ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардав

Хуучирсан мэдээ: 2019.12.09-нд нийтлэгдсэн

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардав

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардав

Ялгаварлалыг хариуцлагажуулъя нэгдэл, ХҮН-аас өнөөдөр /2019.12.09/ Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярыг огцрохыг шаардаж Цэцийн гадаа жагсаал зохион байгууллаа. Жагсагчид “Хүчирхийлэгчийг хулгайчид хаацайлахаа зогсоо”,  “Одбаяр цэцээс огцор”, “Өгзөг барьсан савраа Үндсэн хуулиас  тат” зэрэг лоозон барин жагссан юм.

Тэд "Цэцийн гишүүн Д.Одбаяр ҮХЦ-ийн даргын албан тушаалаас огцорсноор хариуцлага хүлээж байгаа юм биш, Цэцийн гишүүнээсээ ч давхар чөлөөлөгдөх ёстой.  БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа 50 мянган Монгол иргэнээс уучлал гуйх ёстой" гэсэн үндсэн хоёр шаардлага тавьжээ.

Одоогийн байдлаар тэдний энэхүү шаардлагыг дэмжиж, 5111 иргэн гарын үсэг зурсан байна. Цахимаар дамжуулан гарын үсэг авч байгаа тул ирэх өдрүүдэд энэ тоо улам өснө гэж үзэж байна.

ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр нь өнгөрсөн арваннэгдүгээр сард Улаанбаатараас-Сөүл рүү зорчиж явахдаа онгоцны үйлчлэгчид ёс зүйгүй үйлдэл гаргасан хэргээр БНСУ-ын хуулийн байгууллагад шалгагдаж, 10 хоногийн хилийн хориг тавиулж байсан юм. Улмаар хэргээ хүлээж, долоон сая орчим воноор торгуулан Монголд буцаж ирсэн. Тэрбээр дээрх дуулианы дараа ҮХЦ-ийн даргаасаа чөлөөлөгдсөн ч гишүүнээрээ үлдсэн билээ. Жагсагчид түүнийг огцортол эсэргүүцлийн арга хэмжээгээ үргэлжлүүлнэ гэж мэдэгдээд байна.

Г.ХОРОЛ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж