1.7 их наяд төгрөгийг орлогоос нь үл шалтгаалан хүүхэд бүрт тараадаг

1.7 их наяд төгрөгийг орлогоос нь үл шалтгаалан хүүхэд бүрт тараадаг

1.7 их наяд төгрөгийг орлогоос нь үл шалтгаалан хүүхэд бүрт тараадаг

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан өнөөдөр /2025.06.10/ болж, Ядуурал, зохистой хөдөлмөрийн зорилгын хэрэгжилтийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг сонсов.

Тогтвортой хөгжлийн зорилгын 1 дүгээр зорилт болох “Ядуурлыг устгах” зорилгын хүрээнд нийт 7 зорилтыг дэвшүүлж, 14 шалгуур үзүүлэлтээр хэрэгжилтийг хэмжиж байгааг сайд дурдав. “2030 он гэхэд өдөрт 1.25 ам.доллароос бага орлоготой гэж одоогоор тооцогдож буй хүмүүсийн туйлын ядуурлыг арилгах” зорилт 1.1 хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар эхлээд танилцууллаа. Ядуурлын түвшинг олон улсын түвшинд болон үндэсний хэмжээнд гэж хоёр янзаар тодорхойлж байгаа аж.

Бага орлоготой орнуудын хувьд нэг хүний өдрийн хэрэглээ нь 2.15 ам.доллароос бага бол, дундаж орлоготой орнуудын хувьд нэг хүний өдрийн хэрэглээ нь 3.65 ам.доллароос бага бол, өндөр орлоготой орнуудын тухайд нэг хүний өдрийн хэрэглээ нь 6.85 ам.доллароос бага бол туйлын ядуу хэмээн тооцдог байна.

2022 оны байдлаар Монгол Улс дундаж орлоготой улсын тоонд багтаж байгаа бөгөөд Дэлхийн банкнаас хийсэн тооцооллоор хүний амын 2.4 хувь нь өдөрт 3.65 ам.доллароос бага орлоготой байгаа гэжээ.

Монгол Улсын ядуурлын түвшин 2022 онд 27.1 хувь буюу 913 мянган хүн ядуурлын шугамаас доогуур хэрэглээтэй амьдарч байжээ. Хөдөө орон нутгийн хүн амын 35.5 хувь нь ядуурлын шугамаас бага хэрэглээтэй байгаа бол хот суурин газарт 23.0 хувьтай байгаа аж. Үндэсний ядуурлын шугамаас доогуур амьжиргаатай эмэгтэйчүүдийн эзлэх хувь 27.02, эрэгтэйчүүдийн эзлэх хувь 27.27, хүн амын насны бүлгээр авч үзвэл 0-18 насны хүүхэд 32 хувь, 60-аас дээш насны бүлэг 18.4 хувь байгаа гэлээ.

Хүний хөгжлийн тайланд 2018 оноос эхлэн олон хэмжээст ядуурлын тайланг гаргаж эхэлжээ. Монгол Улсын олон хэмжээст ядуурлын тооцоонд ашигласан хамгийн сүүлийн, олон нийтэд ил болсон судалгааны өгөгдөл нь 2018 оны тооцоолол байгаа бөгөөд  энэ тооцооллын дагуу Монгол Улсад хүн амын 7.3 хувь буюу 2021 онд 243 мянган хүн олон хэмжигдэхүүнт ядууралд өртсөн гэжээ. Л.Энх-Амгалан сайд “олон хэмжээст ядуурал” хэмээн ойлголтын талаар тодотгон тайлбарлаад, үндэсний хэмжээнд энэ төрлийн шалгуураа нарийвчлах шаардлагыг дурдсан. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам Үндэсний статистикийн хороотой хамтран дээрх чиглэлээр их өгөгдлийн платформыг хөгжүүлж байгаа бөгөөд үр дүнд нь маш тодорхой нарийвчлал бүхий мэдээлэлтэй болж, зөв “онош” тогтоох нөхцөл бүрдэнэ хэмээн сайд тодотгосон юм.

Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоонд тулгамдаж байгаа гол асуудлын нэг нь халамжийн хамрах хүрээ хэт өргөн, ядуу, зорилтот бүлэг дээр чиглэгдэж чадаагүй явдал хэмээгээд энэ оны байдлаар улсын төсвөөс 2.2-2.4 их наяд төгрөгийг халамжийн зардал болгон хуваарилсан.

Үүний 1.7 их наяд төгрөг нь хүүхдийн мөнгө учраас халамж хүртэх шаардлагатай зорилтот бүлгүүдэд 600-700 тэрбум төгрөгийн зардал бодитойгоор хүрч байгаа эсэх дээр нягт тооцоолол хийж, бодлогоо оновчлох шаардлагын талаар хэлж байв.

Монгол Улсын нийгмийн халамжийн тогтолцоонд тулгамдаж буй гол асуудлын нэг нь халамжийн хамрах хүрээ хэт өргөн ядуу зорилтот бүлэгт чиглээгүй явдал хэмээгээд нийгмийн халамжийн нийт зардлын 55 орчим хувь нь амьжиргааны түвшин доогуур байдаг хүн амын 40 хувьд, харин халамжийн зардлын 26 хувь нь орлого өндөртэй хэсгийн 40 хувьд зарцуулагдсан байна.

УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:

-Зорилтот бүлгийнхэнд хүүхдийн мөнгө олговол жилдээ хэчнээн төгрөг зарцуулах вэ. Бүх хүүхдэд сар бүр 100 мянган төгрөг олгоход 1.5 их наяд төгрөг зарцуулж байгаа мэдээлэл байна?

УИХ-ын гишүүн, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-Хүүхдийн мөнгийг сайн ярих ёстой. Covid-19 цар тахлын үед хүүхдийн мөнгө 20 мянга байсан, 100 мянган төгрөг болгож нэмэгдүүлсэн нь дэмжлэг болгож өгсөн зохицуулалт юм. Эмзэг сэдэв. Тооцоо судалгаа хийж зорилтот бүлэгт нь хүргэх бодлогын алхам хийх ёстой.

Жил бүр 1.7 их наяд төгрөг буюу 300-400 мВт-тай тэнцэх хөрөнгийг өрхийн орлогоос үл шалтгаалан хавтгайд нь тарааж байна. Цаашид өрхийн орлогоос үл шалтгаалж, хавтгайруулж олгосон халамжийг зорилтот бүлэгт нь хүргэх шаардлага байна.

Ер нь халамж нэрийн дор хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүддээ үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Нийгмийн халамжийн чиглэлээр хөтөлбөрт хамрагдаж байгаа хүмүүсийн 30 хувь өндөр орлоготой иргэд эзэлдэг.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яамын Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхзул:

-Хүүхдийн мөнгийг анх 2003 оноос олгож эхэлсэн.  Сар бүр хүүхэд болгонд 3000 төгрөг өгч байсан. Дараа нь зорилтот бүлэг болгож, өөрчилж байсан. Гэхдээ ихэнхдээ нийтлэг байдлаар олгож ирсэн.

Тухайлбал, 2016 онд нийт хүүхдийн 80 хувьд орлогыг орлуулан тооцох аргачлалын үндсэн дээр хүүхдийн мөнгө олгож байсан. Ингэснээр өндөр орлоготой өрхийн хүүхдэд хүүхдийн мөнгө олгоогүй.

2017 онд нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө олгож байсан. 2017 оны сүүл үеэс 2018 онооос нийт хүүхдэд олгосон. 2023 онд нийт хүүхдийн 91 хувьд хүүхдийн мөнгө олгох зорилгоор бодлогын өөрчлөлт хийсэн. Аргачлалтай холбоотой гомдол ирсэн тул нийт хүүхдэд 100 хувь хүүхдийн мөнгө олгохоор өөрчилсөн.

Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтраад Монгол Улсад нэг хүүхдийг өсгөхөд ямар хэмжээний зардал гардаг вэ гэдэг судалгааг хийж эхэлсэн. Нийт хүүхдийн 60 хувьд хүүхдийн мөнгө очих нь зөв юм гэдэг зөвлөмж байдаг. Одоо хүүхэд бүрт сар бүр олгож байгаа мөнгөний 30 хувийг банкинд хадгалуулдаг гэсэн тооцоо бий. Нэг хүүхэд өсгөхөд зарцуулдаг зардлын тооцоо байдаггүй. Анх удаа энэ зардлыг гаргахаар ажиллаж байна. Энэ зардал гарсны дараа хүүхдийн тоотой харьцуулж, нийт хүүхдийн хэдэн хувь нь хүүхдийн мөнгөнд хамрагдах нь зохистой вэ гэдгээ тодорхойлох нь оновчтой гэж үзэж байгаа.

Хүүхдийн мөнгө амьжиргааны зардал уу, хөгжлийн төлөөх хөрөнгө орууллат уу гэдэг нь маргаантай байдаг. Монгол Улсын хувьд хүүхдийн хөгжилд зориулсан хөрөнгө гэж үзэж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүртээ олгож явдаг. Үүнийг НҮБ дэмжиж сайшаадаг.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

19 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.188.41

Хүүхдүүд дээ өгөхгүй Дээгүүрээ идэх гээд бн уу?Хүүхдүүдэд өгнө гэдэг ирээдүй дээ хийж буй хөрөнгө оруулалт.Тэтгэврийн зээлээр оролдоод гай болоо биз дээ.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.180.218

44 их наядыг хулгайлсан байхад хүүхэд сардаа 100000 авах тийм хүндрэлтэй байна уу !!!!!!

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.40.84

Шинэ сайд нар гарч ирээд баахан хусаж хусаж бууна. Дараагийн сайдууд бас баахан хусна. Хамгийн гол нь монголчууд өөрсдөө эд нарт тийм боломж олгож ойр ойрхон засгийн газаар татан унагааж тэдэнд буян болдог нь үнэн тэнэг үйлдэл юм. Ийм байхад улс орон яаж хөгжих билээ. Хэрүүл тэмцлээр улс орон хөгжихгүй. Харин хэрүүлийн бузар болж өөдлөхгүй.

Avatar

Нэргүй 2025-06-10 103.71.101.155

Халамж хэтэрлээ гээд байгаа нь ердөө л хүүхдийн мөнгө шүүдээ.

Avatar

Зочин 2025-06-10 103.212.117.162

Энхамгалан гэх нөхөр гоё ярьсаар байгаад юу ч хийлгүй буулаа даа

Avatar

Нэргүй 2025-06-10 203.91.115.52

Идэх цавчих юм нь хомсдоод ирэхээр одоо хүүхдийн мөнгө рүү орох гээд байх шив дээ. Хулгайчууд. Хүүхдийн мөнгө бол өнөө цагт иргэн хүн баялагаас шууд хувь хүртэж буй ганцхан суваг. Хулгайчууд аа, та нар хамгийн түрүүнд 2025 оны төсвийг тодотгоод зардлаас 10 их наядыг танаадах! Чадах уу!

Avatar

Иргэн 2025-06-10 202.9.46.130

Яагаад дандаа хүүхдийн мөнгийг хасах гээд байдаг юм бэ.?. Хүүхэд бүр тэгш эрхтэй . Эцэг эх нь адилхан л татвар төлдөг. Өөрсдийнхөө хэрэгтэй хэрэггүй хурлын зардал, гадаад дотоод томилолтын зардлаа танах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2025-06-10 202.9.46.88

Асар их мөнгө тараагаад байхад л ТӨРӨЛТ ЯАГААД БУУРААД байна?

Avatar

Монгол улсын иргэн 2025-06-10 43.228.130.66

Хүүхдэд мөнгө тарааж байхаар эцэг эхийг нь ажлын байраар хангаж хөдөлмөр эрхлүүлэх хэрэгтэй ш дээ. бэлэнчлэх, халамжлах нь илүүдээд байгаа шүү

Avatar

Зочин 2025-06-10 66.181.178.202

Жил болгон хүүхдийн мөнгө, тэтгэвэрээр оролдох юумаа. Юунд нь илүү үзээд байдгийн. Тэрний оронд өөрсдийнхөө тансаглал илүү зардлаа хэмнэ.126-г 50 болго. Ямар ч хэрэгцээгүй данхар бүтэц ард түмний амьдралыг улам доройтуулаж бна

Avatar

МОНГОЛ 2025-06-10 202.126.88.102

Хүүхдийн мөнгө бол хүнээ өсгөх ирээдүйгээ бодсон бүх оронд байдаг бодлого гэдгийг мартаж болохгүй.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.190.165

Монголын ядуу эмэгтэйчүүд хүүхэд нь баян хүнтэй сууна гэж горьдоод олон хүүхэд төрүүлдэг. Тэгээд нөгөө төрүүлсэн олон хүүхдүүд нь халамжийн мөнгөөр өсч, насанд хүрээд улстөрждөг этгээдүүд болдог.

Avatar

Нэргүй 2025-06-10 66.181.161.139

малдаа малчиддаа хүүхдийн мөнгөнөөс их мөнгийг архинд нь өгөөд яагаач үгүй болж бн

Avatar

Нэргүй 2025-06-10 103.229.123.82

Turiin albiig 30 huvi tshomhotgovol uunees ch ih mungu hemneh baih shu.

Avatar

ард 2025-06-10 66.181.177.130

Хүүхдийн мөнгөөр оролдох гээд бна болиороо Тэтгэвэр тэтгэмжээ л нэм … Саяны хэдэн жил нүүрсниы үнэ өндөр бсан орлого гайгүй бсан мөнгө нь яасан бэ яЮуч хийгээгүй…идсэн бх…шалга

Avatar

Зочин 2025-06-10 66.181.178.84

Харин тиймээ .8 жилд огт нүдэнд харагдахуйц юм хийгээгүй мөртлөө гадаад өрийг дахин нэмчихсэн гэж байгаа …..Тэгээд л хүүхдийн мөнгө ихдэв .Ахмадууд зээл их авч байна гээд эмзэг бүлэг рүүгээ дайрах нь онцгүй л байна . Төрийн данхар бүтэцээ цомхон болговол их л мөнгө хэмнэнэ дээ . ганц жишээ хэлэхэд элчин сайдын хажуугаар тусгай үүргийн элчин 10 гаруй байдаг , зөвлөх , зөвлөхийн зөвлөх гээд байдаг гэнэ .69 тэрбумийн Сандуй Японд сард 18 сая төгрөгний тусгай үүргийн элчингээр суудаг гэнэ . …

Avatar

иргэн 2025-06-10 202.126.90.5

76 байсан гишүүнийг 2126 болгож сар бүр татвар төлөгчидын мөнгө 350 сая төгрөг цалин авч бна энэ хэдэн хүүхэдэд боломж олгох вэ дээр нь сургууль цэцэрлэг утааг бууруулах дэд бүтэцд зарцуулсан бол их л дэм болно гэтэл ийм олон гүшүүн юунд хэнд хэрэгтэй вэ цомхон төр төрийн байгууллагаа цомхтож ард түмнээ бодмоор бна данхар бүтцээ багасгах хэрэгтэй бнаа оюунэрдэнэ ийм их бүтэцтэй баахан орон тоо батлаад мэдлэггүй цүнх баригч нар төрөөр тоглож цалин авч бна арай биш бид үнэндээ япдуурч дампуурч бн

Avatar

Хүүхдийн мөнгөөр оролдох хэрэггүй 2025-06-10 202.131.251.130

"Монгол Улсын хувьд хүүхдийн хөгжилд зориулсан хөрөнгө гэж үзэж, хүүхдийн мөнгийг хүүхэд бүртээ олгож явдаг. Үүнийг НҮБ дэмжиж сайшаадаг."
Энэ зарчимаа цаашид ч баримтлаж явах ёстой шүү.

Avatar

Зочин 2025-06-10 103.212.117.54

Бас юу болоод хүүхдийн мөнгөөр оролдоод унав аа ! Хүн амаа өсгөхөд хүшхдийн мөнгө хэрэгтэй . Ёстой солиотой яриа бөйна даа . Өөрсдийнхөө зардлаа банасга хүшхдийн мөнгөөр оролдох хэрнггүй харин ч нэмэх хэрэгтэй шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж