Эрүүл мэндийн сургалтыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.26-нд нийтлэгдсэн

Эрүүл мэндийн сургалтыг зохион байгууллаа

Монголын мянганы сорилтын сан, эрүүл мэндийн төсөл хамтран ЭМГ-аас эмнэлэг тусламж үйлчилгээний байгууллагуудын удирдах албан тушаалтан, чанарын менежерүүдийн “Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар” гэсэн сургалтыг гурван өдөр  зохион байгууллаа. Монголын Мянганы сорилтийн сангийн дэмжлэгтэйгээр 2011 оын 1-р улиралд аймгийн хэмжээнд халдварт өвчин, осол гэмтлээс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн 16 төрлийн сургалтыг зохион байгуулах юм байна. МУ-ын Засгийн Газар, АНУ-ын Засгийн газрын хоорондын Мянганы сорилтын гэрээний дагуу Монголын Мянганы сорилтын сангийн дэмжлэгтэйгээр улсын хэмжээнд халдварт бус өвчин, осол гэмтлээс сэргийлэх, нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн 16 төрлийн 6000 гаруй эмнэлгийн болон эмнэлгийн бус мэргэжилтнийг хамруулан зохион байгуулахаар төлөвлөөд ажиллаж байна. энэ сургалтыг Монголын мянганы сорилтийн сангийн эрүүл мэндийн төслийн сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэгч гэрээт байгууллага ОНОМ сан 21 аймаг, 9 дүүрэгт зохион байгуулах юм. Төслийн үйл ажиллагаатай холбогдуулан Монголын Мянганы сорилтийн сангийн эрүүл мэндийн төслөөс сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, төв орон нутгийн ЭМГ-уудад сургалтын техник хэрэгсэл, Ланд круйзер машин олгосон байна.

Г.Хишигсүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж