хэмнэлтийн талаар ардчилагчид ба бүгд найрамдахчууд дөрвөн жилийн өмнө тохиролцсон юм. гэвч эдийн засаг өсч байгаа нөхцөлд “утгагүй хэмнэлт” гэж түүнийг Обама хэлжээ.Хоёр нам  жилийн өмнө  хязгаарлалтын зарим хэсгийг зогсоохоор тохиролцсон юм. Гэхдээ тохиролцооны хүчин төгөлдөр хугацаа  санхүүгийн  шинэ он эхлэх аравдугаар сард дуусах болно.

Төсвийн зарлагын заалтууд нь ерөнхийлөгч ба конгрессийн олонх бүгд найрамдахчуудын хоорондын наймааны бай болно. Тухайлбал, бүгд найрамдахчуудын гаргасан хэрэв зохих хэмжээний хөрөнгийг дотоод зардалд гаргахгүй бол  Батлан хамгаалах зардлыг 7 хувиар ихэсгэх  саналыг Обама эрс эсэргүүцлээ.

Төсвийн төслөөр батлан хамгаалах зардалд $561тэрбум доллар гаргахаар болж байна гэж The Wall Street Journal бичив. Энэ мөнгөнд Украин дахь “Оросын түрэмгийллийг”  барихад117 саяыг, Молдав, Гүржид туслах 51 саяыг тус тус суулгаж өгчээ. Үүний зэрэгцээ Сири, Ирак дахь “Исламын улс” бүлэглэлийн дайчидтай тэмцэх тэмцэлд $8,8 тэрбумыг,  мөн кибер аюулын өсч буй ажиллагаатай тэмцэхэд 14 тэрбумыг төлөвлөсөн байна. “Төлөвлөгөөтэй биш гадаад ажиллагаанд” 58 тэрбумыг төлөвлөсөн байна.

Төсөлд дунд анги болон дэд бүтцийн хөтөлбөрүүдийг дэмжих Обамагийн саналын хэд хэдэн хөтөлбөр тусгагдлаа. Тухайлбал, зам, гүүрийн засвар тээврийн системийн шинэчлэлд,  478 тэрбум долларыг  тэр илгээж байна. Эдгээр бүх арга хэмжээг  тэрээр баян чинээлэг хүмүүсийн татварыг нэмснээр санхүүжүүлнэ гэж төлөвлөжээ.

Энүүхэндээ гэхэд татварын бодлого л ерөнхийлөгч ба конгрессийн олонх бүгд найрамдахчуудын хоорондын зөрөлдөөнийг ихээр гаргаж байгаа.  Жишээ нь ерөнхийлөгчийн гаргасан АНУ-д эргэн ирээгүй хоршооллын хөрөнгөөс нэг удаагийн 14 хувийн татвар авна гэсэн саналыг бизнесийнхэн таагүй хүлээн авч байна. Өнөөгийн байдлаар тэр нь 2,1 их наяд доллар болж байна. Цаашид тэр татварыг 19 хувьд хүргэнэ гэж Обама үзэж буй.

Хүн амын илүү чинээлэг давхаргад татварыг  нэмэх хөрөнгийн татварыг 23,8-иас 28 хувьд хүргэнэ гэсэн Обамаг бүгд найрамдахчууд ихээхэн шүүмжилж байна. Эцэст нь бүгд найрамдахчуудын лоббидож байгаа Үндэсний аюулгүй байдлын яамны ажлыг 40 тэрбумаар санхүүжүүлэх хуулийн төслийг Обама дэмжихгүй байна.Өнгөрсөн оны сүүлчээр Обамагийн конгрессийг тойруулан гарын үсэг зурсан  цагаачлалын  шинэчлэлийн зарлигийн зарим заалтуудыг  өөрчилсөг  санаачлагыг Төлөөлөгчдийн танхим дэмжээд байгаа билээ.

"Бүгд найрамдахчуудын дунд төсвийг  бүтээх миний  хандлагыг зөвшөөрөхгүй хүмүүс байгааг би мэдэж байгаа Гэхдээ тэдэнд америкийн эдийн засгийн өсөлтийг хангах, дунд ангийн гэр бүлд  санхүүгийн тогворыг мэдрүүлэх санал байгаа бол би дуртайяа сонсоно»Обама шүүмжлэлд нь хариу болгон хэлсэн байгаа.

Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнер төсвийн төсөлд зарлагын зүйлүүд их байгаа гэлээ. “Өнөөдөр ерөнхийлөгч Обама бидэнд татвар нэмэх, төсвийн зарлагын нэмэгдүүлэх санал дэвшүүлж байна. Тэр дунд ангийнханыг шахсан хор нөлөөтэй” хэмээн тэр тэмдэглэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж