Хөлбөмбөгийн баяраар амьсгалж буй шинэ өглөөний мэнд хүргэе. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонирхолтой мэдээллийг онцолсон “NEWS WEEK” сонины шинэ дугаарын тоймыг танилцуулж байна.
Долоо хоногийн тойм “News week” сонины энэ дугаарт хөлбөмбөгийн ДАШТ-ий өнгөрсөн долоо хоногт болсон тоглолтуудын тойм мэдээллээс гадна бүх цаг үеийн түүхэн дэх “World cup” сонирхолтой баримтуудыг нийтэллээ.
Энэ удаагийн дугаарын ярилцлагын зочноор Монгол Улсын Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан уригдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн бариад буй хуулийн төсөл, хууль зүйн шинэчлэлийн талаар яриа өрнүүлжээ.
“Хүмүүс” буландаа бид Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж буй Бразил улсын ерөнхийлөгч, хатагтай Дилма Русефыг онцлов. Улс төрийн үзэл бодлоосоо болж шоронд хоригдож байсан энэ эмэгтэй өнөөдөр хүн төрөлхтөний анхаарлыг нэг цэгт аваачсан ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулж байна. Түүний хувийн амьдрал, улс төрийн карьерийн тухай мэдээлэл таны анхаарлыг татна гэдэгт эргэлзэхгүй байна.
Төмөр зам тойрсон асуудал маргаан дагуулсан хэвээр байна. Тухайлбал, Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар “Шинэ төмөр зам барих асуудлыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын алба хашиж байсан УИХ-ын гишүүн Х.Баттулга, дараагийн сайд болох А.Гансүх нараас болж зогсонги байдалд орсон” хэмээн мэдэгдсэн бол сайд асан Х.Баттулга “Ганц хүний бодлоор шинэ төмөр зам төслийг шийдэж ирээгүй” гэдэг байр суурийг илэрхийлсэн билээ. “NEWS WEEK” сонин VS буландаа Монголын төмөр замын инженерүүдийн холбооны тэргүүн Л.Пүрэвбаатар, УИХ-ын гишүүн Х.Баттулга нарын байр суурийг онцолсныг мөн та шинэ дугаараас уншиж болно.
…Женевийн цэнхэр тэнгэрийн дор бүх зүйл амар амгалан бас төгс төгөлдөр. Яаж ийм уур уцааргүй, тоос шороогүй, ус шалбааггүй, нов ногоон хот байгуулж чаддаг байна вэ гэж дуу алдмаар. Цэв цэнхэр тэнгэр, нов ногоон мод, гүн хөх нуур. Нууранд хөвөх шувууд нь хүртэл амар амгалан. Хаашаа л харна ногоон ертөнц, амьд байгаль. Таримал хэрнээ төрмөл юм шиг ертөнцийн ногоон хот… Манай тойм Ж.Нямсүрэн үзэсгэлэнт Женев хотноо томилолтоор ажиллаад ирлээ. Түүний аян замын тэмдэглэлийн түрүүч “News week”-ийн хуудаснаа нийтлэгдэв.
Засгийн газрын өнгөрсөн бямба гаригийн хуралдаанаар /VI.14/ Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо. Хуулийн төсөлд Үндэсний их баяр наадмаар бүх нийтээр амран тэмдэглэн өнгөрүүлэх гурван өдрийг тав болгож, улс орны хэмжээнд нийтээр амрахаар тусгасан байна. Наадмаар тав хоног амрах нь зөв үү? Энэ талаар иргэд өөрсдийн байр сууриа хуваалцжээ. “Нэг сэдвээр” булангаас та энэ тухай дэлгэрэнгүйг уншаарай.
Уламжлал ёсоор “News week” долоо хоногийн тойм сониноос та өнгөрсөн долоо хоногт болсон, ирэх долоо хоногт болох үйл явдлын талаарх мэдээллийг хүлээн авч, долоо хоногийн өрнийн болон дорнын зурхайгаа уншиж, уламжлалт “ГАРЦ ҮГ”, “ТЭНЭГ ҮГ”, “ОНЦЛОХ ҮГ”, томилгоо, шийдвэр, ажлын зар буланг сонирхоорой.
“News week” сонинг Улаанбаатар хотын сонин борлуулалтын цэг, Төв шуудангийн төв салбар, МИАТ, Хүннү тур компанийн нислэг, УБТЗ-ын бүх чиглэл болон Төрийн ордон, бүх яамдын хэвлэлийн албаар дамжуулан үнэгүй түгээдгийг дахин сануулъя.
Өмнөх дугааруудын дугааруудын архивыг онлайн хэлбэрээр үзэх боломж.
Харилцах утас: 91111064, 99994952