Г.Солтан “хэлд оров” | News.MN

Г.Солтан “хэлд оров”

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Г.Солтан “хэлд оров”

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр /2018.10.24/ хуралдав. Хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийсэн аудитын тайланг сонссон юм. Энэ үед УИХ-ын гишүүн Г.Солтан “хэлд оров”. Тэрбээр  энэ парламентын гишүүдээс хамгийн цөөн асуулт асууж, хамгийн цөөн үг хэлсэн гишүүдийн тоонд багтаад байсан юм.  Тэгвэл Г.Солтан утааны талаар жинтэй шүүмжлэл хэлэв. Тэрбээр “агаарын бохирдол нэг номерын гамшиг мөн. Гэхдээ энэ гамшиг ганцхан Улаанбаатар хотод тохиолдоод байгаа юм биш.  Дэлхийн том том хотууд агаарын бохирдлын эсрэг арга хэмжээ явуулсны дүнд утаанаас салж байна. Агаарын бохирдолтой хотууд  утаагүй зуух авч ирж байна уу, сайжруулсан түлш түлсэн үү, ард иргэдийн оролцоо ямар байсан бэ. Өнөөдөр энд дарга нар яриад байх биш ард иргэдийн оролцоо чухал. Дэлхийн том том хотуудад ийм гамшиг нүүрлэж байсан. Тэд салж чадсан байхад бид яагаад туршлагаас нь судалдаггүй юм бэ. Хүний бүтээчихсэн автомашин, автобусыг  өөрчилнө гээд яриад сууж байгаа инээд хүргэмээр юм. Дөнгөж хөлд орж байгаа хүүхэд шиг ийш тийш гишгээд, олон тэрбум төгрөг зарцуулчихсан байна. Тэр коксжуулсан нүүрс түлээд утаа буурна гэхэд би лав итгэхгүй байна” гэсэн юм.

Мөн тэрбээр түрээсийн орон сууц хөтөлбөрийг дэмжиж байгаагаа илэрхийлж  байлаа. Ганцхан байнгын хорооны хурал дээр хоёр ч удаа үг хэлсэн нь өнгөрсөн хаврын чуулганы рекордыг эвдээд амжив уу гэлтэй.

Т.НОМИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Irgen 2018-10-24 174.229.142.130

Za ta nar bitgii hudlaa iim hun bdg yumuu ch geh shig soliorood bai.Noyon nuruutai jinhene turiin tushee mun.

Avatar

Зочин 2018-10-24 202.131.225.197

ene. hulg.aichiig. b.uuda.n. ho.roo

Avatar

МСЕ 2018-10-24 202.70.47.134

Ийм хүн байдаг юм байна ш дээ УИХ-аа, ямар аймаг сум намаас гараад ирвээээээ?

Avatar

МСЕ 2018-10-24 202.70.47.134

Ийм хүн байдаг юм байна ш дээ УИХ-аа, ямар аймаг сум намаас гараад ирвээээээ?

Avatar

МСЕ 2018-10-24 202.70.47.134

Ийм хүн байдаг юм байна ш дээ УИХ-аа, ямар аймаг сум намаас гараад ирвээээээ?

Avatar

МСЕ 2018-10-24 202.70.47.134

Ийм хүн байдаг юм байна ш дээ УИХ-аа, ямар аймаг сум намаас гараад ирвээээээ?

Avatar

Зочин 2018-10-24 202.70.47.134

Ийм хүн байдаг юм байна ш дээ УИХ-аа, ямар аймаг сум намаас гараад ирвээээээ?

Avatar

Зочин 2018-10-24 202.170.70.70

Үр дүнгүй олон юм чалчиж попорч сууснаас зөв шийдвэр дээр нь дэмжиж сууссан дээр байх. Бас их хурлын гишүүд нь хүн болгонд өөрийгөө таниулах хэрэгтэй юмуу хууль батлах ажлаа хийгээд явах нь чухал юм уу.

Avatar

зочин 2018-10-24 122.201.23.226

Эхлээд төв талбай дээр яндангийн шүүлтүүр тавьсан зуух, энгийн зуухандаа нүүрс түлээд олон нийтэд үзүүл туршиж харуул бодит байдлыг нүдээр үзэж үнэмшмээр байна. Хууртааж итгэлгүй болсон .

Avatar

бодлын хулгайч 2018-10-24 66.181.167.53

ХҮҮЕЭ ИЙМ ХҮН БАЙДАГ ЮМ УУ. ЖДҮ-ИЙН ЗЭЭЛИЙГ ЗҮЙ БУС АШИГЛАСАН ХЭРГЭЭР ЯВЖ ДЭЭ ХӨӨРХИЙ.

Avatar

бодлын хулгайч 2018-10-24 66.181.167.53

ХҮҮЕЭ ИЙМ ГИШҮҮН БАЙДАГ ЮМ УУ. АНХ УДАА ХАРЖ БАЙНА. НӨГӨӨ ЖДҮ-ИЙН МӨНГИЙГ ХУСДАГ НӨХӨР МӨН БАЙНА. ТҮҮНИЙГЭЭ ЦАЙРУУЛАХ САНААТАЙ "ХЭЛД" ОРЖЭЭ ЯНЗ НЬ. СОНИН СОНИН НӨХДҮҮДЭЭР ДҮҮРЭН ЭНЭ УДААГИЙН УИХ.

Avatar

иргэн 2018-10-24 202.9.43.140

Ямар нэг зүйл шатахад утаа гардаггүй гэж их хурлын гишүүд заалгаагүй л байлтай. Утаагүй, түлш, зуух гэж хичнээн яриад ч хэрэггүйдээ. Ганц шүдэнз дурсан ч утаа гардаг л биз дээ. ийм тэнэгүүдийг ахин бүү сонгооч. Мөнгөнд ухаанаа мэдүүлчихсэн дүүрчихсэн улс юмаа.

Avatar

зочин 2018-10-24 202.131.245.69

хэнд ч хэрэггүй улиг болсон эсвэл ач холбогдолгүй юм ярьж байснаас дуугай суусан нь дээр ш дээ. тэртэй тэргүй УИх-ын гишүүн аливаа асуудлыг шийдэхэд саналаа өгдөг. иймд хүмүүсийг дуугай энэ тэрээр доош хийх утгагүй.

Avatar

иргэд 2018-10-24 103.57.92.124

Энэ хүн чинь биднээс их өөр аргаар,монгол үг яриаг чагнаж тогтоох аргаар сурдаг хүн байж,хоёр жил чагнасаар байгаад сая хэлд оржилдээ,тэхдээ айхтар сурсан байна шүү?харин төрийн албыг зарж мөнгө олох,авилга арын хаалганы тухай яриаг нь л сураагүй байгаасай билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж