Шар хумс элэг муутайн шинж

Хуучирсан мэдээ: 2011.03.02-нд нийтлэгдсэн

Шар хумс элэг муутайн шинж

Эрүүл хүний хумс нь яльгүй ягаавтар өнгөтэй байдаг. Хэрэв өвчтэй хүний хумсан дээр дарахад ягаавтар өнгө нь хэвэндээ түргэн орж байгаа бол өвчин нь эдгэрэхийн шинж. Эсрэг тохиолдолд өвчин хүнд шатандаа орсон гэж үздэг. Хумсны өнгө, хэв маягаар нь зарим өвчнийг таньж болдог.

Тухайлбал,
• Шар хумс нь элэг муутайн шинж
• Ногоовтор шар нь идээт үрэвслийн процесс явагдаж байгааг
• Хүрэн бараан өнгө нь хатгаа хүндэрснийх
• Улаан-судасны хатуурал
• Цайвар улаан нь цусны өвчтэйн
• Цэхэрдүү эсвэл хөх хумс нь төрөлхийн зүрхний гажигтай
• Хумсан дээрх цагаан толбо нь мэдрэлийн систем хэвийн бус болсных
• Хар саарал толбо нь мөнгөн усны эсвэл радио идэвхт цацраг туяаны хордлогын илрэл

Мөн том дугариг хумс нь уушгины хатгаа, хавтгай муруй хумс нь астма, урт гонзгой хэлбэртэй нь хорт хавдрын шинж гэж үздэг байна. Хэрэв хумс нь хажуугаараа хэврэгшсэн байвал үе мөчний өвчний шинж. Мэрсэн хумс нь эмэгтэйчүүдийн бэлгийн ажиллагаа алдагдсаныг, невроз /сэтгэл мэдрэлийн/өвчний шинжийг илэрхийлдэг.
Yүнээс гадна хумсаар нь хүний зан чанарыг тодорхойлж болдог. Жишээ нь дөрвөлжин хэлбэрийн хумс нь эрч хүчтэй боловч сэтгэхүйн хувьд тогтворгүй хүний шинж. Бөөрөнхийвтэр хэлбэрийн хумс нь аль ч талаараа эрүүл чийрэг шинжийг илэрхийлдэг бөгөөд зуйвандуу хумстай хүмүүс мэдрэмтгий, сэтгэлийн хөдлөл ихтэй хэрнээ бие махбодийн хувьд сул доройн шинж.
Орчин үед зөвхөн хумсаар нь хүний өвчнийг яг таг тодорхойлно гэдэг мэдээж маргаантай асуудал. Гэхдээ эртний мэргэд олон зууны туршид хүнийг хумсаар нь шинждэг байсан аж.

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж