Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Гуравдугаар сарын 26

Энэ өдөр төржээ
Уильямс Теннеси, Америкийн үргэлжилсэн үгийн ба жүжгийн зохиолч (1911.03.26-1983.02.25)

Уильямс Теннеси 1911 оны гуравдугаар сарын 26-нд АНУ-ын Миссисипи мужийн Коламбус хотод төржээ. Теннесси гэдэг уран зохиолын нэрээ өөрийн “Шилэн амьтны ферм” гэсэн 1945 оны  зохиолоосоо авсан байна. Гэр бүлийн ядуу байдлын улмаас биеийн хүчний ажил хийхгүй гэж тэр энд тэнд хэсэн амьдарч явлаа. Түүний хамгийн анхны 1940 оны жүжигт тэнүүлч яруу найрагчид татагдсан гурван эмэгтэйг дүрсэлсэн нь өөрийнх нь тэр үеийн амьдрал бололтой. Түүний хамгийн алдартай жүжиг нь 1947 онд бичигдсэн “Хүслийн трамвай” юм. Зохиогчийн олон жүжиг кино болсноос хамгийн нэртэй нь “Хүслийн трамвай”, “Улайссан дээвэр дээрх муур”  зэрэг юм.
Теннесси 1983 оны хоёрдугаар сарын 23-нд Нью-Йорк хотноо өөд болжээ.

Энэ өдөр таалал төгсчээ

Жозеф Гильотен, Францын  эмч, анатомийн багш, гильотины цаазын төхөөрөмжийг бүтээгч (1738.05.28 -1814.03.26)

Жозеф Игнас Гильотен (Гийотен) 1738 оны тавдугаар сарын 28-нд төржээ. Анагаах ухаанд Реймс ба Парисийн  дээд сургуулиудад суралцжээ. 1789-1789 онуудад Үндсэн хуулийн ассамблейн 10 гишүүний нэг байлаа.
Гильотен өөрөө цаазаар авах ялын эсрэг хүн байсан  ч хувь тавилангаар хамгийн алдартай цаазлах төхөөрөмжийг бүтээжээ. Тэр үед үед хүнийг шатааж, дүүжилж, мөчлөх зэргээр хөнөөдөг байсан ба язгууртнуудыг арай “хүмүүнлэгээр” толгойг нь авдаг байсан гэнэ. Тэгээд тэрээр хүнийг зовоохгүй хөнөөх төхөөрөмжийг бүтээн санал болгожээ.  Тэр төхөөрөмжийг бүтээх даалгавар авсан профессор Луи энэ ажилдаа түүний санааг аван Германы төгөлдөр хуур зохиогч Тобиос Шмитдын зургаар уг төрөөрөмжийг хийлгэжээ.  Дээрээс хутаг нь хүстэй буух төхөөрөмжийг санаачлагч  Гильотен 1814 оны гуравдугаар сарын 2 Парис хотноо 76 насандаа мөнх бусыг үзүүлжээ. Түүнийг нас барсны дараа гэр бүл нь цаазын машины нэрийг өөрчилж өгөхийг Засгийн газраас хүссэн боловч татгалзсан хариу аваад овгоо сольж байсан гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж