Монголын Волейбол Холбоо, Нийслэлийн биеийн тамир спортын газартай хамтран "Нийслэлийн сурагчдын лиг” IV дэх удаагийн тэмцээнийг нэгдүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Баянгол дүүргийн 28-р сургууль дээр зохион байгууллаа. Тэмцээнд найман дүүргийн 30 баг (хөвгүүд 15, охид 15) өрсөлдөж аваргуудаа тодрууллаа. Нийт гурван шатны тэмцээнд давхардсан тоогор 216 сургуулийн 2510 багийн 30129 сурагч хамрагдлаа.
Тэмцээний дүнг танилцуулья:
Хөвгүүд:
Алтан медаль: Л.Баатархүрээ дасгалжуулагчтай БЗД 84-р сургууль.
Мөнгөн медаль: Д.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль.
Хүрэл медаль: н.Соронзонболд дасгалжуулагчтай БГД 20-р сургууль.
Охид:
Алтан медаль: Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн 21-р сургууль.
Мөнгөн медаль: Б.Баттулга багштай Баянгол дүүргийн 47-р сургууль.
Хүрэл медаль: Д.Эрдэнэчулуун дасгалжуулагчтай Багануур дүүргийн Боловсрол цогцолбор сургууль тус тус тодорчээ.