Г.Солтан “хэлд оров”

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Г.Солтан “хэлд оров”

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2018.10.24/ хуралдав. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн аудитын тайланг сонссон юм. Энэ үед УИХ-ын гишүүн Г.Солтан “хэлд оров”. Тэрбээр  энэ парламентын гишүүдээс хамгийн цөөн асуулт асууж, хамгийн цөөн үг хэлсэн гишүүдийн тоонд багтаад байсан юм.  Тэгвэл Г.Солтан утааны талаар жинтэй шүүмжлэл хэлэв. Тэрбээр “агаарын бохирдол нэг номерын гамшиг мөн. Гэхдээ энэ гамшиг ганцхан Улаанбаатар хотод тохиолдоод байгаа юм биш.  Дэлхийн том том хотууд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ явуулсны дүнд утаанаас салж байна. Агаарын бохирдолтой хотууд  утаагүй зуух авч ирж байна уу, сайжруулсан түлш түлсэн үү, ард иргэдийн оролцоо ямар байсан бэ. Өнөөдөр энд дарга нар яриад байх биш ард иргэдийн оролцоо чухал. Дэлхийн том том хотуудад ийм гамшиг нүүрлэж байсан. Тэд салж чадсан байхад бид яагаад туршлагаас нь судалдаггүй юм бэ. Хүний бүтээчихсэн автомашин, автобусыг  өөрчилнө гээд яриад сууж байгаа инээд хүргэмээр юм. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг ийш тийш гишгээд, олон тэрбум төгрөг зарцуулчихсан байна. Тэр коксжуулсан нүүрс түлээд утаа буурна гэхэд би лав итгэхгүй байна” гэсэн юм.

Мөн тэрбээр түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлж  байлаа. Ганцхан байнгын хорооны хурал дээр хоёр ч удаа үг хэлсэн нь өнгөрсөн хаврын чуулганы рекордыг эвдээд амжив уу гэлтэй.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж