Шөнөөр бие засахыг хориглох уу

Хуучирсан мэдээ: 2010.10.24-нд нийтлэгдсэн

Шөнөөр бие засахыг хориглох уу

Баасан гаригийн чуулганы хуралдаанаар Орон сууцны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж байхад Д.Одбаяр гишүүн орон сууцны барилгын ажил шөнө оройн цагаар явагдаж, ихээхэн дуу чимээ гаргаж байгаа тухай асуудал хөндлөө. Тэрээр өөрийнхөө санааг жишээгээр баяжуулахаар өөр улс орны жишгийг ч мөн энэ үеэр дурдаж байв. Децибеллийг багасгах, их дуу чимээ гаргахгүй байх, тухай түүний яриа “Тэр ч бүү хэл Швейцарт шөнөөр ОО-ын усаа татахыг хориглосон байдаг” гэх үгээр үргэлжлэв.

Алжааж ядарсан гишүүд ч энэ үгийг нь өлгөн авч баясалгүй яах вэ.  Гишүүн Г.Баярсайхан “Шөнөөр бие засахыг хориглох уу” хэмээн асуув.  Мөн гишүүд “Шөнө бие засахаар бол яана” “Чиний л децибеллийг багасгахгүй бол болохгүй нь” байна хэмээн хөгжилдөв.

Үүнд нь шаралхсан гишүүн “хүмүүс чинь шөнөөр унтаж амардаг болохоос бол 00 – руу гүйгээд байдаггүй юм” хэмээн хариуллаа.

Э.Энхээ

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж