Бэйл гурван оноо авчирлаа

Хуучирсан мэдээ: 2013.02.26-нд нийтлэгдсэн

Бэйл гурван оноо авчирлаа

Уэльс залуу Гарет Бэйл хорьсон ч хийнэ, хориогүй ч хийнэ гэдэг шиг өрсөлдөгчийнхөө эсрэг хүссэн зайнаасаа хүчтэй цохилтоор гоол оруулсаар “Тоттенхэм”-ийг Премьер лигийн жагсаалтын гуравт гаргаж дөнгөлөө. Өчигдөр шөнө Хойд Лондоны баг “Вест Хэм”-тэй тоглож, 3:2-оор хожиход Бэйл дубль хийсэн юм. Эхлээд тэрээр 16-гийн орчмоос алсын буланд доогуур цохьж оруулсан бол тоглолтын төгсгөлд тооны харьцаа 2:2 байхад 25 орчим метрийн зайнаас Яскелайнений хаалганы яг 90-ийн буланд цохиж, гоол оруулж чадснаар багтаа гурван оноог, гурван оноотой цугт нь авчирлаа. Ийнхүү “Тоттенхэм” Премьер лигт “Челси”-гийн өмнө бичигдэж эхэллээ. Гарет Бэйлийн хожлын гайхалтай цохилт болон Премьер лигийн 27 дугаар тойргийн дараахь жагсаалтыг дороос сонирхоно уу.

Вест Хэм – Тоттенхэм 2:3

Гоол: Кэрролл-пен, Жо Коул, 58 – Бэйл 13, 90, Сигурдссон

Вест Хэм: Яскелайнен – Демель (Погатец, 72), Рид, Коллинс, О"Брайен – О"Нил, Диаме (Коллисон, 84), Нолан (Тэйлор, 35) – Жарвис, Кэрролл, Жо Коул

Тоттенхэм: Льорис – Уокер, Доусон, Колкер, Вертонген – Паркер (Ливермор, 88), Дембеле (Томас Кэрролл, 75) – Леннон, Бэйл, Холтби (Сигурдссон, 56) – Адебайор

Шар хуудас: Дембеле, Жо Коул, Диаме, О"Нил, Коллинс

Р.ГЭГЭЭ

Эх сурвалж: WWW.NEW.MN

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж