Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2025.06.10) Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Л.Мөнхбаатар нарын санаачилсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Хуулийн төслийг өргөн барихад Улсын Их Хурлын гишүүн Б.Батбаатар, А.Ариунзаяа, Б.Баярбаатар, А.Ундраа, Б.Жаргалан, Ж.Золжаргал нар байлцав.
Хууль санаачлагчдын зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд нь Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцах бөгөөд Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 1-д заасанчлан Засгийн газар нь төрийн гүйцэтгэх дээд байгууллага байна. Ерөнхий сайд нь Улсын Их Хурлаас томилогдож, түүний шууд хяналтад үйл ажиллагаагаа явуулах нь парламентат ёсны гол илэрхийлэл болно гэдгийг тодотгов. Тиймээс төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагаанд алдаа мадаг гаргахгүйн үүднээс парламентад худал мэдээлэл өгөхгүй байх, худал мэдээлэл өгөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээдэг байх, олонхын бүлэг буюу түүнээс сонгогдсон Ерөнхий сайдаас асуудаг асуулгын цагийг Улсын Их Хуралд бий болгох, асуулга нь нээлттэй, тэгш мэтгэлцээний үндсэн дээр өрнөдөг байх зэрэг зарчмын өөрчлөлтийг хийхээр уг хуулийн төслийг боловсруулсан гэлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Иргэн 2025-06-10 59.153.86.62
ӨӨДТЭЙ ХУУЛЬ ХМЙХ ГЭЖ ЕРДӨӨ БХГҮЙ…ЗӨВХӨН ӨӨРСДИЙНХӨӨ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН..САНДАЛ ШИРЭЭ БУЛААЛДАЖ…ДУТУУ ИДЭЖ УУЧИХМБИЙ ДЭЭ Л ГЭСЭН..ХАР ХОРЫН ХУУЛЬ ХИЙДЭГ…УИХ ЫН БҮРЭН ЭРХИЙГ ХАСАХ…ХОРИХ ЯЛТАНГ ОРУУЛАХГШЙ БЛГАХ…ЭХ ОРОН ИРГЭДЭЭ АМЬДРАЛ ДЭЭШЛҮҮЛЭХ..ХӨГЖИЛ ДЭВШЛИЙН ЗААЛТ ЗААВАР.ТАТВАР ХАСАХ…БГАСГАХ ГЭСЭН АШИГТАЙ ЮМИОГТ ХИЙХГҮЙ…ТЭГЭЭД ТӨСӨЛ САНААЧИЛСАН ГЭЭД 25000САЯ НЬ 250000 БОЛГООД ТАТВАРААС ХУССААР Л БХ УУ..ЁСТРЙ л******д
Хүн 2025-06-10 202.9.40.115
өөрсөндөө тааруулж хууль батлах юм гишүүнийг аргүүлэн татдаг хууль өргөн барих хоншоортой аавын хүү алга
Нэргүй 2025-06-10 49.0.156.20
Өөрсдөдөө тааруулах гэж л хуулийг хэдэн өдөр болоод л өөрчилдөг жам ёсоороо л хууль өргөн баригдаж байна Ард түмний төлөө хуруугаа хөдөлгөх болоогүй юу