Стокчэйн ХХК нь хувьцааг крипто валютаар арилжаалах монголын анхны төрөлжсөн биржийг нээж байна. Энэхүү биржийн онцлог нь Монголын компаниудын хувьцааг бага зардлаар блокчэйн технологийг ашиглан дэлхийн зах зээлд гаргах, таниулах, хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа онцлогтой.
Стокчэйн бирж нь өөрийн цэвэр ашгаас ноогдол ашиг хуваарилах бодлоготой. Монгол болон Казахстан улсынхэрэглэгчиддээ ноогдол ашиг хуваарилахад монголхэрэглэгчдэд ноогдох хэсэг нь ахиу байх сайхан мэдээ бидэнд байна.
Дижитал эрин зуун бол ирж яваа цаг. Зах зээлийн ирээдүй нь блокчэйн дээр суурилсан системрүү шилжих нь тодорхой байна. Блокчэйн суурьтай системрүү шилжилт хийж байгаагийн эхлэл бол зах зээлд үүсч байгаа тус бүрийн давуу талуудтай бирж болон койнууд юм.
Бид биржийн үйл ажиллагааны талаар бодит мэдээ мэдээллээр хангаж байх болно.
Бид дижитал хөгжлийг зөв, эрсдэлгүй эхлүүлж, тогтвортой өсөлт хийх зорилготой хамт олон бөгөөд өөрсдийн туршлага, судалгаа шинжилгээ дээр үндэслэн блокчэйн орчинд эрүүл, ухаалаг, зөв хэрэглээг түгээхийг зорилго болгож, дижитал чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой уран бүтээлчид, онлайн орчинд оюуны өмч үйлдвэрлэгчдийг дэмжин ажиллаж байна.
Сток Чэйн ХХК- Хамт олон
Сонголт таны гарт!
Сонголт тань мэргэж байг!
Эх сурвалж: facebook.com/stockchain.mn