McLaren Automotive компани энэ оны хоёрдугаар сард үзүүлсэн уралдааны замын 1000 морины хүчтэй P1 GTR суперкар загварынхаа ердын замын хувилбарыг гаргахаар болж байгаа тухай Autocar сэтгүүлийн өөрийн эх сурвалжийн мэдээллийн дагуу өгүүлжээ.
Маш өндөр 1,98 сая фунт стерлингийн (2,97 сая доллар) үнэтэй суперкарын эрэлт их байгаа учраас тийм шийдвэр гаргасан байна. Одоогоор британийн наймаачид автотрекийн 40 хибрид машиныг худалдаад байна. Гэхдээ уг машиныг ердийн P1 купегийн (загвар 375 ширхгийн хязгаартай) эзэн болсон хүмүүст санал болгож байгаа юм. McLaren P1 GTR нь стандартын суперкараас 50 миллиметрийн суултын зайн хяүгаарлалтаар ялгаатай. Машины жинг 50 кг-аар багасган 1440 кг-д хүргэсэн байна. Хөдөлгүүрт нь 3,8-литрийн эзэлхүүнтэй твин-турбо 8-ыг ашигласан байв. Шинэ хөдөлгүүр 800 морины хүчтэй дээр нь 200-гмйн хүчтэй цахилгаан мотор тавигдсан байна.
Суперкарын үйлчилгээг механикуудын тусгай баг гүйцэтгэж байгаа бөгөөд трекийн өдрүүдэд P1 GTR машины эздэд хувийн уралдааны инженер болон жолоодлогын багшийг McLaren компани гарган өгч үйлчилдэг.
Супер машины замын хувилбар P1 GTR нь эхлээд Европын ба Ойрхи дорнодын орнуудын шаардлагатай сертификацийг авах ёстой болж байна. Дараа нь британичууд машинаа дэлхийн бусад бүсэд зарах төлөвлөгөөтэй ажээ. Харин зохион бүтээлтэд нь ямар өөрчлөлт оруулж байгаа нь тодорхойгүй.
Өмнө мэдээлснээр, суперкарын P1 гэсэн шинэ үеийн загваруудыг зөвхөн уралдааны трекийн хувилбараар л гаргана гэж байлаа. Гуравдугаар сард McLaren компанийн гүйцэтгэх захирал Майк Флюитт уг машины шинэ хувилбаруудыг “түүний агаар зүсэх чадварыг мэдэхүйц сайжруулж чадтал” хийхгүй гэж байв. Шинэ загвар арваад жилийн дараа л гарч ирнэ гэж топ-менежер үзсэн байлаа.
Эх сурвалж: "FOUR SEASONS" сэтгүүл, №20, 2015