АНУ-ын Виржиниа мужид төрсөн, Гуамын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Иохан Ромеро Монголын хөлбөмбөгийн шилдэг клубүүдийн нэг Хоромхон клубт тоглохоор гэрээ байгуулжээ.
5-р сарын эхээр Улаанбаатар хотноо ирэх тамирчин “2018 оны дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудын дараачийн шат эхлэхтэй холбогдуулан би илүү их бэлтгэл хийж, өндөр түвшиний тамирчидтай тоглох шаардлагатай гэж бодсон. Би Азийн хэд хэдэн клубтэй хамтран ажиллах яриа хэлэлцээ хийсэн. АНУ-д байгаа миний агент мэргэжлийн нэг багаас нөгөө баг рүү шилжих гэсэн миний сонирхол хүслийн дагуу Хоромхон клуб үүд халгаа нээж байгааг надад хэлсэн юм. Би энэ боломжийг ашиглахыг хүссэн. Энэ боломжийг олгосон бурхан тэнгэртээ баярлалаа. Үүнтэй адил олон сайхан боломж нээж өгнө гэдэгт итгэж Бурхандаа залбирч байна” гэжээ. Нийслэл Лиг, Монголын хөлбөмбөгийн аварга шалгаруулах лигийн тэмцээнд амжилттай оролцсоор ирсэн Хоромхон клуб 2005 онд анхны лигтээ тэргүүлж, өнгөрсөн жил улсын аваргаар тодорсон юм. Ромеро 2013 онд Гуамд очсныхоо дараагнаар Будвайзер хөлбөмбөгийн лигт анх орсон, мөн Филлиппинд Каяа, Лоёола Мералко Спракс зэрэг мэргэжлийн хөлбөмбөгийн багт тоглож байсан юм байна. Гуамын Матао хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийнхан 6-р сарын 11, 16-нд Туркменстан, Энэтхэгийн шигшээ багтай Олон улсын хөлбөмбөгийн холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгох урьдчилсан 2 дах шатны тоглолтоо хийх юм. D хэсэгт оноолт таарсан Гуамын багийн тамирчин энэ хугацааг хүртэл Хоромхон клубынхэнтэй хамт бэлтгэл сургуулилт хийж, лигийн аварга шалгаруулах тэмцээний зарим тоглолтуудад оролцох юм байна.
Эх сурвалж: http://likenews.mn