ОХУ-д ажлын айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2013.12.14-нд нийтлэгдсэн

ОХУ-д ажлын айлчлал хийлээ

УИХ-ын гишүүн Г.Батхүү тэргүүтэй төлөөлөгчид ОХУ-д айлчлал хийгээд ирлээ. Айлчлалын үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү Оросын төмөр зам нээлттэй хувьцаат компанийн нэгдүгээр дэд ерөнхийлөгч Вадим Николаевич Морозов болон ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд Цыденов Алексей Самбуевич нартай уулзсан. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Г.Батхүү төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий, парламентад суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулсан тухай товч мэдээлээд тус Ажлын хэсгийн хийх гэж буй ажлаас танилцуулж санал бодлоо солилцсон юм.

Мөн төлөөлөгчид ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн Эдийн засгийн бодлогын Байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Ю.В.Шамковтой уулзах үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүү хэлэхдээ, Монгол Улсын газар зүйн байрлалын давуу талыг ашиглан төмөр зам, авто тээвэр, агаарын тээврийн дамжин өнгөрөх зорчигч, ачаа тээвэрлэлт, нефть, хийн хоолой, холбооны болон цахилгаан дамжуулах шугам, тээврийн логистикийн сүлжээ байгуулах, транзит тээврийг хөгжүүлэх эрх зүйн орчинг бүрдүүлэх талаар санал боловсруулах үүрэг бүхий УИХ-д байгуулагдсан ажлын хэсгийн төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийллээ.

Энэ ажлын хэсэгт УИХ-ын суудалтай бүх улс төрийн намуудын төлөөлөл орсон бөгөөд уг асуудлыг тал бүрээс нь хэлэлцэн урт хугацааны баримт бичиг боловсруулах гэж байгаа учир хөрш орны мэргэжилтнүүд, эдгээр асуудалтай холбоотой хууль тогтоогчид болон албаны бусад хүмүүстэй уулзаж санаа бодлыг сонсох, туршлага судлах үүднээс энэхүү уулзалтыг хийж байна. Та бүхэнтэй уулзаж санал бодлоо солилцсон нь бидний ажилд ач тустай байх болно гэжээ.

Түүнчлэн айлчлалын үеэр ОХУ-ын Холбооны хурлын Торийн Дум дахь Монгол-Оросын парламентын булгийн дарга С.М.Мироновтой уулзаж парламент хоорондын харилцааны асуудлаар, ОХУ-ын Тээврийн дэд сайд А.С.Цыденовтой уулзаж Тээврийн салбарын хөгжлийн асуудал транзит тээврийн хөгжлийн асуудлаар, ОХУ-ын Холбооны хурлын Төрийн думын Тээврийн асуудал хариуцсан байнгын хорооны нэгдүгээр орлогч дарга Ефимов Виталий Борисовичтой уулзаж тэдний боловсруулж байгаа Транзит тээвэр логистикийн хуулийн талаар ярилцаж санал бодлоо солилцсон байна.

2013.10.19
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж