Дөрөвхөн марк сая гаруй доллараар зарагдавХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлБатмөнх Намсрай2011-03-02Гонконгийн үнэ хаялцуулах худалдаан дээр гаргасан Хятадад хагас зуун жилийн өмнө хэвлэсэн дөрвөн ширхэг шуудангийн марк нийтдээ 1.5 сая ам.долларын үнэд хүрсэн байна. Хятадын соёлын хувьсгалын үеэр буюу 1968 онд гаргасан эдгээр марк нь огт хэрэглээнд гарч байгаагүй бөгөөд тухайн үеийн удирдагч Мао Зедунээс Японы ажилчин ангийн нөхөддөө зориулсан гэх утгатай баярын бичээс бүхий маркууд байгаа аж. Эдгээр маркуудыг Гонконгийн нэгэн цуглуулагч худалдаж авлаа. Энэ үнэ хаялцах худалдааны үеэр Хятадын хувьсгалын өмнөх болон тухайн үеийн 600 маркийг худалдсан бөгөөд нийт үнэ нь 12 сая ам.долларт хүрсэн байна. БНХАУ-ын цаг үеийн дурсамжийг илтгэсэн эдгээр маркууд нь яагаад ингэж их үнэ хүрээд байгааг тайлбарлаж чадахгүй байгаа аж. Зарим ажиглагчид Хятадын хөрөнгө мөнгө ихтэй баячууд хөрөнгө оруулах янз бүрийн арга зам хайх болсонтой үүнийг холбон тайлбарлаж байгаа юм.М..НастХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл