Angelina Jolie Пакистанд туслана

Хуучирсан мэдээ: 2010.08.18-нд нийтлэгдсэн

Angelina Jolie Пакистанд туслана

Холливуудын алдарт жүжигчин Английн Лондон хотноо болсон “Salt” киноны нээлтийн
ёслолд оролцох үеэрээ үерт нэрвэгдээд буй Пакистаны ард иргэдэд туслах болсон
тухайгаа илэрхийлжээ.

Тэрбээр  үерийн
улмаас орон гэргүй болж, тахалд нэрвэгдээд буй олон мянган хүнд туслах буяны
үйл ажиллагаанд өөрийн алдар нэрээ ашиглан олон хүний анхаарлыг хандуулж чадна
гэдэгтээ итгэлтэй байгаа гэнэ.

Нэгдсэн үндэсний байгууллагын сайн санааны илч тэрбээр
өмнө нь гамшигт нэрвэгдсэн олон орнуудад очиж, хандив тусламж үзүүлж байсан юм.

Н.Наран

NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж