Тэсо корпораци нь хүнсний салбарт 2003 оноос хойш өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд энэ хугацаанд үйлдвэрлэлийн бүх шат дамжлагад өөрөөр хэлбэл түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн хүртэлх үйл явцад чанарын хяналтыг хэрэгжүүлж, одоогоор “Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO 9001” болон “Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо” болох ISO 22000 стандартуудыг нэвтрүүлэн ажиллаж байгаа болно.
Хүнсний үйлдвэрийн аюулгүй байдлын шаардлагын дагуу бид улсын болон дотоодын итгэмжлэгдсэн лаборторид түүхий эд болон эцсийн бүтээгдэхүүний дээжүүдийг шинжилж үзсэний үндсэн дээр зах зээлд нийлүүлдэг байгууллага юм.
Мөн түүнчлэн “Cтандарт” бүтээгдэхүүнийг байгалийн гаралтай хатуу төлөвт оршдог цөцгийн тос, коксын тос, дал модны тосуудыг ашиглан хийдэг бөгөөд түүхий эд болон технологийн хувьд транс тос болох ямарч үндэслэл байхгүй бөгөөд үүнийг манай үйлдвэрийн технологи, бүтээгдэхүүний түүхий эдийн сертификатууд болон мэргэжилтнүүдийн судалгаа дүгнэлтээс үндэслэн уг мэдээллийг цацаж байгаа болно.
Мөн “Стандарт” брэнд бүтээгдэхүүнийг олон нийтэд сөргөөр мэдээлсэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн байгууллагад шалгуулахаар гомдол гаргаад байна.