Spiegel: Меркель нэрээ дэвшүүлэхэд бэлэн

Хуучирсан мэдээ: 2015.08.01-нд нийтлэгдсэн

Spiegel: Меркель нэрээ дэвшүүлэхэд бэлэн

 

"Германы канцлер Ангела Меркель дөрөв дэх удаагаа сонгуульд нэрээ дэвшүүлэхэд бэлэн" гэж "Der Spiegel" хэмээх герман сонины эх сурвалжийн мэдээнээс ишлэн Грекийн "Zougla" сонин бичжээ.

 

"Меркель энэ тухайгаа ирэх жилийн эхээр зарлана" гэж  уг сонин мэдээлэв. Германы канцлерийн сонгууль ирэх 2017 онд болох юм. Уг сонинд онцолсноор Меркель энэ талаар Христийн Ардчилсан холбоо намын Ерөнхий нарийн бичгийн дарга Петер Таубер, намын гүйцэтгэх захирал Клаус Шюлер нартай зөвлөлдөж, ярилцсан гэнэ.

 

Ангела Меркель 2005 оноос хойш ХБНГУ-ын канцлерийн тушаалыг хашиж байгаабилээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж