Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулсны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хүлгүүдийн уралдаанаас хамгийн үзүүштэй нь болох Соёолонгийн гараанаас газар газрын 206 хурдан хүлэг эргэснээс Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын харьяат, "Макс" группын захирал Д.Ганбаатарын ухаа халзан битүү үрээ тэргүүлж түрүү магнай болж хурсан олон, наадамчин түмнээ баярлууллаа. Хүнсний ууган үйлдвэр болох АПУ компани жил болгон уламжлал болон Соёолонгийн түрүүд гардуулдаг “Алтантүрүү” цомыг энэ жил 7 дох жилдээ уламжлал ёсоор соёолонгийн түрүү магнайд гардууллаа.
Энэ наадмын түрүү магнайн уяа сойлгыг Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат Макс группийн уяач О.Батболд тааруулж, 111 дугаартай 12 настай хүү Батбуянгийн Цэрэндаваа унаж хурдлуулсан бөгөөд “Алтантүрүү” цомыг дагалдан уяач болон унасан хүүхдэд өргөмжлөл, мөнгөн шагнал болон Маамуу брэндийн нэг жилийн хэрэглээний эрх, гарын бэлэг гардууллаа.