Литва улсын Сангийн сайд Римантас Садзиус
Он солигдохтой зэрэгцэн Литва улс евро мөнгөн тэмдэгтэд шилжлээ. Литва улс нь өмнө нь лит мөнгөн тэмдэгттэй байсан юм. Литва улсын Сангийн сайд Римантас Садзиус “20 гаран жил хэрэглэсэн лит мөнгөн тэмдэгтийг өөрчилж, еврод шилжсэн нь бага зэрэг гунигтай санагдаж байна” хэмээн хувийн сэтгэгдэлээ илэрхийлсэн байна. Харин Литва улсын Ерөнхий сайд Альгирдас Буткявичюс евро мөнгөн тэмдэгт нь улс төр эдийн засгийн аюулгүй байдалд баталгаа болно хэмээжээ.
ЗХУ-аас хамгийн түрүүнд тусгаар тогтнолоо зарласан Литва улс Балтын гурван орноос хамгийн сүүлд Европын мөнгөн тэмдэгтэд шилжиж буй аж. Литва улс евро мөнгөний бүсийн 19 дэх гишүүн болсноор худалдаа нэмэгдэж, зээлийн хүүний түвшин буурч, 2008 оны дэлхийн санхүүгийн хямралын дараа 15 хувиар агшсан эдийн засаг нь тэлнэ хэмээн найдаж буй аж.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Reuters